Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

25 нас хүрсний дараа утга нь өөрчлөгддөг 25 ҮГ

Бүх л дэлхий чамайг сүй тавьж, хуримаа хийж, үр хүүхэдтэй болохыг шаардаж эхэлдэг.


1. Шарталт

25 наснаас өмнө: Өглөө сэрэхэд толгой бага зэрэг өвдөж, өмнөх орой болсон явдлуудын тухай бага сага юм санаж инээд алдана. 

25 наснаас хойш: Хамаг бие яг л автобусанд мөргүүлсэн мэт хөндүүрлэж хоёр өдрийн турш орноосоо босч чадахгүй. 

2. Ээж 

25 наснаас өмнө: Чиний хайртай хүн хэдий ч үргэлж маргаан дэгдээж, асуудлыг илүү түвэгтэй болгож байдаг хүн. 

25 наснаас хойш: Үргэлж түүний зөв байх бөгөөд амьдралд чинь тохиож болох хамгийн ухаалаг нэгэн.

3. Facebook 

25 наснаас өмнө: Бодит амьдрал дээр тийм ч их харьцаж, уулзаж ярилцаад байдаггүй ахлах сургууль, их сургуульд хамт сурч байсан найзуудаар дүүрэн орчин. 

25 наснаас хойш: Таньдаг хүмүүс, найз нөхдийн сүйн бөгж, хуримын зураг, ургийн рентген зургаар дүүрэн орчин.

4. Үзэн ядагчид

25 наснаас өмнө: Байх ёстой хэмжээнээс нь их анхаарал хандуулж, бодож явдаг хүмүүс. 

25 наснаас хойш: Чиний анхаарал байтугай бодлоос өчүүхнийг ч хүртэх эрхгүй хөөрхийлөлтэй амьтад. 

5. Цэнгээний газар 

25 наснаас өмнө: Хүмүүстэй уулзаж, ууж, сүүлийн үеийн хит дуунууд сонсох гэж очдог газар. 

25 наснаас хойш: Тамын тавь дахь тойрог л гэсэн үг. 

6. Ганц бие байх 

25 наснаас өмнө: Ямар нэг романтик харилцаа байхгүй хэдий ч ганц бие амьдралдаа гутардаггүй, цагийг хөгжилтэй өнгөрөөж чаддаг. 

25 наснаас хойш: Ганцаардах муухай мэдрэмж төрж, түүнээсээ болоод өөрийгөө хороомоор санагдаж, таарч тохирох хэн нэгнийг эрчимтэй хайж эхэлнэ. 

7. Найз бүсгүй, залуу

25 наснаас өмнө: Гэр бүлийнхэн чинь яарах хэрэггүй хэмээн хэлсээр байхад хэн нэгэнтэй романтик харилцаа тогтоочихно.

25 наснаас хойш: Бүх л дэлхий чамайг сүй тавьж, хуримаа хийж, үр хүүхэдтэй болохыг шаардаж эхэлдэг. 

8. Ажил

25 наснаас өмнө: Цагаа зарцуулсны төлөө мөнгө авдаг эх сурвалж. Эцэг эхийн зүгээс орлоготой бол хэмээх дарамт тэр бүр ирдэггүй. 

25 наснаас хойш: Аврагдахын тулд заавал хийх ёстой зүйл. 

9. Амралтын өдөр 

25 наснаас өмнө: Үүр цайтал гадуур тэнэж, зогсолтгүй ууж, маргааш өглөө нь гар утсаа хаана хаяснаа ч санахгүй (Гэхдээ боловсон наргисан гэдэгтээ итгэдэг). 

25 наснаас хойш: Дуртай зүйлээ хийж цагийг өнгөрүүлдэг өдрүүд. Ууж, наргих нь цагийг сайхан өнгөрүүлэх хүчин зүйл биш болж хувирна. Хэрэв тэгвээс Даваа гарагийн өглөө ядарч туйлдсанаасаа болоод босч чадахгүйд хүрнэ. 

10. Дурлал 

25 наснаас өмнө: Хэт их сээтэгнэл, сая сая мэссеж, хөгжилтэй, эсвэл хөөрхөн гарсан зургуудаа илгээх, хэн нэгэнтэй харилцааны чухал шат хүртлээ хоногийн 24 цагийн турш ярилцах гэдэг ойлголт. 

25 наснаас хойш: Чи манайд амьдрах уу? Эсвэл би танайд нүүж очих уу?

11. Хадгаламж 

25 наснаас өмнө: Ирээдүйдээ зориулж мөнгө хуритмлуулах тухай бодно.

25 наснаас хойш: Хараахан хийж амжаагүй яваа...

12. Эрт унтах 

25 наснаас өмнө: Өвчтэй байгаа.

25 наснаас хойш: Дараа өдөр нь баярлаж, талархах шалтгаан, амьдралын чинь бас нэг ололт. 

13. Харилцаагаа эцэс болгох 

25 наснаас өмнө: Нулимсандаа живж хамаг амьдрал чинь төгсөж байгаа мэт мэдрэмж төрнө. 

25 наснаас хойш: Удаан үргэлжлээгүй харилцаа байсан бол дараагийн хүнээ хайж олох аяндаа гарах цаг болсны дохио. 

14. Өглөө

25 наснаас өмнө: Унтсаар л...

25 наснаас хойш: Адал явдал хайхаар босдог цаг. Үгүй бол үд дунд хүртэл унтсандаа харамсаад ч барахгүй. 

15. Төлөвлөгөө гаргах

25 наснаас өмнө: Найзуудтайгаа хаашаа явах, орой ямар газар орох тухайгаа сайтар төлөвлөнө.

25 наснаас хойш: Бүх зүйлийг төлөвлөнө. Дэлгүүр орж хүнсээ цуглуулах, угаалга хийх, фитнессдээ явах, үүгээр ч зогсохгүй зурагт үзэх, интернэт  ашиглах цагаа хүртэл төлөвлөнө шүү дээ. 

16. Хуучны найзуудтайгаа уулзах

25 наснаас өмнө: Баар, согтууруулах ундаа, “сүйрэл”. 

25 наснаас хойш: Сайхан яриа өрнүүлэнгээ оройн хоол идэж, бага зэрэг хатуу юм ууж сууна. 

17. Хүүхдүүд

25 наснаас өмнө: Ирээдүйд болох биз.

25 наснаас хойш: Хүүхэдгүй л байна. 

18. Үрчлээ 

25 наснаас өмнө: Санах зовох шалтгаан үгүй. 

25 наснаас хойш: Аз болоход харагдахгүй байна. 

19. Шим тэжээлтэй хоол

25 наснаас өмнө: Тааралдсанаа идэж, урдаа өрөөстэй байгааг дуусгах нь байдаг л үзэгдэл.

25 наснаас хойш: Хооллолтын асуудал дээр ухаантай хандахыг хичээж л явна. Гэсэн ч оффис дээрх гэнэтийн дайллага, хятад хоол чамайг “урхидсаар” байх болно. 

20. Чат бичих

25 наснаас өмнө: Өдөр тутмын амьдралынхаа тухай найзууддаа, эсвэл нэг нэгэнд бичиж өдөрт хэдэн цагийг ч зарцуулж чадна. Асуудалгүй ер биш. 

25 наснаас хойш: “ОК” гэж хариу бичих ч зав байхгүй. “К” гэж товчлоод явуулчихна.

21. Өсвөр насныхан

25 наснаас өмнө: Нийтлэг сонирхол бүхий бүлэг хүн. 

25 наснаас хойш: Бэлгийн бойжилт нь дөнгөж явагдаж дуусаад буй этгээд хүмүүс. Үе өнгөрөх тусам энэ үеийнхэн улам дордсоор байх юм.

22. Хариуцлага

25 наснаас өмнө: Чиний санаа тавих ёстой асуудал атал эцэг эхээ шийдвэрлээд өгчих болов уу хэмээн горьддог:

25 наснаас хойш: Өөрөө өөртөө л санаа тавихгүй бол чамайг хэн ч анхаарахгүй.  

23. Аялал 

25 наснаас өмнө: Дэлхийн өөр нэг өнцөгт очиж ууж, бүжиглэж, ууж, бас дахин бүжиглэх.

25 наснаас хойш: Бусад орны соёлоос суралцаж, бэлэг дурсгалын зүйлс худалдан авч хадгалан өнөөдрөөрөө амьдарч эхэлдэг. 

24. Найз нөхөд

25 наснаас өмнө: Хамт хөгжилдөхийн тулд уулздаг хэсэг бүлэг хүн. 

25 наснаас хойш: Чамайг гэдэг цөөхөн хэдэн хүн. Хэрэгтэй үед хажууд чинь байж, чи ч мөн тэднийг түшиж тулах ёстой. 

25. Насанд хүрэх

25 наснаас өмнө: Хараахан хөл тавиагүй амьдралын нэг шат. Гүйцэт хөгжиж, боловсорч, нас биед хүрэх тэр үе.   

25 наснаас хойш: Хараахан хөл тавиагүй амьдралын нэг шат. Гүйцэт хөгжиж, боловсорч, нас биед хүрэхээ хүлээсээр...

Эх сурвалж: Buzzfeed 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
40
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.