Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дэлхийн баячууд болон Монголын чинээлэг эрхмүүдийн ялгааг харуулах ГАНЦ ЖИШЭЭ


Монголын баячууд морь уралдуулах хообийтой бол бөмбөрцгийн чинээлэг хүмүүс сургалтын төлбөрийн тэтгэлгийг залуучуудад өгдөг. Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Билл Гейтсээс эхлээд алдарт сагсчин Леброн Жеймс хүртэл олны танил хүмүүс сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарладаг байна. Харин Монголын цуутай баячуудын нэр Морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүний хүснэгтэд багтдагаараа ялгаатай. 

Бөмбөрцгийн баячууд санал болгодог тэтгэлэгт хөтөлбөрүүд

1. Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гейтсийн тэтгэлэгт хөтөлбөр

Дэлхийн хамгийн баян эрхэм Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гейтс нар 2000 оноос хойш тэтгэлэгт хөтөлбөрт мөнгө хандивлаж эхэлжээ. “Gated Millennium Scholars” гэх энэ тэтгэлгийн талаар Та сонссон байж мэдэх юм. Тэтгэлэгт хөтөлбөрийнхөө тухай Билл Гейтс “Бид шинэ үеийн удирдагчдын авьяас болон ур чадварыг хөгжүүлэх нь Америкийн ирээдүйд маш чухал” гэж хэлжээ. 

2. Фейсбүүкийг үндэслэгч Марк Зукерберг эхнэр Присила Чангийн хамт 5 сая ам.доллар хандивлажээ 

Тэд өнгөрсөн 2015 онд таван сая ам.долларын тэтгэлэг зарлаж буйгаа мэдэгдсэн юм. Тэгтгэлгийн мөнгийг АНУ-д бичиг баримтгүй амьдарч буй залуучуудыг коллежийн боловсролтой болгоход зарцуулна. 
 
3.  Мексикийн тэрбумтан Карлос Слим Хэлугийн Жорж Вашингтоны их сургуулийн тэтгэлэг

Мексикийн тэрбумтан Карлос Слим Хэлу нь бөмбөрцгийн хамгийн баян найман хүний нэгээр тодорсон юм. Түүний нэрэмжит тэтгэлгийг аваад АНУ-ын Жорж Вашингтоны сургуульд сурах боломж бий. 

4. Леброн Жеймсийн дөрвөн жилийн сургалтын тэтгэлэг

АНУ-ын Охио мужийн “Akron”-ы их сургуульд суралцах бол сагсчин Леброн Жеймсийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Леброн 2000 гаруй оюутны дөрвөн жилийн сургалтын төлбөрийг төлөхөө амласан юм. 

5. Рэппер Жэй-Зигийн тэтгэлэгт хөтөлбөр ихэвчлэн нэг жилийн хугацаатай, 1500-2500 ам.долларынх байдаг аж. 

Монголын баячуудын оролцдог морин уралдаан

1. Шинэ үеийн Монголын толгой баячууд оюутан, сурагчдын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарладаггүй. Харин хурдан морь уралдуулж, хийморь лундаагаа сэргээх нь тэдний хийдэг ажил гэдгийг өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн дунд шуугиан тарьсан “Дүнжингарав” уралдаан хялбархан харуулав. 

2. “Дүнжингарав” уралдаанд эрлийз дээд нас, азарга, их нас, соёолонгийн хурдыг сорьсон юм. Түрүү магнай авсан зарим хурдан хүлгийн эзэн нь АПУ компанийн захирал Г.Батхүү, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар нар байв.  

Гэрэл зураг: ulaanbaatar.todmagnai.mn

3. Монголын морин спорт, уаячдын холбооны тэргүүлэгч гишүүдийн 7 нь УИХ-ын гишүүн 

Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүдээр 45 хүнийг нэрлэжээ. Эндээс үзэхэд, 45 гишүүний дийлэнх нь томоохон бизнес эрхлэгчид, УИХ-ын гишүүд, сайд дарга нар байгааг мэдэж болно. Тэд сайн үйлсийн аян, оюутан залуусын боловсролд зориулсан тэтэгэлэгт хөтөлбөрийг санхүүжүүлэхийн оронд морь уралдуулахад гар татдаггүй.

Тэргүүлэгч гишүүд

1. Л.Ариунболд - “Монбазальт ХХК" захирал, Говь-Алтай
2. М.Алтан-Очир - МХХ ХК-ын газрын дарга, Увс
3. А.Баярмагнай - ММСУХ-ны зөвлөх 
4. Я.Батсуурь - УИХ-ын гишүүн асан, Дорноговь
5. Г.Баттөмөр - “Алдарт уяач", Төв
6. Г.Батхүү - УИХ-ын гишүүн асан, Өвөрхангай
7. Ц.Батсайхан - “Симба" групп, Төв
8. Р.Буд - УИХ-ын гишүүн асан, Сүхбаатар
9. Т.Бадамжунай - ХХАЯ-ны сайд асан, Архангай
10. Х.Бат-Эрдэнэ - “Алтай" констракшн ХХК захирал, Говь-Алтай
11. Д.Батцогт - УИХ-ын гишүүн асан, “Ховдын ирээдүй" сангийн тэргүүн
12. Д.Батмөнх - “Мон хурд"  захирал, Ховд
13. С.Баасанхүү - БХЯ-ны дэд сайд асан, Төв
14. Д.Батбаяр - “Зоос" банкны ТУЗ-ын дарга асан, Сэлэнгэ
15. Ц.Баянжаргал - “Завхан уяачдын холбооны тэргүүн”
16. Х.Бадамсүрэн - "Эрдэнэт" үлйдвэрийн ерөнхий захирал,  Говьсүмбэр
17. Б.Билэгдэмбэрэл - “Итгэлт орших" ХХК захирал, Төв
18. Ч.Ганзориг - “Эрдэнэт" УБҮ ерөнхий захирал асан, Архангай
19. М.Ганхүү - “Дундговь Уяачдын холбооны дарга”
20. Ц.Гантөмөр - “Торгоны зам" ХХК, Ховд
21. Су.Батболд - Улаанбаатар хотын Захирагч, Төв
22. Д.Дагвадорж - “Тавантолгой транс" ХХК-ийн захирал
23. Н.Даш-Өлзий - “Өлзийт төв" ХХК-ын захирал, Завхан
24. Ц.Даваасүрэн - УИХ-ын гишүүн, Хөвсгөл
25. П.Мэндбаяр - “Авзага трейд" захирал, Булган
26. Ц.Мэндсайхан - Сэргэлэн сумын засаг дарга асан, Төв
27. М.Мөнхбаясгалан - “Саян ХХК"-ийн менежер, Налайх
28. Л.Мөнхбат - “Одкон холдинг" захирал, Сүхбаатар
29. Б.Наранхүү -  УИХ-ын гишүүн, Дундговь
30. Д.Чулуунбат - “Чингисийн чулуу ХХК захирал, Орхон
31. Г.Төмөрхадуур -  “Дэд доктор," Төв
32. Л.Цагаандалай -“Монгол телевиз, Дорноговь
33. Б.Цэрэнбалтав - Улсын прокурорын орлогч, Сүхбаатар
34. Ц.Цэнгэл - УИХ-ын гишүүн асан, Булган
35. Д.Цэрэнжигмид - "Макс" группын захирал,Говь-Алтай
36. Г.Чинзориг - “Монгол Шуудан" ХХК захирал, Сүбаатар
37. Д.Самданжамц - “Адуу" төслийн удирдагч, Увс
38. Н.Санжаадарж - Хэнтий авто тээврийн газрын дарга
39. Х.Саранжав - “Дарханы “S” луу ХХК-ын захирал”
40. Б.Содномцог - Алдарт уяач, Завхан
41. П.Сэргэлэн - Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Өвөрхангай
42. Д.Төмөрбаатар - “Шилэн кабель" ХХК, Өвөрхангай
43. Ю.Үнэнбүрэн - “Аравгар хээр", Өвөрхөнгай
44. Ч.Пэрэнлэй - ХХААЯ-ны газрын дарга, Өвөрхангай
45. Т.Энбат - “Шандас" групп захирал, Өвөрхангай

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
18
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.