Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Энэ онд 20 “нас хүрч” байгаа СЭТГЭЛД ХОНОГШСОН 10 КИНО

Эдүгээ дэлгэцийн бүтээл болж үзэгчдийн хүртээл болсноос хойш аль хэдийн 20 жилийг ардаа орхисон ч сэтгэлд хоногшиж, тодхон санаж явдаг 10 киног эргэн дурсая.


1997 оны үед Хансон, Тони Бракстон нарын дуунууд чартыг тэргүүлж, Диана гүнж эмгэнэлтэйгээр амиа алдаж, Зима архинд донтсон гэх зэрэг дуулиан шуугиан дэлхий даяар дэгдэж байсан үе. Уншигч танд эдгээр үйл явдлаас хойш 20 жил өнгөрсөн гэдэгт итгэхэд бэрх санагдаж байгаа болов уу. 

Уншигч танд 1990-ээд он өчигдөрхөн мэт санагддаг байж магадгүй. Эдүгээ дэлгэцийн бүтээл болж үзэгчдийн хүртээл болсноос хойш аль хэдийн 20 жилийг ардаа орхисон ч сэтгэлд хоногшиж, тодхон санаж явдаг 10 киног эргэн дурсая. 

1. “Titanic”

Өсвөр насны охидууд кино театрын өмнө язгууртан бүсгүй Рөүзт дурласан зураач залуу Жекийн дүрийг бүтээсэн, тухайн үедээ охидын мөрөөдөл болсон жүжигчин Леонардо ДиКаприо-гоо харах гэж “сүрэглэн” зогсдог үе байв. Хөлөг онгоцон дээр өрнөх хайр дурлал, амьдралыг өгүүлэх энэхүү киноны төгсгөлийг хэн бүхэн мэддэг нь маргаангүй. Алдарт дуучин Селин Дионы дуулсан бүх цаг үеийн хит “My Heart Will Go On” дууг хэн мартах билээ? Бид хэзээ ч мартахгүй. 

2. “My Best Friend’s Wedding”

Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүд болох Жулиа Робертс, Камерон Диаз, мөн Дермот Мулрони нарын гол дүрд нь тоглосон энэхүү кинонд сайн найздаа дурласан бүсгүй, түүний эргэн тойрон дахь адал явдлын тухай өгүүлнэ. Хэдий бүтэлгүй хайрын түүх гэлээ ч кино нөхөрлөлийн үнэ цэнэ, харилцааны тухай асуудлыг хөнддөг.

3. “Good Will Hunting”

Алдарт жүжигчин Мэтт Дэмон 27 настайдаа гол дүрийг нь бүтээж байсан сэтгэлд хоногшсон тус кинонд амьдралын утга учраа олж, ойлгохоор тэмцэн яваа залуу  эрийн тухай гардаг. Дэмон болон түүний сайн найз жүжигчин Бен Аффлек нарын зохиолыг нь бичсэн кино тухайн жилдээ Оскарын хоёр төрөлд нэр дэвшиж байжээ. 

4. “Men In Black”

Тухайн үед жүжүжигчин Уилл Смит охид залуусыг байлдан дагуулсан реппер, мөн жүжигчин байв. Дэлхий дээрх харь гарагийнхныг мөрддөг  хар хувцастай нууц ажилтнуудын тухай өгүүлэх энэхүү киноны нэрийг нь сонсоод л үйл явдал нь төсөөлөгдөж, дууных нь ая толгойд орж ирж байгаа биз?

5. “Spice World”

“Spice Girls”-ээс өөр 90-ээд оныг байлдан дагуулж байсан зүйл юу байдаг билээ? Эргээд харахад өөрсдийн гэсэн кино бүтээж, түүнийг нь одоо ч хүмүүс “glee” дээр үздэг гэхээр “Spice Girls” хамгийн шилдэг “Охидын хүч!” гэдэг нь гарцаагүй. 

6. “Life Is Beautiful”

Дэлхийн хоёрдугаар дайны үед Еврей үндэстнүүдийг хомроголон устгаж байсан бодит үйл явдлыг дүрсэлсэн “Амьдрал сайхан” киног үзээгүй хүн үгүй болов уу. Эцгийн агуу хайрыг үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрч, нулимс унагатал мэдрүүлсэн энэ киног үзэх бүртээ нусны алчуураа дэргэдээ байлгахыг хэрэгтэй болдог шүү. 

7. “Romy and Michele’s High School Reunion”

90-ээд оны амьдралын хэв маяг, тэр дундаа загварын чиг хандлагыг сайн харуулж чадсан гэгддэг киноны гол дүрд бидний сайн мэдэх “Friends” телевизийн шоунд Фиби Буффэйн дүрийг бүтээсэн жүжигчин Лиза Кудров тогложээ. Үйл явдал хоёр найз ахлах сургуулийн ангийнхний уулзалт дээр тэднийг гайхшруулах төлөвлөгөө боловсруулж буйгаар өрнөдөг.

8. “Donnie Brasco”

Goodfellas”-ийн шүтэн бишрэгчид “Donnie Brasco” киног үзээгүй байх учир үгүй билээ. Аль Пачино, Жонни Дэпп нарын алдартай жүжигчид киноны чимэг яах аргагүй мөн.  Бидний мэдэх сонгодгууд болох “The Godfather”, “Casino” зэрэг киноны адил “Donnie Brasco” y, далд явуулга,  гэмт хэргийн сэдэвтэй. Үйл явдал “FBI” хэрхэн хууль сахиулагч бус дээрэмчин болж хувирч буй нууцыг илчлэх гэж байгаагаар өрнөдөг.

9. “Air Force One”

Бидний сайн мэдэх “Indian Jones” киногоор нь хүмүүсийн сайн мэдэх жүжигчин Харрисон Форд киноны гол буюу Америкийн Ерөнхийлөгчийн дүрд тоглодог. Ерөнхийлөгчийн сууж явсан онгоц барьцаалагдаж байгаа онц сонирхолтой үйл явдлыг харуулсан киног тухайн үед Ерөнхийлөгч байсан Билл Клинтонд кино их таалагдсан бөгөөд хоёр ч удаа албан тасалгаадаа үзсэн гэдэг.

 10. “Con Air”

1997 онд хүмүүсийн хувьд онгоцоор нисэхээс айдаг хүмүүсийн хувьд гайхалтай жил байгаагүй гэдэг. Тухайн үед онгоцны гэмт хэргийн тухай онц сонирхолтой кинонууд гарч байсантай холбоотой. “Con Air” кинонд бүлэг шоронгийн хоригдол онгоцны удирдлагыг гартаа авч  байгаа тухай гардаг. Түгшүүртэй үзэгдлээр дүүрэн энэхүү киног үзсэн хүн дуусан дуустал нь өргөсөн дээр суусан мэт өндөлзөх хэдий ч үзсэндээ хэзээ ч харамсахгүй.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
14
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.