Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ОУВС-гийн хөтөлбөрийн дараа Монголын эдийн засаг 7-8 хувиар өснө


Монголын эдийн засгийн өсөлт 7-8 хувьд хүрэх боломжтой гэж ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер хэлснийг “Reuters” агентлаг уламжилжээ. Түүнчлэн ирэх долоо хоногт Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын 104 саяын эргэн төлөлтийг хийхээр болсон тухай мэдээлсэн байна. Нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Монголын эдийн засгийн өсөлт эргэн сэргэж, 7-8 хувьд хүрэх талаар эх сурвалж мэдээлж байна. Монголын эдийн засаг хүндэрсэнтэй холбоотой ОУВС-гаас тусламж авахаар болсон байгаа билээ. 

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер “ Миний бодлоор Монголын эдийн засгийн өсөлт 7-8 хувьд хүрэх боломжтой” гэж Монголын талаар хэлэлцсэн хурлын үеэр хэлсэн байна. 
Гэхдээ энэ өсөлт нь байгалийн баялгийн арвин нөөцтэй Монгол улсын 2011 оны эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрсэнтэй харьцуулахад удааширсан байгаа юм. 

ОУВС болон хамтрагчид нь Монголд 5.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх тухай өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн. Засгийн газрын хэт үрэлгэн зардал болон түүхий эдийн экспортын орлого буурснаас болж өнгөрсөн онд далайд гарцгүй Монгол улсын эдийн засаг хямарсан юм. 

ОУВС-гийн тусламжийн багцад тус улсын Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын бүтцийг өөрчлөх нөхцөл багтсан. Хөгжлийн банкны дээрх бондын 476 сая ам.долларын бонд эзэмшигчид Засгийн газрын шинэ бондын солилцоог хүлээн зөвшөөрсөн. Харин үлдсэн 124 сая ам.долларын бондыг шинэ хөрөнгө оруулагчид худалдан авчээ. Энэхүү 600 сая ам.долларын шинэ бондын хугацаа 2024 онд дуусах товтой болсон байна.

Харин энэ сарын 21-нд 104 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийнэ. 

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер “Хөгжлийн банкны бондын асуудал шийдэгдсэн” гэжээ. Мөн “Монголчууд хөрөнгө оруулагчидтай тун сайн яриа хөөрөө хийж чадсан учраас бондын захиалга тав дахин их ирсэн” гэв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
22 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
34
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.