Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хонгконгийн кино маркетад “Дижитал Агуулга” компани оролцож байна

Энэ сарын 13-16-ны хооронд үргэлжилнэ.


Хонгконгийн кино маркет нь энэ онд 21 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээний томоохон кино маркетуудын тоонд зүй ёсоор ордог, азидаа тэргүүлэгч кино маркет билээ. 

Энэхүү кино маркет нь энэ сарын 13-16 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд 70 гаруй хурал семинар зөвөлгөөн болохоор төлөвлөгджээ. Жишээлбэл, “Хятадын кино салбарын ирээдүйн чиг хандлага” хурал, Япон, Хонгконгийн хамтын ажиллагааны семинар /японд зураг авалт хийх боломжтой хамгийн шилдэг газруудыг санал болгох/, “Евро Азийн хэвлэл мэдээлэл, телевизийн салбар дахь шинэ боломжууд” хүлээн авалт, Оскарын шагналт “Moon Light” киноны туслах продюсер Mr.Andrew Hevia кино уран бүтээлчидтэй туршлага хуваалцах уулзалт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Манай улсаас “Дижитал Агуулга” ХХК нь энэхүү кино маркетад Монгол улсаа төлөөлөн 3 дахь удаагаа оролцож байна. Энэ удаа 2017, 2018 онд олон улсын мэргэжилийн компаниудтай хамтран хийх 14 кино төсөл,  2017 онд нээлтээ хийсэн 3 кино, 2017 оноос өмнөх 70 гаруй уран сайхны кино, 20 гаран баримтат кино, 2 телевизийн олон ангит киног албан ёсны эрхтэйгээр олон улсын зах зээл дээр танилцуулахаар оролцож байна.

Энэхүү маркетад олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг нэр хүнд бүхий дистербьютер компаниудыг шалгаруулан оролцуулдаг юм. Хонгконгийн кино маркетад  олон улсын 7000 гаруй оролцогчид хүрэлцэн ирэх бөгөөд 300 гаруй мэргэжилийн дистербьютер компаниуд улсаа төлөөлөн кино уран бүтээлүүдээ танилцуулж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
37
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.