Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Туялзуур сэлэмний холбоо “БДО Аудит” ХХК-тай хамтран ажиллана

“БДО Аудит” ХХК нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болох МТСХ-нд аудитын шалгалтыг жил бүр хийж байх юм.


Монголын туялзуур сэлэмний холбоо, “БДО Аудит” ХХК өнөөдөр 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг ёслолд МТСХ-ны Ерөнхийлөгч Ц.Даваацэрэн, “БДО Аудит” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Баянмөнх, Гүйцэтгэх захирал Д.Алтансүх нар оролцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч тус компани МТСХ нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад аудитын шалгалтыг жил бүр хийж байх юм.

МТСХ-ны Ерөнхийлөгч Ц.Даваацэрэн хэлэхдээ: “Манай холбоо байгуулагдсан цагаасаа үргэлж шинийг санаачилж, идэвхтэй ажиллахыг эрмэлзэж ирсэн. Манай холбоонд итгэдэг маш олон байгууллага, тамирчид, эцэг эхчүүд бий. Тэдний итгэж оруулсан хөрөнгийг бид үнэнч шударгаар тайлагнаж байх нь ирээдүйд амжилт үзүүлэх том хөшүүрэг юм. Иймд манай холбооны бүх санхүүгийн асуудал шилэн байдаг, цаашдаа олон улсын баталгаажсан аудитаар шалгуулж, улам найдвартай боллоо” гэсэн юм. БДО Аудит ХХК-ийн захирал Г.Баянмөнх: “Манай компани Монголын урлаг, спортын олон нийтийн байгууллагуудаас анх удаагаа Туялзуур сэлэмний холбоотой хамтран ажиллахаар болсондоо таатай байна” гэлээ.
БДО Аудит ХХК – БДО Аудит ХХК нь Дэлхийн 158 оронд үйл ажиллагаа явуулдаг, 67000 гаруй ажилтантай нягтлан бодох бүртгэл, аудит, татвар, зөвлөх үйлчилгээний тэргүүлэх компани болох БДО Интернэйшнл–ийн албан ёсны гишүүн компани юм. БДО Аудит ХХК нь анх 1997 онд Итгэлт Аудит ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 2013 оноос БДО Интернэйшнл -ийн албан ёсны гишүүн болсноор БДО Аудит ХХК болон дахин зохион байгуулагдсан бөгөөд 60 гаруй мэргэжилтэнтэйгээр аудит, татвар, зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.
Монголын туялзуур сэлэмний холбоо НҮТББ – 2009 онд туялзуур сэлэмний спортоор дамжуулан эх орноо сурталчлах, Монгол хүнийг эрүүл, саруул байлгах зорилгоор байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш хичээллэгчдийн тоо, клуб, үйл ажиллагаа нь тогтмол өсөлттэй байгаа. Ерөнхийлөгч Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Даваацэрэн. 2016 онд Эрүүл мэнд, спортын яамнаас Шилдэг спортын холбоо, МҮОХ-ны “Бөртэ Чоно” наадмын Шилдэг менежменттэй спортын холбоогоор шалгарсан. 2013 оноос хойш 1,3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг босгож, энэхүү спортод хөрөнгө оруулалт хийсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
7 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
8 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
49
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.