Хайх зүйлээ бичнэ үү

мин

L’Occitane: Нарны туяаг худалдаж авах 10 шалтгаан

“L’Occitane” брэнд өчигдөр монголчуудад “Terre de Lumiere” шинэхэн сүрчгээ танилцуулав. Энэ сүрчиг яагаад онцгой вэ?


Арьс арчилгааны бүтээгдэхүүн, үнэртэн сүрчгээрээ дэлхийд танигдсан “L’Occitane” брэнд өчигдөр монголчуудад “Terre de Lumiere” шинэхэн сүрчгээ танилцуулав. Францын гоо сайхны “L’Occitane” брэндийн бутик Монголд нээгдээд таван жил болж буй. Шинэ сүрчиг энэ хугацаанд Монголын хэрэглэгчдэд хүрсэн бүтээгдэхүүн дундаа онцлог. “UB.life”  энэхүү онцгой бүтээгдэхүүний онцлогийг тайлбарлаж байна.

“Terre de Lumiere” нэрийг нь орчуулбаас “нарны орон” гэх утгатай. Хүмүүс сайн сайхан бүхнийг гэрэл гэгээгээр төсөөлдөг. Үнэртсэн хүн бүрийн гэгээн дурсамж, мэдрэмж сэргэхээр бодож уг сүрчгийг бүтээжээ. Нарны туяаг цэцэгсийн хамт шилэнд юүлсэн нь энэ.

Ийм ч учраас маш дулаан, дотно мэдрэмж төрүүлэхүйц тааламжтай үнэртэй.

Нар мандах, жаргахын өмнөхөн хэсэг хугацаанд гэрэл зурагчин, зураач, уран бүтээлчдийн “алтан мөч” хэмээн нэрлэдэг үе тохиодог. Энэ үеэр орчин хамгийн сайхан үзэгдэх бөгөөд цэцэгсийн үнэр тодорч, гэрэл сүүдэр төгс зохицдог. “Terre de Lumiere”-ийг зохион бүтээгчид үзэсгэлэнтэйгээрээ дэлхийд онцгойрсон Прованст очсон дурсамж, сэтгэгдлээ уг үнэртэнд шингээжээ. Та ямар ч асуудалтай, сэтгэл зовниж байсан цэцэгс, нарны алтан цацрагт хучигдсан үзэсгэлэнт нугыг харах мөчид бүхнийг мартах буй за.   

Үнэртнийг Швейцарийн алдарт үнэртэн үйлдвэрлэгч “Givaudan”-ий парфюмерүүдтэй хамтран гаргажээ. “Terre de Lumiere”-ийг бүтээсэн гурван парфюмер бол салбартаа хамгийн алдартай бүтээгчид. 

Зүүн гар талаас: Калис Бэкер, Шьямала Мэсондье, Надэж ле Гарлантезек, Оливье Боссан

Тэр дундаа Калис Бэкер бол “Christian Dior”-ийн “J’Adore” сүрчгийг гаргаж авсан хүн юм.

“L’Occitane”-ийг үүсгэн байгуулагч Оливье Боссан төрөлх нутаг Прованстаа (Францын зүүн өмнөд хэсгийг нугархаг нутаг) түшиглэн брэндээ босгосон. Тэрбээр бүх бүтээгдэхүүнээ Провансаар овоглож ирсэн ч нутгийнх нь онцлогийг бүрэн гаргасан ийм бүтээгдэхүүн гаргаж байгаагүй.

Бүтээгдэхүүний нээлтийн үйл ажиллагааны үеэр 

Урьд нь тус брэнд аль нэг цэцэг ургамлын үнэрийг голлон гаргаж байсан бол энэ удаад олон үнэрийг хослуулжээ. Гол орц нь “гэрэл”.

“Terre de Lumiere” найрлагаараа онцгой. Уг үнэртнийг анхилуун гэхээс гадна “амтлаг” хэмээн тодорхойлж болно. Лаванда цэцгийн зөгийн бал найрлагад нь голлосон учраас тэр. Түүнчлэн уг үнэртэнд зориулан Лаосаас тусгайлан зөгийн лав авчруулжээ.

Үнэр бүтээгчид тусгай орцыг “orpur” хэмээн нэрлэдэг. Энэ нь шилдэг парфюмерүүд дэлхийн орон орноос жилд нэг удаа шилж сонгосон түүхий эд юм. “Terre de Lumiere”-д “orpur” зэрэглэлийн таван зүйл оржээ. Энэ нь бергамот, лаванда, тонка шош, зөгийн лав, ambrette seed юм.

Сүүлийн жилүүдэд бүсгүйчүүд байгальд ойр байхыг эрмэлзэж, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг илүүд үзэх болсон. Ийм ч учраас үнэртнийг дур булаам харагдах, бусдын сэтгэлийг татахаас илүү, өөрийн дотоод ертөнцийг илэрхийлэх хэрэгсэл болгон ашиглах нь илүү түгээмэл болжээ. “Givaudan”  11 орны 2200 бүсгүйгээс судалгаа авахад төгс сүрчиг дотоод сэтгэлийн тэнцвэртэй байдлыг илтгэж, өдөөсөн бус тааламжтай, дулаан сэтгэгдэл төрүүлэхүйц байвал төгс гэж хариулсан эмэгтэйчүүд давамгайлжээ.

"L'Occitane" брэндийн Монгол дахь хаяг: 

Бутик-1 Хаяг: "Сентрал Тауэр" дэлгүүрийн II давхарт

Бутик-2 Хаяг: "Улаанбаатар" их дэлгүүрийн I давхарт

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.13
Энтертайнмент ертөнцөд жаргахад бэлэн үү?
2
2018.12.13
Танилц: Тав тухыг бэлэглэж, инээмсэглэлийг урлагч “Номуда” брэнд
3
2018.08.21
БИШРЭЛТ ИХ ДЭЛГҮҮРИЙН “БЭЛЭГТЭЙ, ВАУЧЕРТАЙ, ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА” ЭХЭЛЛЭЭ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
39
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.