Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Холимог тулаанчдын чансаанд манай дөрвөн тулаанч багтлаа

Ж.Нарантунгалаг хөнгөн жингийн 102, Х.Амартүвшин 237, М.Нандин-Эрдэнэ 450, Ц.Амарсанаа 484-т бичигдэж байна.


Дэлхийн шилдэг тулаанчдын шинэ чансаа гарлаа. Гуравдугаар сарын шинэ чансаанд манай дөрвөн тулаанч багтсан. Монголын холимог тулааны од, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг хөнгөн жингийн 102-т жагссан бол мөн жинд Х.Амартүвшин 237, М.Нандин-Эрдэнэ 450, Ц.Амарсанаа 484-т байрлажээ. Өмнөд Солонгосын холимог тулааны “Road FC” холбоонд тоглож буй М.Нандин-Эрдэнэ энэ сарын 15-нд сая ам.долларын сантай тэмцээнд тулалдах бол Ц.Амарсанаа Японы DEEP холбоонд тоглож байгаа. Х.Амартүвшин хамгийн сүүлд “Road FC 34 - Road Fighting Championship 34” тэмцээнд орж, Хонконгийн Родригог ялсан билээ.
Fightmatrix чансааг ФИФА-гийн хөлбөмбөгийн шигшээ багуудын чансаа шиг дүгнэн гаргадаг. Хүчтэй өрсөлдөгчийг ялбал их оноо авна, сулхан өрсөлдөгч бол бага оноо авах, эсвэл огт оноо авдаггүй. Хоёр жилийн турш рингэнд гарахгүй бол чансаанаас хасагддаг. UFC төдийгүй бусад холбооны тэмцээн уралдааныг ч оруулдаг дүрэмтэй. Тамирчдыг хамгийн сүүлд тоглосон жингийнх нь чансаанд оруулан тооцдог. Жишээ нь, Конор МакГрегор хагас хөнгөн жинд тулалддаг ч хөнгөн жинд Эдди Альваресийг ялсан. Тийм болохоор Конор хагас хөнгөн жингийн чансаанд байхгүй ч хөнгөн жингийн чансааг тэргүүлж байгаа юм.

Хүнд жин

1. Стипе Миочич (АНУ, 16 ялалт, 2 ялагдал)
2. Фабрисио Вердум (Бразил, 21-6-1)
3. Алистар Оверим (Голланд, 42-15)
4. Кейн Веласкес (АНУ, 14-2)
5. Жуниор дос Сантос (Бразил, 18-4)
6. Жош Барнетт (АНУ, 35-8)
7. Марк Хант (Шинэ Зеланд, 12-10-1)
8. Деррек Льюис (АНУ, 18-4)
9. Бен Ротвелл (АНУ, 36-10)
10. Фрэнсис Нганноу (Франц, 10-1)

Хагас хүнд жин

1. Жонс Жонс (АНУ, 22-1)
2. Энтони Жонсон (АНУ, 22-5)
3. Даниэль Кормье (АНУ, 18-1)
4. Фил Дэвис (АНУ, 17-3)
5. Райан Бадер (АНУ, 22-5)
6. Гловер Тейшейра (Бразил, 26-5)
7. Александр Густафссон (Швед, 17-4)
8. Маурисио Руа (Бразил, 25-10)
9. Жими Манува (Их Британи, 16-2)
10. Лиам Макгири (Их Британи, 11-1)

Дунд жин

1. Майкл Биспинг (Их Британи, 30-7)
2. Йоэль Ромеро (Куба, 12-1)
3. Люк Рокхолд (АНУ, 15-3)
4. Роналдо Соуза (Бразил, 24-4)
5. Крис Уайдман (АНУ, 13-2)
6. Гегард Мусаши (Армен/Голланд, 41-6-2)
7. Роберт Уиттакер (Австрали, 17-4)
8. Андерсон Силва (Бразил, 34-8)
9. Келвин Гастелум (АНУ, 14-2)
10. Витор Белфорт (Бразил, 25-14)

Хагас дунд жин

1. Тайрон Вудли (АНУ, 17-3-1)
2. Стивен Томпсон (АНУ, 13-2-1)
3. Робби Лаулер (АНУ, 27-11)
4. Демиан Майа (Бразил, 24-6)
5. Хорхе Масвидаль (АНУ, 32-11)
6. Дональд Серроне (АНУ, 32-8)
7. Нейт Диас (АНУ, 19-11)
8. Нейл Мэгни (АНУ, 19-5)
9. Лоренц Ларкин (АНУ, 18-5)
10. Эмиль Вебер Мик (Норвег, 9-2)

Хөнгөн жин

1. Конор МакГрегор (Ирланд, 21-3)
2. Эдди Альварес (АНУ, 28-5)
3. Тони Фергюсон (АНУ, 22-3)
4. Эдсон Барбоса (Бразил, 19-4)
5. Рафаэль дос Аньос (Бразил, 25-9)
6. Хабиб Нурмагомедов (ОХУ, 24-0)
7. Майкл Чендлер (АНУ, 16-3)
8. Бенсон Хендерсон (АНУ, 24-7)
9. Майкл Чиса (АНУ, 14-2)
10. Жастин Гэтжи (АНУ, 17-0)
102. Ж.Нарантунгалаг (12-5-0)
237. Х.Амартүвшин (3-3-0)
450. М.Нандин-Эрдэнэ (5-2-0)
484. Ц.Амарсанаа (3-0-0)

Хагас хөнгөн жин

1. Жозе Алдо (Бразил, 26-2)
2. Макс Холловэй (АНУ, 17-3)
3. Фрэнки Эдгар (АНУ, 21-5-1)
4. Энтони Петтис (АНУ, 19-6)
5. Рикардо Ламас (АНУ, 17-5)
6. Куб Свэнсон (АНУ, 24-7)
7. Жереми Стефенс (АНУ, 25-13)
8. Патрисо Фрейре (Бразил, 25-4)
9. Даррен Элкинс (АНУ, 22-5)
10. Брайан Ортега (АНУ, 11-0)

Bantamweight

1. Коди Гарбрандт (АНУ, 11-0)
2. Доминик Круз (АНУ, 22-2)
3. Ти Жей Диллашоу (АНУ, 14-3)
4. Жимми Ривера (АНУ, 20-1)
5. Эдуардо Дантас (Бразил, 19-4)
6. Жон Линекер (Бразил, 29-8)
7. Марлон Мораес (Бразил, 18-4-1)
8. Бибиано Фернандес (Бразил, 20-3)
9. Даррион Колдвелл (АНУ, 10-1)
10. Юрий Алькантара (Бразил, 34-7)

Flyweight

1. Деметриус Жонсон (АНУ, 25-2-1)
2. Жозеф Бенавидес (АНУ, 25-4)
3. Күэжи Хоригүчи (Япон, 18-2)
4. Генри Сежүдо (АНУ, 10-2)
5. Жусьер да Силва (Бразил, 19-4)
6. Вилсон Рейс (Бразил, 22-6)
7. Брэндон Морено (Мексик, 13-3)
8. Тим Эллиотт (АНУ, 13-7-1)
9. Магомед Бибулатов (ОХУ, 13-0)
10. Серхио Петтис (АНУ, 15-2)

Жин харгалзахгүй шилдгүүдийн чансаа Эрэгтэй

1. Жон Жонс (АНУ)
2. Деметриус Жонсон (АНУ)
3. Стипе Миочич (АНУ)
4. Жозе Алдо (Бразил)
5. Тайрон Вудли (АНУ)
6. Майкл Биспинг (Их Британи)
7. Макс Холлоуэй (АНУ)
8. Конор МакГрегор (Ирланд)
9. Коди Гарбрандт (АНУ)
10. Йоль Ромеро (Куба)
11. Энтони Жонсон (АНУ)
12. Даниэль Кормье (АНУ)
13. Джозеф Бенавидес (АНУ)
14. Фабрисио Вердум (Бразил)
15. Стивен Томпсон (АНУ)

Жин харгалзахгүй шилдгүүдийн чансаа Эмэгтэй

1. Жоанна Еджейчик (Польш)
2. Аманда Нуньес (Бразил)
3. Кристина Жустино (Бразил)
4. Аяка Хамасаки (Япон)
5. Валентина Шевченко (Перу)
6. Ракель Пеннингтон (АНУ)
7. Жессика Андраде (Бразил)
8. Женнифер Майа (Бразил)
9. Клаудиа Гаделья (Бразил)
10. Жермейн де Рандамье (Голланд)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
25
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.