Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Д.Тэрбишдагва: Германд төгсөгчдийн “Ажилсаг монгол-Хөгжлийн үндэс” чуулга уулзалт зохион байгуулна

Чуулга уулзалт энэ сарын 17-нд болно.


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өчигдөр Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр ХБНГУ-д суралцсан төгсөгчдийн төлөөлөл болон “Монгол Германы гүүр” төрийн бус байгууллагынхан байв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва эхлээд ХБНГУ-ын Бундестагийн урилгаар албан ёсны айлчлал хийгээд ирсэн талаараа мэдээллээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат, Б.Ундармаа, Д.Цогтбаатар болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд багтжээ. Монголын парламентын төлөөлөгчдийг Германы Бундестаг өндөр хэмжээнд хүлээн авч, Монгол Улс, ХБНГУ-ын улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, аюулгүй байдал, парламент хоорондын харилцааны чиглэлээр яриа хэлэлцээ хийжээ. Энэ үеэр Монгол Улсын гадаад хамтын ажиллагааны талаар төлөөлөгчид байр сууриа илэрхийлж, цаашид эдийн засаг, боловсролын чиглэлд хамтран ажиллах хэлцлүүд амжилттай болсон байна. 

Мөн Германы улс төрийн сангуудын төлөөлөлтэй уулзаж, дугуй ширээний ярилцлага хийжээ.
Айлчлалын үеэр Бундестагийн танхимд Канцлер Ангела Меркель манай улсын төлөөлөгчидтэй мэндчилсэн  болон 430 хүн оролцсон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн чуулганд оролцож, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьж, Монгол Улсад хөрөнгө оруулахыг хүссэн талаараа Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ярив.
Тэрбээр мөн, Герман улсад мэргэжил, боловсрол эзэмшсэн үе үеийн 1000 төгсөгчийг хамруулан “Ажилсаг монгол-Хөгжлийн үндэс”  чуулган хийх санаачилга гаргаж, Төрийн ордны их танхимд энэ сарын 17-ны өдөр зохион байгуулах  болсон талаар мэдээлсэн юм.

Манай улсад Германд сургууль төгссөн нийт 35000 хүн байдаг бөгөөд эдгээр хүмүүс эдийн засгийн хүнд үед улс орондоо ямар үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулах талаараа чуулга уулзалтаар ярилцаж, цаашид “Ажилсаг монгол-Хөгжлийн үндэс” хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна.
Энэхүү чуулганд ХБНГУ-ын Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Иоахим Фухтел тэргүүтэй 30 орчим төлөөлөгч ирж оролцох бөгөөд төлөөлөгчдийг чуулганд оролцох хоёр цагийн хугацаанд бүх илтгэл, асуулт, хариултыг герман хэл дээр явуулахаар төлөвлөжээ.

Чуулганд оролцох хүсэлтэй, Герман улсад мэргэжил, боловсрол эзэмшсэн үе үеийн төгсөгчдийг “Монгол-Германы гүүр” төрийн бус байгууллагатай 315990 утсаар холбогдон бүртгүүлж, арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж буйгаа зохион байгуулагчид илэрхийллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
49
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.