Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нислэгийн үеэр дуу сонсож явсан бүсгүйн чихэвч дэлбэрчээ

Чихэвчний зай хайлж, хоорондоо наалдсанаар гал гарах болсон гэж таамаглаж байгаа аж.


Бээжингээс Мэльбурн хүрэх нислэгийн үеэр дуу сонсож явсан бүсгүйн зайгаар ажилладаг чихэвч дэлбэрсэн байна. Бүсгүй уг явдлын дараа, “Нүүр минь галд өртөж, би тэр дороо хүзүүг минь ороосон чихэвчнээс нүүрээ хамгаалан гараараа дарсан. Гал унтрахгүй байсан болохоор би шал руу аваад шидчихсэн. Чихэвчнээс оч үсэрч, бага зэрэг гал гарч байхыг би харсан ” гэж хэлжээ. Бүсгүй галыг унтраахаар оролдох гэсэнд нислэгийн үйлчлэгчид ус авчран асгаж, чихэвчийг саванд хийн авч явсан байна.

Уг чихэвч ямар брэндийнх байсан нь одоогоор тодорхойгүй байна. Чихэвчний зай хайлж, хоорондоо наалдсанаар гал гарах болсон гэж таамаглаж байгаа аж.

“Хүмүүс онгоц газардах хүртэл ханиалгаж, угаартах шахан явсан” гэжээ.

Хэрэв та онгоцоор нисэх гэж байгаа бол зай ашигладаг хэрэгслүүдээ сайн шалгаж яваарай. Мөн төхөөрөмжийн зай ямар нэгэн байдлаар алга болсон тохиолдолд нислэгийн багийнханд яаралтай мэдэгдэж байхыг “ATSB” санууллаа.

Эх сурвалж: buzzfeed.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
14
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.