Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Юнивишн”-д "нуугдсан", таны тэр бүр мэдэхгүй ТАСАРХАЙ 10 нэвтрүүлэг

Энэ бүгдийг та “Univision”-ээс, тэр дундаа бүр ухрааж үзэх боломжтой боллоо.


Түмэн олон телевизийн суваг дундаас юу үзэхээ мэдэхгүй дэмий нааш, цааш нь эргүүлж суудаг хүн цөөнгүй. Гэхдээ тэр олон телевизийн сувгуудаар таны мэдэхгүй маш олон гайхалтай нэвтрүүлэг, кинонууд гарч байдаг юм. Бид энэ удаад танд 10 нэвтрүүлэг санал болгохоор бэлтгэлээ.

“Юнивишн”-ийн хэрэглэгчид дараах нэвтрүүлэг гарч буй сувгуудыг ухааж үзэх боломжтой болсныг дуулгахад таатай байна. “Юнивишн” компаниас зарласан ШИНЭЧЛЭЛИЙН ДАВАЛГАА хөтөлбөрийн хүрээнд нөхөж үзэх сувгийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэдгийг та мэдсэн үү? Одоо та 100 сувгийг 96 цагийн турш ухрааж, зогсоож, нөхөж үзэх боломжтой. 

1.VTV – “Мастер тулаанч”

"V телевиз" монголын спорт хорхойтнуудад зориулж “Мастер тулаанч” нэртэй реалити шоуг зохион байгуулж буй. Тулааны спортын олон төрлийг хүүхэд залуучуудад таниулж зөв зохистой хоололт, хамтран амьдарч, багаар ажиллах чадварт суралцахыг сурталжлах эл нэвтрүүлэг таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

2. Seven Channel – “Юу юу гэнээ”

Олон орны хэл, соёлын ялгааг хөгжилтэй, энгийн байдлаар илэрхийлдэг “Юу юу гэнээ” нэвтрүүлэг бүх насны хүмүүст таалагдах нь гарцаагүй. Элдэв чухал зүйл бодолгүй, хэдхэн хором ч болтугай элгээ хөштөл инээхийг хүсвэл энэ нэвтрүүлгийг үзээрэй.

3. Travel Channel – “Bizarre Foods”

Дэлхийн өнцөг булан бүр дэх гайхалтай зүйлсийг олж илрүүлэх шилдэг арга бол яах аргагүй аялал! Тэр дундаа элдэв сонин хоол туршиж, энэ тухайгаа бусадтай хуваалцана гэдэг ямар галзуу гоё байдаг бол. Энэ бүгдийг мэдэхийг хүсвэл та “Bizarre Foods” буюу “Этгээд хоол” аялал, хоолны нэвтрүүлгийг дугаар алгасахгүй үзээрэй.

4. NHK World – “Asia Insight”

Даяаршлын асар том давалгаан дунд өв уламжлалаа хадгалж үлдэхийн хажуугаар өсөлт дэвшил рүү тэмүүлж буй Азийн орнуудын өнгө төрхийг илтгэх энэхүү баримтат цуврал нэвтрүүлэг та бидэнд тун ойр санагдах болов уу. Хятадын косплэй бизнес, Хэзээ ч унтдаггүй Шензен хот, Шири-Ланкийн залуу үеийн амжилтад хөтлөх гарц, Индонезийн дүфүгийн зах зээл гээд маш сонирхолтой сэдвүүдээр бэлтгэсэн нэвтрүүлгүүд гардаг.

5. iConcerts – “Stringray Concerts”

Хамтлаг, уран бүтээлчдийн амьд тоглолтуудыг хүргэдэг “iConcerts” телевизийн сувгийг та гэрээ цэвэрлэж, хоол хийж байх зуураа үзэхэд гэмгүй. Хамгийн дуртай уран бүтээлчийнхээ алдартай тоглолтыг биеэр үзсэн мэт мэдрэмжийг танд төрүүлэх болно.

6. Baby TV – “Imagination & Creativity”

Бяцхан үрийнхээ төсөөлөн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийг хүсэж байгаа ээж, аав бүрийн мэдэх ёстой нэвтрүүлэг бол “Baby TV”-ийн “Imagination & Creativity” нэвтрүүлэг юм. Та ч бас хүүхэдтэйгээ хамт үзэхэд гэмгүй шүү.

7. Arirang – “K Culture ELITE”

Солонгосын үндэсний хөгжим, спорт, орчин үед тренд болж буй бүжиг, хувцас загварыг гадаад хүмүүс туршиж, ялагч нь “Солонгос соёлын элит”-ээр тодордог эл нэвтрүүлгийг та “Arirang” телевизийн сувгаар үзэх боломжтой. Энэхүү хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлгийг олон салбарын мэргэжлийн шүүчид, үзэгчид тодруулдаг байна.

8. RTL CBS Entertainment – “Elementary”

Шерлок Холмсын фенүүд наашаа анхаарлаа хандуулаарай! Орчин цаг үеийн Шерлок Холмсын тухай өгүүлэх Америкийн “Elementary” цувралыг та “RTL CBS Entertainment” телевизээр үзэх боломжтой юм. Шоуны цаг нь таарахгүй бол ухраагаад л үзчихэд болно шүү дээ. 2012 оноос хойш гарч буй энэ киноны тав дахь улирал үргэлжилж байгаа юм байна.

9. Food network – “Diners, Drive-ins and Dives”

Гайе Фиеритэй хамт дэлхийн томоохон хотуудын хамгийн шилдэг рестораныг туршиж, гайхалтай шинэ хоолны жоруудыг сурахыг хүсвэл та энэ шоуг үзэх хэрэгтэй. Мятаршгүй эрэл хайгуулч, эрч хүчтэй хөтлөгч таныг нэвтрүүлгийн туршид уйдаахгүй.

10. Royal HD – “Сумандаа сайхан амьдаръя”

Хөдөөнөөс хот руу чиглэх их нүүдлийг зогсоож, хөдөө нутгийн айлуудыг сумандаа сайхан амьдрахыг уриалж буй энэ нэвтрүүлгийг та “Royal HD” телевизээр хүлээн авч үзээрэй. Хөдөө нутгийн сайхан, орхигдон алга болох дөхөөд буй хосгүй соёлтойгоо танилцахад тань маш их хувь нэмэр болох нь гарцаагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
44
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.