Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нийслэлийн орчны бохирдлыг ургамал тарьж, бууруулах боломжуудыг танилцуулна

Энэ сарын 16-нд зохион байгуулна.


Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан “Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ургамлын үзүүлэх нөлөө, ач холбогдол” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг бууруулахад хөл газрын ургамал, олон наст ургамал, бут, сөөг болон модны үзүүлэх нөлөө, ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж, суурьшлын бүс, ой болон ногоон байгууламжид тарьж ургуулах ургамлын төрөл зүйлийг сонгохдоо орчны бохирдлыг бууруулахад үзүүлэх нөлөөллийг давхар тооцож тарих, энэ талаарх ойлголтуудаа нэгтгэх зорилготой аж.

Шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцох хэлэлцүүлгийн үеэр хотын эвдэрсэн хөрсийг сайжруулах туршилт, судалгааны ажлын үр дүн, хөл газрын ургамлын хөрсөнд үзүүлэх нөлөөлөл, агаар хөрсний бохирдлыг бууруулахад үзүүлэх ач холбогдол, монгол орны байгалийн тарималжсан олон наст цэцэгт ургамал, ногоон байгууламжид ашиглах модлог ургамал, ногоон байгууламжийн хөрс бэлтгэх, ургамлын арчилгаа зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдана.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, НИТХ-ын “Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн нийслэлийн хөрсний бохирдлыг байгалийн аргаар бууруулж, нийслэлийн болон айл өрхийн тохижилтийн ажилд өөрийн орны нөхцөлд тохирсон бохирдол шингээгч олон наст ургамлыг тарих асуудал нь шийдвэрлэх нөлөөтэй юм байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
6 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
41
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.