Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хакүхо Хаврын тэмцээнээс гарлаа

Такаясүтэй барилдаж байхдаа баруун хөлөө гэмтээсэн.


Японы Осака хотноо болж буй сүмо бөхийн Хаврын тэмцээний тав дахь өдрөөс их аварга Хакүхо барилдахгүй боллоо. Хаврын тэмцээн түүний хувьд тун тааруухан эхэлсэн. Эхний өдөр Шёодайд унаж, дараа нь хоёр ялсан ч өчигдөр маэгашира Икиойд өвдөг шороодсон. Ояката, шинжээчид ч их аваргад юу тохиолдов хэмээн гайхаж байсан юм. Миягино ояката “Башё эхлэхээс өмнө 8-ний өдөр Кисэносатогийн дэвжээнд очиж, бэлтгэл хийсэн. Такаясүтэй барилдаж байхдаа баруун хөлөө гэмтээсэн. Тачиай хийхэд ч хэцүү болсон байснаа өчигдөр улам сэдрээчихлээ. Өнөө өглөө эмнэлэгт үзүүлээд тэмцээнээс гарахаар шийдсэн” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Өнөөдөр түүнтэй барилдах байсан Митакэүми ийнхүү азтай нэг ялалт авлаа. Сүмогийн холбооноос маргааш өдрийн оноолтыг хийчихсэн байсан ч өнөөдрөөс Хакүхо барилдахгүй болсон тул дахин гаргахаар болжээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
47
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.