Хайх зүйлээ бичнэ үү

мин

НҮБ-аас 3500 малчин өрхөд тусламжийн багц илгээлээ

Малд зориулсан тэжээл, эрдэс бодис, амин дэм, шаардлагатай эм тариа багтжээ.


Монгол Улсын Засгийн газраас өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлтийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон улсын  байгууллагуудад хүргүүлсэн билээ. Тэгвэл Нэгдсэн үндэстний байгууллага нь Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэн, өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдын нэн шаардлагатай хэрэгцээг хангахад зориулсан хүмүүнлэгийн тусламжийг үзүүлсээр байгаа юм.

Тухайлбал, Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын Нэгдсэн сангаас өвөлжилт хүндэрсэн аймгуудын нэн эмзэг малчин өрхүүдэд 1.1 сая ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсэг болох 100 ам.доллартай тэнцэх бэлэн мөнгөний тусламжийг цагаан сарын өмнө олгосон.

Тэгвэл хүмүүнлэгийн тусламжийн хоёр дахь хэсэг болох малд зориулсан тэжээл, эрдэс бодис, амин дэм, шаардлагатай эм тарианаас бүрдсэн багцыг өнөөдөр хүлээлгэн өгч, тусламжийн багцыг ачсан цувааг аймгууд руу хөдөлгөлөө.

Тусламжийг 200 толгойгоос доош тооны малтай малчин өрхүүдэд олгох аж. Тэгэхдээ малын тооноос хамааран хуваарилах юм байна. Нэг өрхөд дунджаар 130 ам.долларын өртөг бүхий тэжээлийн болон сувиллын багц ногдоно гэж тооцов.

Энэ үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман “НҮБ нь Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байна. Бэлэн мөнгөний тусламж нь малчдын нэн шаардлагатай хэрэгцээг хангах зорилготой байсан. Гэхдээ малынхаа хүч тамир, эрүүл мэнд, чанарыг сайжруулахын тулд тэдэнд нэмэлт тусламж хэрэгтэй байгаа. Тиймээс өнөөдрийн энэхүү малын багц эмзэг малчин өрхүүдэд тус дэм болно гэж найдаж байна” гэв.

Тусламжийн багц нь 10 аймгийн 35 сум, нийслэлийн нэг дүүргийн 3500 малчин өрхөд очих юм байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
3 өдрийн өмнө
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
46
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.