Хайх зүйлээ бичнэ үү

мин

Кисэносато тэргүүлж, монгол аваргууд уналаа

Фүжишима ояката “Хакүхо яасан юм бол. Барилдах тулалдах хүсэл зориг огт харагдсангүй” хэмээн гайхаж байлаа.


Японы Осака хотод болж байгаа мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээний эхний дөрвөн өдрийн барилдаан дууслаа. Дөрвөн аваргатай , дээр нь Хаврын тэмцээн угаасаа элдэв сэнсаац дүүрэн явагддаг ч энэ жилийн Осака аваргуудад нэлээд халтай байна. Их аварга Хакүхо, ёкозүна Харүмафүжи нар хоёр, Какүрюү нэг унаж, шинэ ёкозүна Кисэносато л аваргууд дунд ганцаараа өвдөг шороодолгүй үлдлээ.

Кисэносато тун тайван, сандрахгүй барилдаж байгаа бол манай аваргууд гэмтэл бэртлийн нөлөө юу, нэг л биш. Ялангуяа Харүмафүжи өрсөлдөгчөө түрсэн ч түлхэн гаргаж чадалгүй, их хөнгөхөн харагдаж байна. Хакүхо ч Икиойд түрүүлээд л дохёноос гарсан нь урьд өмнө харагдаж байгаагүй зүйл байсан тул Фүжишима ояката “Хакүхо яасан юм бол. Барилдах тулалдах хүсэл зориг огт харагдсангүй” хэмээн гайхаж байлаа. Их аварга ёкозүна болсноосоо хойш хоёр дахь удаагаа эхний 4 өдөрт хоёр унаж байгаа юм.

10 ялбал озэки цолоо буцаан авах сэкивакэ Котошёогикү хоёр аваргыг өвдөг шороодуулж, гурван даваатай байна. Кисэносатой цуг 5 бөх дөрвөн даваатай байгаа нь озэки Тэрүнофүжи, сэкивакэ Такаясү, маэгашира Такарафүжи, Чиёошёома, Точиоозан нар. Таганоүра дэвжээний андууд Кисэнсато, Такаясү нарын бэлтгэл тун сайн байгаа харагдана. Нэг нэгнийхээ бэлтгэлийг хангаж, туслаж дэмжиж байгаа нь илт. Хүчтэй бөхчүүд нэг дэвжээнд байхын ашиг энэ билээ. Харин Хакүхо Таганоүра дэвжээнд очиж, энэ хоёртой бэлтгэл хийж байгаад баруун хөлөө гэмтээж орхисон нь барилдаанд нь нөлөөлж байна. Хэрэв хэн нэгэн аварга тэмцээний голоос гарвал өнгөрсөн тэмцээнтэй ижил Кисэносатод түрүүлэхэд нь дэм болно гэсэн үг.

Дээд зиндаа

Зүүн

Цол

Баруун

Хакүхо 2-2

Ёкозүна

Какүрюү 3-1

Харүмафүжи 2-2

Ёкозүна

Кисэносато 4-0

Гоэйдо 1-3

Озэки

Тэрүнофүжи 4-0

Тамаваши 2-2

Сэкивакэ

Такаясү 4-0

Котошёогикү 3-1

Сэкивакэ

 

Митакэүми 2-2

Комүсүби

Шёодай 2-2

Такэказэ 0-4

Маэгашира 1

Икиой 1-3

Соококүрай 1-3

М 2

Таканоива 1-3

Шёохозан 0-4

М 3

Такарафүжи 4-0

Ёшиказэ 2-2

М 4

Араваши 1-3

Эндо 2-2

М 5

Хокүтофүжи 1-3

Чиёонокүни 3-1

М 6

Аойяма 1-3

Ичиножёо 3-1

М 7

Чиёошёома 4-0

Кайсэй гэмтэл

М 8

Окиноүми 2-2

Кагаяки 0-4

М 9

Котоюүки 1-3

Точиношин 1-3

М 10

Точиоозан 4-0

Дайэйшёо 1-3

М 11

Ишиүра 3-1

Саданоүми 0-4

М 12

Үра 2-2

Такакэйшёо 3-1

М 13

Дайшёомарү 2-2

Миёогирюү 1-3

М 14

Кёкүшюүхо 2-2

Чиёоо 1-3

М 15

Токүшёорюү 3-1

Нишикиги 2-2

М 16

 

Монгол бөхчүүд

Жюүрёо

Б-9 Азүмарюү С.Тодбилэг 3-1

Б-10 Сэйро А.Өнөболд 3-1

Макүшита

Б-7 Дайшёохо Р.Шижирбаяр 2-0

Б-9 Асасэкирюү Б.Дашням 0-2

З-12 Сакигакэ Я.Баттүшиг 1-1

Б-12 Кирибаяма Б.Лхагвасүрэн 0-2

З-23 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 2-0

З-24 Шёотэнро Д.Нямсүрэн 1-1

Б-24 Гочёозан Д.Ууганбаатар 0-2

З-35 Кагамио Б.Нанжид 0-2

Б-36 Такакасүга Э.Энхманлай 0-2

Б-47 Рюүонами Б.Буянжаргал 1-1

Санданмэ

З-79 Саданохикари Д.Наранцогт 1-1

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
48
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.