Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Гэр хорооллын айл өрхийн 97.3 хувь нь шаардлага хангаагүй жорлон ашиглаж байна


Эрүүл мэндийн яам, Ниймийн эрүүл мэндийн үндэсний төв, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн Сантай хамтран “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалтыг өчигдөр, өнөөдөр 2 өдөр зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөлдөх уулзалтын зорилго нь хүйтэн уур амьсгалтай орнуудын онцлогт тохирсон ариун цэврийн байгууламжийн зохистой шийдлүүдийн талаар туршлага солилцож, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, 2015 оны байдлаар Монгол улсын хүн амын 68 хувь нь хот суурин газар амьдарч байгаа бөгөөд Нийслэл хотод 1.4 сая хүн амьдарч байгаагийн 48.8 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламж, гэр хорооллын айл өрхийн 97.3 хувь нь шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлонг тус тус ашиглаж байна. Хөдөө орон нутаг, нийтийн бие засах газар, сургууль, цэцэрлэг, гэр хорооллын өрхийн маш цөөн хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан сайжруулсан ариун цэврийн байгууламжийг ашиглаж байгаа нь бие засах газрын асуудлыг хүртээмжтэй, аюулгүй байдлаар төгс шийдэх шаардлагатай байгааг харуулж байна.

Иймд бид энэхүү зөвлөлдөх уулзалтаар цаг уурын хувьд төстэй улс орнуудын туршлагаас хуваалцаж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, арга замуудыг судлах ба өөрийн оронд хэрэгжүүлж болох дэвшилтэт технологийг нутагшуулах шийдлийг тодорхойлох болно.

Эрүүл Мэндийн Яамнаас санаачлан ариун цэврийн байгууламжийн эрх зүйн орчныг шинэчлэх, боловсронгуй болгох ажлын хүрээнд УИХ-аар Эрүүл ахуйн тухай хуулийг батлуулж, 2015 онд “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага 5924” стандартыг батлуулан хэрэгжүүлж байна.

Харин Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030” зорилтын Байгаль орчны тогтвортой хөгжил Зорилт 2-т “2016-2020 он хүртэл хүн амын 40 хувийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг хэрэгжүүлэхэд дээрх эрх зүйн орчин бүрдсэнээр нэг алхам урагшилсныг энэхүү олон улсын зөвлөлдөх уулзалтын индэр дээрээс онцлон тэмдэглэж хэлэхэд таатай байна гэв.

Тус зөвлөлдөх уулзалтын үеэр ус хангамж, ариун цэврийн байгууламжийн чиглэлээр (I) хүүхдийн өмнө хүлээх хариуцлага, тулгамдсан асуудал, (II) хүйтэн уур амьсгалтай орнуудын олон нийтийн байгууллагуудын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл, (III) хүйтэн уур амьсгалтай орнуудын өрх, айлын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл, (IV) хөрсний бохирдол, бууруулах арга зам гэсэн чиглэлээр илтгэлүүд тавигдаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлийг нийт оролцогчдын хүрээнд хэлэлцүүлж байна.

Зөвлөлдөх уулзалтад ЭМЯ, БОАЖЯ, БСШУСЯ, СЯ, БХБЯ, НЗДТГ, барилгын хөгжлийн төв, 21 аймгийн ЭМГ болон АНУ, Их Британи, Швед, БНХАУ, Герман улсын эрдэмтэн судлаачид, ДЭМБ, Дэлхийн банк, НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллага, ДЗМОУБ, МУЗН, төрийн болон ТББ-ын 170 гаруй төлөөлөгч оролцож байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
2
2024.04.25
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
3
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
7
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.