Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Dreamers' Day: "Ханна Арендт" киноны талаарх СОНИРХОЛТОЙ 10 баримт

"Алтан хальс" холбоо Гёте институттэй хамтран сард нэг удаа герман кино гаргадаг. Энэ удаагийн үзвэр бол "Ханна Арендт" хэмээх 2012 оны бүтээл.


1. "Алтан хальс" холбоо "Гёте" институттэй хамтран сард нэг удаа герман кино гаргадаг билээ. Энэ удаагийн үзвэр бол "Ханна Арендт" хэмээх 2012 оны бүтээл.

2. Найруулагч Маргарет фон Тротта Германы шинэ үеийн кино урлагийн томоохон төлөөлөгч. Райнер Вернер Фасбиндер, Вернер Херцог нартай мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж байсан. Тэрбээр урьд нь жүжигчин байжээ.

3. Маргарет фон Тротта Шведийн кино найруулагч Ингмар Бергманы кинонуудыг үзээд кино урлагт дурласан аж. Өмнө нь кино бүтээлийг зугаа цэнгэл гэж хардаг байсан бол дараа нь кино нь урлаг болохыг, хүний дотоод сэтгэлийг уран яруугаар илчлэн харуулж болдгийг ухаарсан аж. 

4. Тэрбээр түүхэнд нэрээ үлдээсэн хүчирхэг эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан хоёр ч кино бүтээсэн. Хильдегард фон Бингений тухай "Vision", "Rosa Luxemburg" нь түүний бүтээлүүд юм. Жүжигчин Барбара Зуковатай цөөнгүй кинонд хамтарч ажилласан. 

5. Ханна Арендт бол XX зууны улс төрийн нөлөө бүхий онолч, еврей гаралтай герман хүн юм.

6. Тэрээр философи судалж байсан бөгөөд Мартин Хайдэггэрийн оюутан байжээ. Францад байхдаа еврейчүүдийг цагдан хорих лагерьт хоригдож байгаад 1941 онд АНУ руу зугтсан байдаг.

7. Киноны хөндөж буй сэдэв маш сонирхолтой. Нюрнбергийн шүүх хурлын дараа болсон XX зууны дуулиант үйл явдлын нэг болсон, Адольф Аихманыг хүн төрөлхтний  эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээн буруутгасан шүүх хуралд Ханна Арендт оролцож нийтлэл, ном бичсэн нь цагтаа шуугиан дэгдээж байв. Аихман бол еврейчүүдийг үхлийн лагерь руу хуваарилж, тээвэрлэлтийг нь хариуцдаг байсан гол хүн юм. Аргентинд байхад нь Израйлийн тагнуулын алба 1961 онд баривчилж, шүүх хуралд аваачжээ. Амьд үлдсэн 100 гаруй еврей шүүхэд гэрчээр оролцсон байна.

8. Кинонд Аихманы шүүх хурлын жинхэнэ бичлэгээс оруулсан байдаг. Энэ бол одоог хүртэл маргаантай байдаг сэдэв юм. Киног үзсэн хүмүүс олон асуулттай үлдэх нь дамжиггүй.

9. Мөн энэ удаагийн "Dreamers' Day" кино өдөрлөгт "Монсудар" хэвлэлийн газрын нийтийн номын редакторын зөвлөх, философийн чиглэлээр мэргэшсэн  Александр Шнорбуш ирж хэлэлцүүлэг өрнүүлнэ.

10. Ирэх бямба гарагт "iCinema" кино театрт болох "Dreamers' Day" кино өдөрлөгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг та энд дарж сонирхоорой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
14
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.