Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Харвард, Принстон болон Йелийн их сургуулийн профессоруудын танд санал болгож буй ном

Энэ номыг уншсанаар Доналд Трампын гоёмсог бөгөөд худал үгсийн тухай бүх үнэнийг мэдэх болно


АНУ-ын шилдэг их сургуулиудын профессорууд 2017 онд оюутан залуус бүр заавал унших ёстой номыг нэрлэж байна. 

1. Харвардын их сургуулийн илтгэгч Жилл Абрамсон: Ричард Хофштадтерын "The Paranoid Style in American Politics"

Харвардын их сургуулийн англи хэлний илтгэгч Жилл Абрамсон нь оюутан залуусд 1964 онд хэвлэгдэн гарсан Ричард Хофштадтерын "The Paranoid Style in American Politics" номыг санал болгож байна. Тэрбээр уг номны тухайд "Доналд Трампын гоёмсог, худал үгсийн тухай бүх үнэнийг мэдэх болно" гэж хэлжээ.

1. Йелийн их сургуулийн профессор Жеймс Бергер: Ричард Поверийн “Orfeo”

Жеймс Бергер бол АНУ-ын Йелийн их сургуулийн Англи хэлний тэнхэмийн ахлах багш. Тэрбээр 2014 онд гарсан Ричард Поверын “Orfeo” зохиолыг онцолж байна. Тэрбээр “Эл номны утга нь хөгжмийн түүх болон бидний насны хүмүүсийн генетикийн айдас, тандалтын тухай өгүүлдэг" гэж хэлжээ. Номны гол дүрийн баатар, авангард хөгжмийн зохиолч Орпеусын тухай хачирхалтай зохиол юм. Мутацид орсон ДНХ-тай хүнийг анхны хайртайгаа учирсан тэр үе рүү нь хөгжмийн тусламжтайгаар очуулах туршилтыг хийсэн тухай ярьдаг.  Гэвч түүний хүчин чармайлт талаар болж, байгалийн хуулийг зөрчиж байгаагаа ойлгон “Газар доорх ертөнц рүү” зугтаадаг. Гайхалтай ном - там, хөгжим, шинжлэх ухаан, улс төр болон амьдралын тухай бүгдийг ойлгох болно.

2. Харвардын их сургуулийн профессор Эрик Маскин болон Пеньсилваний их сургуулийн профессор Морис Швайцер: Майкл Льюис “The Undoing Project”

Харвардын профессор Эрик Маскин 2007 онд Нобелийн шагнал хүртсэн. Морис Швайцер нь АНУ-ын Пеньсилванийн "Вартон" их сургуулийн мэдээлэл технологийн профессор. Дээрх хоёр эрдэмтэн Майкл Льюисын “The Undoing Project” номыг санал болгож байна.

3. Принстоны их сургуулийн профессор Дэвид Картер: Томас Шеллингийн “The Strategy of Conflict”

Дэвид Картер бол Принстоны их сургуулийн улс төрийн профессор. Тэрбээр “The Strategy of Conflict” гэх номыг санал болгож байна.

“Энэхүү ном нь зөрчилдөөны тухай хамгийн сайн ном гэдэгт итгэлтэй байна. Өдийг хүртэл энэ номыг хувь хүний харилцаа, түүний төлөвлөгөөний тухай ойлгохын тулд ашигласаар ирсэн. Маш сайн бичлэгтэй, уншууртай ном. Оюутан байхдаа уншиж байсан юм. Тухайн үед надад гадаад харилцааны тухай надад ерөнхий суурь ойлголт болон төлөвлөгөө боловсруулах туршлага хуримтлуулахад тусласан. Хүн бүрт туслана гэдэгт итгэлтэй байна.”

4. Чикагогийн их сургуулийн профессор Митчелл : Григорий Чамаюгийн “A Theory of the Drone”

Митчелл нь Чикагогийн их сургуулийн Англи хэл болон Урлагийн түүхийн профессор. Тэрбээр Францын философич Григорий Чамаюгийн  “A Theory of the Drone” номыг уншихыг зөвлөж байна.

Митчелл тус номыг тайлбарлахдаа “Дрон нь ухаалаг дэвшил мөн дайны нэгэн хэрэгсэл” гэжээ.

5. Чикагогийн их сургуулийн профессор Кеннет Уоррен : Карен Файлдс болон Барбара Файлдс нарын ”Racecraft: The Soul of Inequality in American Life”

Кеннет Уоррен нь Чикагогийн их сургуулийн англи хэлний профессор. Тэрбээр “Racecraft: The Soul of Inequality in American Life” номны тухайд “АНУ дахь арьс өнгөний үзлийн тухай 2014 онд гарсан ном” гэж хэлжээ. 

6. Йелийн их сургуулийн профессор Харолд  Блум: Шекспир

Харолд Блум нь Йелийн их сургуулийн утга уран зохиол, нийгмийн профессор. Тэрбээр товч, тодорхой хариулт өгсөн. “Шекспирийн тухай бүгдийг унш.”

Эх сурвалж: weforum.org

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
4
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.