Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зун хүүхэдтэйгээ хийж болох зугаатай 30 зүйл

Зуныг зугаатай өнгөрүүлцгээе!


Хүүхэд багачуудын хамгийн дуртай улирал болоход хэдхэн сар үлджээ. Зуны амралт нүд ирмэхийн зуур өнгөрчихдөг. Зарим эцэг эх ажил ихтэй байдаг учир төдийлөн хүүхдэдээ анхаарал хандуулж чадаггүй. Гэсэн ч энэ зун хүүхдэдээ цаг зав гаргаад тэднийг хайр халамжаар битгий дутаагаарай. Зуныг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсэж байвал та бяцхан үрстэйгээ дараах 30 зүйлсээс сонгон хийж болох юм.

1. Уул руу гарч бяцхан зугаалга хийх

2. Унадаг дугуйгаар зугаалах

3. Зүлгэн дээр хэвтэн үүлний дүрс хэлбэрийг таах

4. Хамтдаа бялуу эсвэл ямар нэгэн амттан хийж найзуудыг нь дайлах

5. Хөөс үлээж тоглох

6. Загасанд явах

7. Хөлбөмбөг тоглох

 8. Өвсөн дээр тогтсон өглөөний шүүдэр дундуур хөл нүцгэн алхах. Энэ нь хүүхдийн биед тустай.

9. Цаасан шувуу хамт хийсгэх

10. Голын эрэг дээр майхан барьж, одод харан хэвтэх

11. Ургамлын үр суулгаж,  түүнийгээ хамт арчлах

12. Зайрмагийн шинэ төрлөөс турших 

13. Нар мандахыг уулан дээрээс харах 

14. Бороонд шүхэргүй гүйх

15. Өглөө бүр босож дасгал хийх

16. Хамт кино эсвэл сонирхолтой үзвэр үзэх

17. Өглөөний цай зуслангийнхаа саравчин дээр уух

18. Үнсэнд төмс булж идэх

19. Хатсан талхны үртсээр шувуудыг хооллох

20. Найзуудтай нь хамт танин мэдэхүйн А.Х.А тэмцээн зохиох

21. Уулын жимс түүх.  Энэ зуур багын дурсамжаасаа хуваалцах 

22. Байгалийн үзэсгэлэнт газруудын гэрэл зургийг авч альбом хийх

23. Хамтдаа ном унших

24. Хуучин хувцснуудаа янзалж өмсөх. Футболкан дээрээ тусгай будгаар зураг зурах гэх мэт. 

25. Нэг оройг хүүхэдтэйгээ ярилцахад бүрэн зориул.

26. Хамтдаа музей орох

27. Элдэв туршилт хийх

28. Хамтдаа үсний засалтаа өөрчлөх 

29. Морь унах

30. Усаар байлдах

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.