Хайх зүйлээ бичнэ үү

мин

С.Зоригийг хэн хөнөөлгөв?


 

Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд болох нь томоохон улс төр болон бизнесийнхний хүрээнд тов тодорхой болчихоод байсан С.Зоригийг гэрт нь үл таних гурван этгээд отож, амь насыг нь захиалгаар хөнөөснийг эл үйл явдал болсноос 18 жилийн дараа шүүх нотолсон. Уг хэргийг үйлдсэн гэх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт шүүхээс ял ногдуулсан ч тэд давж заалдан, өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хурал эхэллээ. Шүүх хурал хаалттай горимд үргэлжилж буй бөгөөд олон нийтэд ил явуулах шаардлагыг тавьсаар ирсэн хохирогчийн төлөөлөл, С.Зориг агсаны ах С.Баяр хуралдааныг орхисон. Шүүгдэгчид ч мөн өмгөөлөгчдөөрөө дамжуулж давж заалдах шатны шүүхэд хандахдаа энэ удаагийн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг гаргаад байсан. Гэвч шүүх бүрэлдэхүүн Төрийн нууц баримт авагдсан тул хурлыг нээлттэй явуулах боломжгүй хэмээн үзэв. Ийнхүү давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байх хооронд өнгөрсөн 19 жилийн хугацаанд хариулт байж болох ямар ч сэжүүргүй хоцорсон хамгийн дуулиант асуултыг дахин тавьмаар байна.  

Захиалагч нь хэн юм бэ?

Хэрэг шүүхэд шилжсэн нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч, гүйцэтгэгч тодорхой болсон гэсэн үг. Гэвч захиалагчийн нэр огт дуулдахгүй, үгүй ядаж захиалагч хэн бэ гэдгийг хэн ч ярихгүй байгаа нь хэргийн захиалагч нас барсан, эсвэл гадаад руу зайлсан гэдгийг хуулийнхан тогтоосон байх магадлалтайг эх сурвалжууд хэлж байна. Хэрэв захиалагч нас барсан бол монголчуудын дунд уламжлагдан ирсэн “үхсэн хүний ясыг өндөлзүүлээд хэрэггүй” гэдэг ёс зүй үйлчлэн, хэвлэлийнхэн болон бусад эх сурвалж нас барсан захиалагчийн нэрийг олноо “алдаршуулан” ясыг нь өндөлзүүлэхээс цэрвэж байх шиг. Гэхдээ шүүх бол шашны байгууллага биш учраас захиалагчийг нэртэй устай, нотлох баримттайгаар ил болгох цаг ирэх нь дамжиггүй.     

С.Зоригийг захиалгаар хөнөөснийг монголчууд өнгөрсөн 18 жилийн турш таамагласан, захиалга өгсөн тэр аймшигтай хүн чухам хэн болохыг олж мэдэн цээрлэн жигшихийг хүлээсэн. 18 жилийн дараа гарсан шүүхийн шийдвэр таамаг үнэн болохыг нотолж, “захиалгатай” гэж олон нийтэд албан ёсоор зарласан. Гэсэн ч дуулиант энэ хэргийн захиалагч хэн бэ гэдэг асуулт 19 дэх жилдээ олон нийтийн өмнө өнөөдрийг хүртэл хариултгүй хэвээр. Хэрэв захиалагч нь амьд мэнд байсан бол тэр этгээдэд гурван гүйцэтгэгчийн хамт ял оноох ёстой байв. Тиймээс захиалагч нас барсан, гадаад улс руу оргон зайлсан, хаана байгааг нь эрэн сурвалжилж байгаа, захиалагчийг шалгах ажиллагаа үргэлжилж буй тул нэрлэхээс цааргалж байгаа гэсэн таамгуудыг хуульчид илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг 2015 оны хавар олон нийтийн сүлжээнд мэдэгдэхдээ, “Үхсэн хүн үг хэлэхгүй”-г далимдуулан миний эцэг Ш.Отгонбилэг агсаныг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбох ажиллагаа явагдаж байх магадлалтай” хэмээж байсан билээ. Үүнээс үзэхэд, захиалагчаар нэрлэх вий гэсэн болгоомжлол Ш.Отгонбилэг агсаны гэр бүлд байж. Харин хэрэг шүүхэд шилжсэнээс хойш О.Содбилэг гишүүн энэ талаар ямар нэг тайлбар, мэдэгдэл огт хийгээгүй юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
21 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
40
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.