Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ДИПЛОМ бичих гэж “үйлээ үзэж” буй хүний л ойлгох 14 зүйл

“Дипломоо бичих юмсан” гэж шаналах хугацаа тань дипломоо бичих бодит явцаас хэд дахин их.


1. Шалгалт өгөхийн оронд диплом бичих амаргүй сонголтыг хийсэн танд өөрөөрөө бахархах сэтгэл үе үе төрдөг. Баатарлаг үйл шүү дээ!

2. Танай найзууд гадуур зугаацаад явж байхад та харин гэртээ “гэгээн хутгыг” олохоор хичээж суух үе нэгэнт ирснийг ой тойндоо ухамсарласан байдаг.

3. Аль эсвэл ангийхантайгаа сургууль, хэн нэгнийхээ гэрт хонох тохиолдол бишгүй гардаг. Гэр бүлийнхэн тань үүнтэй аль хэдийн эвлэрчихсэн.

4. “Дипломоо бичих юмсан” гэж шаналах хугацаа тань дипломоо бичих бодит явцаас хэд дахин их.

5. Зүв зүгээр сууж байхад дипломын тухай бодол гэнэт аянга ниргэх шиг орж ирдэг.

6. Тэр үед та яг одоо дипломоо бичиж эхлэх үү, эсвэл зүгээр л үхээд өгөх үү гэдгээ шийдэх гэж хэсэг зуур эргэлздэг.

7. Бүхэл амьдралынхаа ухамсарт өдөр хоногуудыг зарцуулан бичиж буй дипломын тань сэдвээр хэн нэгэн ямар ч үндэслэлгүй хий дэмий чалчиж байхыг хараад:

8. Дипломоо бичиж эхлэхээс өмнө диплом бичих аргачлал, зөвлөмжийг залхатлаа уншина.

9. Дуртай зүйлээ хийгээд, юунд ч санаа зоволгүй сууж байхад дипломын тухай бодол тархи руу зурс хийж тэр бүх баяр баяслыг үгүй хийх мөч хамгийн аймшигтай.

10. Биччихсэн бэлэн дипломын ажил тэнгэр дээрээс унаад ирдэг ч болоосой гэсэн элий балай бодлууд ч үе үе орж ирнэ.

11. Дипломоо бичих гэж нойргүй хоносон өдрүүд таны амьдралын хамгийн дурсамжтай үе байсныг хожим ойлгох болно.

12. Шөнөжин дипломтойгоо “зууралдаж”, маргааш өдөр нь хичээл дээр нойрмоглох тохиолдол цөөнгүй.

13. Энэ бүхэн ард хоцорч, бичсэн дипломоо гар дээрээ тавих бол хамгийн сэтгэл хөдөлгөм, гайхалтай мөч.

14. Тэр хүртэл тэсдэг юм шүү та нар минь...!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
5 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
3
6
0
10
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

диплом 2019.04.25 66.181.188.135

ха ха яааг үнэн би диплом эхлэхгээд зүрхлэхгүй сууж байна

0 Хариулах