Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Мөс цөмрөх эрсдэл, шар усны үерээс болгоомжлохыг анхааруулав

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна.


Ихэнх нутгаар дулаарч гол, мөрөн, нуурын мөс хайлж, мөсөн дээгүүр ус урсах, мөс хайлах зэрэг үзэгдэл идэвхижиж байгаагийн зэрэгцээ голуудын сав газарт мөсний зузаан эрчимтэй буурах, голуудын эрэг, татам орчимд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын болон орон нутгийн чанартай автозам, гүүр усанд автаж болзошгүй байна.

Иймд иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хаврын шар усны үер болон мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд Орхон гол, Увс нуурын сав, Хангайн нурууны Идэр, Богд, Завхан, Чулуут, Хэнтэйн нурууны Хэрлэн, Улз, Их Хянганы нурууны Халх голын сав дагуу газраар цасны зузаан 15-25 см байгаа аж.

Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар их хэмжээний цас орсны улмаас 2016-2017 оны өвөл нийтдээ 17 аймгийн 156 сум, нийслэлийн 2 дүүрэгт (Багануур, Налайх) өвөлжилт хүндэрсэн байсан. Харин өнөөдрийн байдлаар хаваржилтын нөхцөл байдал 17 аймгийн 124 суманд хүндэрсэн мэдээтэй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
23
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.