Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хонхонцэцэг тарихад ЗААВАЛ анхаарах 5 зөвлөгөө

МУИС-ийн Экологийн Боловсролын төвөөс мэдээлж байна.


МУИС-ийн Экологийн Боловсролын төвөөс энэ удаад Хонхонцэцгийн арчилгааны тухай мэдээлэл хүргэж байна. Хэрвээ та хонхонцэцэг тарьдаг эсвэл тарихаар төлөвлөсөн бол заавал уншаарай. 

Латин нэр: Campanula  
Монгол нэр: Хонхонцэцэг
Гарал үүсэл: Өмнөд Европ

Campanulaceae буюу Хонхонцэцэгтний овогт 2000-2300 орчим зүйл багтдагаас Campanula төрөлд 300-500 зүйл байдаг. Манай оронд Campanula төрлийн 5 зүйл хонхонцэцэг зэрлэгээр ургадаг. Гэвч тасалгаанд цөөн хэдэн зүйлийн хонхонцэцгийн сортыг тарьдаг бөгөөд их дэлгэрсэн нь Сampanulaisophylla юм.

Оросууд Сampanulaisophylla (alba) буюу цагаан цэцэгтэй хонхонцэцгийг “бэр”, Сampanulaisophylla (mayi) буюу цэнхэр цэцэгтэй хонхонцэцгийг “хүргэн” гэж нэрлэж, сайн хүргэн бэртэй болохыг бэлгэшээж тарьдаг байна. 

 

Манай цэцэгчин ээжүүд ч хонхонцэцгийг гэртээ тарих тун дуртай бөгөөд нэгийг нь олж тарьсан бол нөгөөг нь олж авахыг хичээдэг. 

Зуны улиралд харж болох хамгийн сайхан цэцэг бөгөөд өвслөг иштэй унждаг ургамал юм. 
Цонхны ойр  унжуулж ургуулахад  цэцэглэсэн үедээ тансаг сайхан харагддаг. Тагт чимэглэхэд хамгийн тохиромжтой. 

Хаврын сүүл сараас зуны сүүл сар хүртэл хугацаанд цэцэг нь маш олноор битүү дэлгэрдэг. Ишний төгсгөлрүүгээ илүү их цэцэг дэлгэрнэ.


Хонхонцэцгийн арчилгааны онцлог

Хонхонцэцэг нь үржил шимтэй хөнгөн хөрс, гэрэлтүүлэг, чийгшил сайтай, хэт халуун биш нөхцөлд ургуулж, усалгааг тааруулахад л болно. Илүү арчилгаа шаардахгүй. 

Гэрэл

Гэрэлд дуртай ургамал бөгөөд зуны улиралд үдийн хурц нарнаас хамгаалж сүүдэрлэж өгөх хэрэгтэй.

Усалгаа

Хөрсний өнгөн хэсэг хатсаны дараа хөрсийг бага зэргийн чийгтэй байхаар бодож усалгааг хийнэ. Хөрсийг хэт чийгтэй байлгаж болохгүй.

Дулаан

Зуны улиралд 15-20 хэм, өвлийн улиралд  10-12 хэмийн дулаан тохиромжтой.  Агааржуулалтыг сайн хийж өгөөрэй.  

Бордоо

Дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл 2 долоо хоног тутамд цэцэглэдэг ургамлын шингэрүүлсэн бордоогоор бордоно.

Үржүүлэх

Хаврын улиралд  мөчрөөр болон  үндэсний хуваагдлаар үржүүлж олшруулна.

Одоо ингээд арчилж, тарих л үлдлээ. Амжилт хүсье.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.