Хайх зүйлээ бичнэ үү

17 мин

“Сайхан бие” үзэсгэлэнд тавигдсан зургуудын 22 эх бүтээл ба тэдний тухай

Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын бүтээлч бүсгүйчүүдийн санаачилсан “Сайхан бие” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр “UB” арт галерейд нээлтээ хийлээ.


Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын бүтээлч бүсгүйчүүдийн санаачилсан “Сайхан бие” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр “UB” арт галерейд нээлтээ хийлээ. “IC creative division” гэрэл зургийн студитэй хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж буй эл үзэсгэлэн энэ жил АНУ-ын Элчин яамны санхүүжилттэй зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд ба хүлээн авагчдад хүргэх гэсэн санаа нь их онцгой, бас хүчтэй.

“Сайхан бие” үзэсгэлэнд гэрэл зургууд нь тавигдсан монгол эмэгтэйчүүд өөр өөр цаг үеийн гоо сайхныг илэрхийлсэн уран зургуудыг өөрсдийнхөөрөө дахин амилуулж, гоо сайхны үнэлэмжийн тухай тогтсон ойлголтыг өөрчлөхийг зорьжээ. Тэгвэл бид энэ удаад үзэгслэнд тавигдсан гэрэл зургуудийн эх зургууд ба тэдгээрийн тухай баримтуудыг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын хамт олны орчуулснаар та бүхэнд хүргэж байна. Мөн доорх бүтээлүүдийг өнөө цагын Монгол эмэгтэйчүүд хэрхэн дахин амилуулсныг өөрийн нүдээр харахыг хүсвэл “UB” арт галерейг зориорой.

Би хамгаалагдсан: Үсний тоглолт / Hair Performance: I am Protected

Жалхаажавын Мөнхцэцэг, 2009, Зотон тос, 160х150см

Ж.Мөнхцэцэг нь Монголын орчин үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг юм. Тэрээр Улаанбаатар хотноо Дүрслэх Урлагийн Дээд сургууль болон ЗХУ-ын Минскийн Дүрслэх Урлагийн Академийг тус тус дүүргэсэн. Социолист тогтолцооны дараа тэрээр Монголын үндэсний өв соёл болон орчин үеийн урлагийг хослуулсан өөрийн шинэ санаа, арга барил бүхий бүтээлийг туурьвиж эхэлсэн. Түүний олон бүтээлд эмэгтэй хүний бие болон үүнд үндэсний соёл, домог хууч хэрхэн нөлөөлж буйг илэрхийлдэг. Түүнчлэн бөө мөргөл, буддын шашин хүний сүнслэг болоод эгэл биеийг хэрхэн илааршуулж хамгаалж болохыг олонтаа дүрсэлдэг.

Уг бүтээлд эмэгтэй хүний үс нь эмэгтэй хүн ба түүний сүнслэг, оюунлаг байдлыг гоо үзэсгэлэнтэйгээр хослуулан илэрхийлсэн.

Үсээ тайрсан Фрида Кало/Frida Kahlo with Cropped Hair Frida Kahlo with Cropped Hair

Фрида Кало, 1940, Зотон тос

Энэхүү бүтээл нь Калогийн алдартай хөрөг зургуудийн нэг билээ. Тэрээр энэ хөрөг зургаа  эр нөхөр уран зураач Диего Риверагаас салсны дараа бүтээсэн юм. Кало нь өөрийн хөргөө гол төлөв Мексик үндэсний хувцастай зурдаг бол энэхүү бүтээлд тэрээр ээмэг зүүж, эмэгтэй гутал өмссөн хэдий ч эрэгтэй хослолтой (магадгүй Риверагийнх) байдлаар өөрийгөө зурсан байдаг. Тэрээр өөрийн үсээ тайрч, тэдгээр нь шалан дээр хөглөрсөн байдалтай дүрсэлжээ. Зурганы дээд хэсэгт хөгжмийн нотоор “Хэрвээ би чамд хайртай байсан бол чиний үснээс л болсон. Харин одоо чи үсгүй болсон учраас би чамайг хайрлахаа больсон” гэж бичсэн байдаг. Кало энэхүү хөргөөрөө нөхрөөсөө салсан уй гашууг илэрхийлж байгаа юу эсвэл бусдаас хамааралгүй, бие даасан байдлаа тунхаглахыг эрмэлзэж байгаа юу гэдэг нь одоог хүртэл маргаантай байдаг.

Улирлууд (цувралаар)/Seasons (series)

Альфонсэ Муча, 1896, Өнгөт чулуун баран хэвлэл, зураг тус бүр 103 x 54cm

Жилийн дөрвөн улирлыг хүний биеээр илэрхийлсэн дөрвөн цуврал бүтээл. Хаврын улирлыг шаргал үстэй, цагаан хувцастай эмэгтэйгээр төлөөлүүлэн, цэцэглэж буй моддоор хүрээлүүлжээ. Зуны улирлыг усан үзмийн мод налсан, хүрэн үстэй, халуухан харцаар ширтсэн, амарлингуй зан ааштай эмэгтэйгээр төлөөлүүлсэн байна. Намрын улирлыг усан үзэм, цэцэгс ургамлын дээр сууж буй хөгжилтэй, дүрсгүй хүрэн улаан үст эмэгтэйгээр бүтээжээ. Өвлийн улирлыг ногоон өнгөөр биеэ ороосон, цасаар хучигдсан байгальд жижиг шувууг дулаацуулж буй эмэгтэйгээр харуулжээ. Цувралууд бүгд нийлэн байгалийн мөчлөгийг харуулна.

Хар ба Цагаан/Black and White

Мэн Рэй, 1926, Гэрэл зураг, 18*23.5см

1920-иод онд энэхүү гэрэл зургийг авахад Африкийн урлаг ба уламжлалт ёслолын маск олон нийтийн дунд түгээмэл байсан. Тус бүтээлд эмэгтэй хүний нүүр царай болон маскыг хослуулан эффект болгон ашигласан. Өөрөөр хэлбэл, эмэгтэйн царай маскны тусгал болгон дүрсэлсэн байна. Нөгөөтэйгүүр цагаан арьст эмэгтэйн царайгаар Европын соёл иргэншилийг харуулсан бол маскны тусгалд хар бараан өнгөөр Африкийн эртний, соёлгүй нийгэм, ард түмнийг тусгал болгон илэрхийлжээ.

The Broken Column / Багана хугарсан нь

Фрида Кало, 1944, Масон, тосон будаг, 39.8*30.6см

Өнгөлөг Мексик даашинзтай хөргүүдээрээ алдартай боловч энэхүү зураг нь дүнсгэр юм. Биеийн доод хэсгээ цагаан даавуугаар нөхөж, дээд талаа төмөр цээживчээр бэхэлсэн байна. өсвөр насны гэмтэл болн хүүхэд байхдаа өдвөж байсан улмаас Нурууныхаа үйл ажиллагаагаа дэмжих гэж хүчээр өмссөн. Кало амьдралынхаа ихэнх хугацааг сээр нурууны хагалгаанд орсныхоо дараа зурсан. Энэ зурагт сээр нуруунд нь энэхүү төмөр амьдралд нь маш их өвчин болж байгааг багана хагарч байгааг хацар, биен дээр хумсны мөр байна. Калогийн өөрийгөө ирэх зовлон ба ганцаардлыг илтгэсэн хагарсан фон дээр зурсан байна.

Та үүнийг мэдэх үү? Амьдралынхаа туршид Фрида Кало мэдрэмжээ илэрхийлсэн, тогтмол хандлагыг эсэргүүцсэн 55 хөргөө зурсан байдаг. Зурагнууд дээрээ Кахло ихэнх эмэгтэйчүүд арилгахыг хүсдэг нүүрний үс буюу нийлсэн хөмсөг, уруул дээрх үсээ оруулдаг. Кахлогийн ихэнх бүтээлүүд Мексикийн уламжлалт соёлыг магтан дуулж, барууны хувцас гоо сайхны стандартуудыг эсэргүүцэсэн байдаг. Тэрээр өвчин, айдас болон тусгай хэрэгцээнийхээ талаар тууштай зурсаар байсан.

Le Violon d’Ingres (Ingres’s Violin) / Ингресийн Хийл

Мэн Рэй, 1924, Гэрэл зураг

Ман Рэй бол Францад уран бүтээлээ туурвин, өөрийн сюрреалист урсгалыг бий болгосон Америк уран бүтээлч юм. Ингресийн Хийл бүтээлдээ тэрээр хэвшмэл сонгодог хөрөг зургийн аргаас зайлсхийн, хийл хөгжим дээрх дүрсийг нэмж ашиглажээ. Эмэгтэй хүний биеийг нэмж чимэглэсэн энэхүү абсурд өөрчлөлт нь зургийг мөрөөдлийн мэт болгосон билээ.

Seated Nude (Iris Tree) /Сууж буй нүцгэн бие

Амедео Клементе Модиглиани, 1916, Зотон тос,  92.4 x 59.8 cm

Модиглиани бол Итали гаралтай Еврей  зураач боловч, тэрээр ихэнх зургаа Францад бүтээжээ. 20-р зууны эхээр, Монтмартрийн урлагийн гудамжинд Богемийн Парисын дүрд тоглодог байсан.  Хэдийгээр тухайн үеийн Модиглианийн Богемийн бүтээлүүд нь ихэнх нь нүцгэн байдаг ч тэдгээр бүтээлүүдийн цөөнх хувь нь умдагтаа үстэй хүүхнүүдийн зураг багтсан байдаг.

Энэхүү умдагтай бүтээл нь 1917 онд үзэсгэлэнд тавигдангуут ихээхэн шуугиан тарьж, орон нутгийн цагдаа нар үзэсгэлэнг даруй хааж байсан түүхтэй. Модиглианийн уран бүтээлд Ази, Африк урлаг багагүй нөлөөлж, эмэгтэй хүнийг бүтээдэг уламжлалт аргаас ялгаатай буюу эмэгтэйчүүдийн царайг уртасгасан, өнцөг гаргасан байдлаар дүрслэгдсэн байдаг.

Тольдож буй Охин Тэнгэр/ Venus at a mirror

Петер Паул Рубенс, 1613-1614, Модон хавтан, Тосон будаг, 123 x 98cm

Энэхүү уран зурагт өө сэвгүй, цэвэр толигор арьс, мөрөн дээгүүр намирах алтлаг шаргал долгионтой үс зэргээр төгс гоо үзэсгэлэнг харуулжээ. Охин Тэнгэрийн царай толинд тусах агаад яг л хөрөг мэт. Түүний биеийн нүцгэн байдал нь гартаа зүүсэн үнэт эдлэлийг улам тодотгоно. Бэлхүүс тойрох торгон даавуунаас өөр юу ч түүний биеийг үл халхална.

Та үүнийг мэдэх үү? Рубенсийн сайхан эмэгтэйчүүдийг дэлхий дахин “Рубенск” хэмээн биширдэг бөгөөд биерхүү, махлаг эмэгтэйчүүдийг тайлбарладаг. Гэхдээ Рубенс, эмэгтэй хүний биеийн бүх хэлбэрт орших гоо үзэсгэлэнг гаргахыг зорьж байв уу. Үгүй ч байж магадгүй. Түүний уран бүтээлийн ид үед (олон бусад уран бүтээлчидтэй адил) жижиг бие нь сул дорой, ёс зүйгүй бөгөөд шашнаасаа тэрслэх магадлалтайд тооцогддог байсан. Нийгмийн анги давхрага, хоол хүнс элбэг хангалуун байдалтай холбогдон, чинээлэг хүмүүс том байдаг байсан байх магадлалтай. Биерхүү эмэгтэйчүүд Рубенсийг зураачийн чадвараа харуулах боломж өгч, Католик шашин шүтлэг нь гоо сайхны стандартаас илүү шалгуур болж байсан.

Nude with Tulips / Алтанзул цэцэгтэй эмэгтэй

Пан Юү Лианг, 1966, Өнгөт бэх, 92*65см

Юү Лианг бол барууны хэв маягаар бүтээлээ туурвидаг Хятадын анхны эмэгтэй уран бүтээлч юм. Тэрээр өөрийн эх орондоо суралцаж эхэлсэн цагаас эхлэн Хятадын эрх баригчдад шүүмжлэгдэн, хавчигдсаны улмаас жран бүтээлийн эрх чөлөөг эрэлхийлэн Парис руу нүүсэн. Тухайн үеийн Хятадын нийгмийн хавчигдмал байдлаас улбаалан түүнд нүцгэн зургаа зуруулах модель олддоггүй байлаа. Тиймээс ихэнхи бүтээлдээ өөрийн хөрөг болон нүцгэн зургийг авч, бүтээлдээ ашигладаг байжээ.

Юү Лиангийн бүтээлд Францын импрессионистууд болон Хятадын уламжлалт соёлын ихээхэн нөлөөлж, хурц тод өнгө бүхий зураас ноёлох болсон.

Үдэш / Evening

Долгоржавын Болд, 2009, Зотон тос, 393*400см

Олон улсад бүтээлээрээ танигдсан, МУ-ын Төрийн Соёрхолт зураач До.Болд нь өөрийн өвөрмөц арга барил, гайхалтай бүтээлээ олон улсын томоохон үзэсгэлэнт танилцуулж байсан. Тэрээр өөрийн үе тэнгийн бусад уран бүтээлчдийн адил, Улаанбаатар хотноо Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг дүүргэн, улмаар ЗХУ-д И.Репиний нэрэмжит Уран Зургийн Академийг төгссөн.

До.Болд нь уламжлалт реалист арга барилыг эвдэн, өөрийн орчин үеийн абстракт экспрессионизмын арга барилыг хөгжүүлж, уран бүтээлжж туурвиж байна.

The Valpinçon Bather/ Вальпигоны халуун усны газрын эмэгтэй 

Жан Огюст Доминик Энгр, 1808, Зотон тос, 146 x 97cm

Энгрийн Ромд Францын Академийн оюутан байхдаа зурсан уг бүтээл нь анх олон нийтэд хүрэхдээ шүүмжлэгчидээс тааруу үнэлгээ авч байжээ. Гэхдээ 1855 оноос уг бүтээлийг эерэгээр шүүмжилж эхэлсэн. Бусад зургуудаас ялгаатай нь Энгрийн зурагт эртний домог зүйн тайлбар байдаггүй. Зурган дахь нүцгэн эмэгтэй нь энэ бүтээлийн ганц обьект юм. Түүний нүцгэн байдлыг үл харгалзвал эмэгтэй даруу төлөв, тайван энгийн байдлыг илэрхийлнэ.

Алтан Бороо Тосч Авч Буй Даная/Danae receiving the golden rain

Tициан, 1560-1565, Зотон тос, 129 x 180cm

Тицианы Даная цуврал нийтдээ зотон даавуун дээр зурсан таван бүтээлээс бүрддэг. Уг цувралын гол дүр бол гүнж Даная. Даная, Зэвс хоёр бие биедээ татагдан, Даная бие давхар болдог. Гэвч мэргэ төлгөнд түүний ууган хүү Данаягийн эцгийг хороох ажээ. Энэхүү бүтээлд Юпитер бурхан алтлаг бороон дүрслэлээр гүнжийг өөртөө татаж буйгаар дүрсэлжээ.

The toilet of Venus / Венусын угаалгын өрөө

Velazquiz, , 1647-1651, Зотон тос, 122,5*177см

Энэхүү уран зураг нь охинтэнгэр Венусын хайр, гоо үзэсгэлэнг  түүний хүү Cupid-ийг мөн харуулжээ. Венусын харц Cupid-ийн барьсан толинд тусах бөгөөд үзэгчдэд ойж харагдана. Уг зураг зураачаас үлдсэн цор ганц нүцгэн бүтээл юм. Тэрээр бүтээлээ Испанийн эрүү шүүлтийн үеэр зурсан ба энэ үед каталок сүмд нүцгэн зургийг хориглосон байжээ.

Та үүнийг мэдэх үү? Бид ихэвчлэн Европын классик, сэргэн мандалтын үеийн уран зургаар эмэгтэй хүнийг дүрслэн харуулдаг. Тухайн үед ихэнхи зураачид үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг том хөхтэй, цонхигор, туранхайгаар дүрсэлж байв. Тиймээ үнэн, өнөөдөр ч гэсэн. Эмэгтэйчүүд биеийн бүх хэсгээр гоолиг байхыг чухалчилж байсан. Бид гоо сайхны талаарх уг ойлголтыг хүн бүр дагах ёсгүйг санах хэрэгтэй.  Velazquiz-ийн зурган дээрх эмэгтэйгээс илүү том биетэй бүсгүй алдарт Paul Rubens-ийн бүтээл дээр байдаг шүү дээ.

A Nymph by a Stream / Горхины дэргэдэх сайхан бүсгүй

Пиер-Аугуст Ринойр, 1869-1870, Зотон тос, 66.7*122.9см

Ринойр бол Францын импрессионизмийн үеийн томоохон уран бүтээлчдийн нэг юм. Энэхүү бүтээл дэх эмэгтэй бол Ринойрын хайртай бүсгүй, түүний байнгын модель Лиза Триот юм. Горхины эрэг дагуу хэвтэх нүцгэн эмэгтэй нь байгаль дахь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илэрхийлжээ. Тус бүтээл нь Ринойроос хоёр зууны өмнөх Рубенсийг алдартай нүцгэн бүтээлүүдтэй төсөөтэй бөгөөд эмэгтэй хүний мэдрэмтгий, эмзэг төрхийг тусгал болгон дүрсэлсэн.

A young girl defending herself against Eros/Дурлалын бурхнаас өөрийгөө хамгаалж байгаа залуу охин

Уильям Адолфе Боугуериау, 1880, Зотон тос, 81.6 x 57.8cm

Боугуериау бол Грекийн үлгэр домгоос санаа авч, эмэгтэй хүний бие, араншинг дүрсэлдэг уламжлалт арга барилтай зураач.

Энэхүү бүтээлд залуухан бүсгүй дурлалын бурхан Cupid-ийг өөрөөсөө түлхэн зайлуулахыг оролдож буй боловч бүсгүйн царайд тодрох инээмсэглэлээс ажвал тэр түүнийг холдуудахыг хүсэхгүй байгаа мэт.

Зураач энэ бүтээлээ 1870, 1880-аад онд Парист үзэсгэлэнд танилцуулахад олон нийтэд ихэд таалагдаж, нэлээн нэр алдарт хүрч байжээ.

ОГТОРГУЙ ҮЗЭСГЭЛЭНД ТАВИГДСАН БАРИМАЛ

Даваагийн Дорждэрэм, 2013, Холимог техник

Монголын орчин үеийн залуу уран бүтээлчдийн нэг Дорждэрэм нь уран зураг, баримал, гэрэл зургийн чиглэлээр холимог техник ашиглан уран бүтээлээ туурвидаг. Энэхүү баримал нь түүний “Огторгуй” бие даасан үзэсгэлэнд тавигдан анх олонд танигдсан. Энэ бүтээлд эвэр нь төрөхийг өмнөх амьдралын мөч бүрийг дүрсэлсэн байна. Тэрээр хүн эхийн хэвлийд байхдаа хамгийн амар амгалан, тайван байдагт итгэн, бүтээлээ туурвисан.

Хэвлий бол урагийн хувьд бүхий л ертөнц, харин ураг өөрөө яг л бурхан адил. Хүүхэд уг байр сууриа алдан, гадна ерөнцтэй хамааралтай болох үеийг л зөвхөн төрөлт гэх.

Охин Тэнгэр Төрсөн нь/Birth of Venus 

Сандро Боттичелли, 1482-1485, Зотон тос , 172 x 278cm

Дэлхий даяар ихэд алдаршсан уран зургуудын нэг бөгөөд Сандро Боттичелли уг бүтээлээ 1482-1485 оны хооронд бүтээсэн. Уг бүтээлдээ хайрын эхлэл, оюун санааны гоо сайхныг харуулжээ. Venus-ийн охин тэнгэр уснаас ичингүйрэн биеэ гар болон үсээрээ халхлан гарч ирж буйг дүрсэлжээ. Түүний зүүн талд нь өрнөдийн салхины бурхан Zephyz, баруун талд нь охин тэнгэрийн зарц бүсгүй түүнийг хувцаслахаар хүлээнэ. Зургийн дэвсгэр дээрх нил цэцэгс нь төлөв даруу байдал, хайрын шидийг бэлэгджээ. Цонхигор арьс, алтлаг шаргал үс, урт хүзүү, сайхан бие зэрэг нь гоо сайхныг бэлэгдэж өө сэвгүйгээр дүрслэгджээ.

Та үүнийг мэдэх үү? Ботичелигийн Венус бол урлагийн ертөнцийн гоо сайхны оргил буюу хайр, гоо үзэсгэлэн, хүсэл болон үржил шимийн бурхан юм. Гэхдээ, нэг ч эмэгтэй хүн ийм харагдаж чадахгүй гэдгийг мэдэх үү? Венусийн хүзүү, хөл, их биеийг уртасгасан. Мөн эмэгтэй хүн Ботичелигийн зурсан байрлалаар босч зогсох боломжгүй юм.

Atomic Leda/ Эгэл ЛЕДА  

Салвадор Дали, 1949, Зотон тос,, 61 x 46cm

Дали дэлхийн 2-р дайны дараа буюу 1945 оноос уг зургийг зурж эхэлжээ. Тэрээр орчин үеийн урлагт математикийн шинжлэх ухааныг үндэс болгон ашиглах боломжтой гэдэгт бат итгэдэг байсан. Уг зурагт обьектуудын хооронд өнгөний зохицол үүсгэхийн тулд тооцоолол ашиглан бүх зүйлийг таван өнцөгт байршуулжээ. Зурагт эртний Грекийн домгийн Зевс бурханы дурыг хунгийн дүрээр хулгайлан, татан авсан Леда (Далийн эхнэр Гала)-г дүрсэлжээ. Зурагт бүх зүйлс газар болон далайд хүрээгүй байдаг нь ид шидийн мэт сонин байдлыг илтгэдэг.

Эмэгтэй хүний гурван үе/The Three Ages of Women

Густав Климт, 1905, Зотон тос, 180 x 180 cm

Бүтээлд гурван үеийн эмэгтэйчүүдээр амьдралын тойргийг дүрслэн харуулжээ. Үсээ цэцэгсээр гоёсон залуу эмэгтэйн тэвэрт унтаж буй бяцхан охиноор хаврыг төлөөлүүлжээ. Тэдний хажууд буурал үстэй тойлгой нь гудайсан ахимаг настай эмэгтэй зогсоно. Зурагт залуу эмэгтэй болон бяцхан хүүхэд л нэг нэгэндээ хүрсэн байна. Харин ахимаг настай эмэгтэй нь салангид зогсон, арьс нь нүүрээ далдлан унжсан байдалтай дүрслэгджээ. Климт энэхүү уран бүтээлээ Аугусте Родины Хөгшин Биеэ Үнэлэгч барималаас сэдэвлэн туурвижээ.

Та үүнийг мэдэх үү? Климт Урлагийн Шинэ үеийн хөдөлгөөний төлөөлөгч бөгөөд уламжлалт болон түүхэн зургийн олон төрлүүдийг үгүйсгэж байсан. Хэдий тийм боловч эмэгтэйчүүд олон эрэгтэй уран бүтээлчдийн хувьд урлагийн тэнгэр хэвээр үлдэж, тэд өөрийнхөөрөө туувиж, олонд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ цаг үед эмэгтэйчүүдийн хөдөлгөөн хөгжиж байсан, сонгуулийн эрхийн төлөө гэх мэт.

Данайде/Danaide

Аугусте Родин, 1889, Гантиг баримал, 36 cm x 71 cm x 53 cm

Данайде нь Данаосын охид хуримынхаа шөнө нөхрүүдээ хороосны төлөө ёроолгүй ботгонд ус дүүргэхээр шийтгүүлсэн тухай домгоос үүсэлтэй. Уг баримал нь хэзээ ч дуусашгүй, утга учиргүй даалгавартаа шаналан гашуудаж буй эмэгтэйг дүрсэлжээ. Баримлын хүзүү болон нурууг илүү тодотгон зовлонгийн өмнө өвдөг сөхөрснийг үзүүлсэн.

Reclining female nude/ Дээшээ харж хэвтэж буй нүцгэн эмэгтэй

Егон Шиеле, 1917, Усан будаг

Шиеле бол 20-р зууны эхэн үеийн уламжлалт ёс заншилыг эвдсэн, эротик болон сексийг харуулсан бүтээлүүдээрээ нэрд гарсан зураач юм.

Тэрээр алдарт Венийн Урлагийн Академид суралцах эрхийг олж авсан ч ганцхан жилийн дараа сургуулиа орхиж, өөрийн арга техникээр бүтээлээ туурвиж эхлэн, улмаар зураач Густав Климитийн шавь болжээ.   

Шиелегийн зурагнууд нууж хаасан зүйлгүй, зоригтой (умдагны үс, бэлэг эрхтэн болон гар хангалга зэргийг харуулсан) ба эдгээр нь сонгодог нүцгэн зурагны  хэв шинжийг бүрэн өөрчилсөн.

Тухайн үед түүний бүтээлүүдийг ихэнхи шүүмжлэгчид порнографик болон элэглэл ихтэй хэмээн буруутгаж байсан боловч өнөөдөр түүний бүтээлийг дүрслэх урлагийн мастер бүтээлд тооцон, нүцгэн биеийг урлах шинэ аргыг хөгжлүүлсэн хэмээн үздэг билээ.

Ард Түмнийг Хөтлөгч Эрх Чөлөө/ Liberty Leading the People

Эжен Делакруа, 1830, Зотон тос, 260 x 320cm

Зураач Делакруа Францын аймшигт Долоон сарын хувьсгал (Аравдугаар Чарльз Хааныг түлхэн унагаах)-ыг харсан нь орчин үеийн уран зургийн чиг хандлагыг бүтээх боломжийг бий болгожээ. Уг зураг нь хэлбэрдсэн, тогтмол хэв маягтай сонгодог хэлбэрийг үгүйсгэсэн романтизмийн эхэн үеийн уран зургийн тод жишээ юм. Зургийн төв хэсэгт эрх чөлөөний төлөөлөгч зогсох бөгөөд тэрээр Франц болон Францын Бүгд Найрамдах Улсын бэлгэ тэмдэг болжээ. Уран зурагт энэхүү эмэгтэй нь хүч чадал дүүрэн, дийлэгдэшгүй, ялалт байгуулсан хувьсгалчдыг төлөөлж байсан. Эмэгтэйн даашинз нь хөхнөөсөө доош давж, суганы үсийг ил гаргасан. Сонгодог уран бүтээлчдийн хувьд бүдүүлэг гэж тооцогддог байсан биеийн үсийг энэхүү уран зурагт дүрсэлсэн нь Делакруагийн бүтээлүүдийн эротик бөгөөд бодит байдлыг илэрхийлнэ.

*Делакруагийн олонд танигдсан бүтээлийн тоонд “Түмнийг эрх чөлөөнд уриалагч” (1830) уран зураг зайлшгүй багтана. Зохиомжийн төв хэсэгт эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн тугийг өндөрт өргөж яваа шантаршгүй зоригт бүсгүйн дүрийг бүтээжээ. Амьдралын бодит үнэнийг уран сайхны дүрээр илэрхийлэх уран зургийн аргыг чөлөөтэй хэрэглэж, домгийн болон түүхийн олон дүрийг хамтатган бүтээсэн энэ гайхамшигт туурвилд үхэшгүй мөнхийн бэлгэдэл болсон домогт хүү Гаврош хүртэл хоёр гартаа буу барин тэмцэж явна. Нимгэн цагаан хувцастай бүсгүй хайрган дундуур нүцгэн хөлөөрөө урагш алхан, босогчдыг араасаа уриалан дуудаж, гартаа бүгд найрамдах улсын гурван өнгийн туг барьж, ойртон ирж буй ялалтын бэлгэ тэмдэг болгон дээш өндөрт хийсгэжээ.

"Сайхан бие" гэрэл зургийн үзэсгэлэнг бүтээх явц:

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.12.07
Giphy 2018 оны шилдэг гиф зургаа тодрууллаа
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.03
"National Geographic": 2018 оны шилдэг гэрэл зурганд монгол адуучны зураг багтжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.