Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Үзэл бодол: Хошин шогийнхны "төгсгөл" ирэв үү?

Ингээд харахад тэд хамгийн эрх дархтай хүмүүс мэт. Янз бүрийн зар сурталчилгаа, эсвэл үзүүлбэр дээрээ хэнийг ч хамаагүй доромжилж, хүссэнээрээ нэрлэдэг. Үүнд нь улсын Ерөнхийлөгч, алдартай дуучид, жүжигчдээс өгсүүлээд манай алтан үеийн жүжигчид, дуучид, бүр бурхан шашин хүртэл багтана.


Хошин шогийн жүжигчид олны танил хүмүүсийг дуурайж, элэглэх нь энгийн үзэгдэл билээ. Гэхдээ сүүлийн үед энэ нь элэглэл гэхээсээ илүүтэйгээр доромжлол мэт харагдах болжээ. Дээхэн хошин шогийн нэг үзүүлбэрт ертөнцийн мөнх бусыг үзүүлээд удаагүй байсан алдарт дуучин Майкл Жэксоны хошигнох ч биш, доромжлох ч биш хоёрын дундуур ярьж байсныг тодхон санаж байна. Ингээд харахад тэд хамгийн эрх дархтай хүмүүс мэт. Янз бүрийн зар сурталчилгаа, эсвэл үзүүлбэр дээрээ хэнийг ч хамаагүй доромжилж, хүссэнээрээ нэрлэдэг. Үүнд нь улсын Ерөнхийлөгч, алдартай дуучид, жүжигчдээс өгсүүлээд манай алтан үеийн жүжигчид, дуучид, бүр бурхан шашин хүртэл багтана. Бүр лам нарыг хоморголон хөнөөснийг хүртэл хошигнол болгосон. Чингис хаан, эрэлхэг баатруудаар ч тоглоом тохуу хийнэ. Тэдний хийж, хүмүүст үзүүлж буй бүхэн ямар ч шүүлтүүргүй.

Эхэн үеийн хошин шогийн үзүүлбэрүүдийг өнөө үеийнхтэй харьцуулшгүй. Тэдний санаа оноо нь дууссан уу эсвэл амар хялбар аргаар мөнгө олох гэсэн үү, зурагт асаасан даруй тэдний хашхирч гуугачин, эмэгтэй хувцас өмсөн, нүүр амаа хачин янз болгох зар сурталчилгаанууд хөвөрнө. Нэг тоглолтоо “хаалтынх” гэж тоглосоор сар болгоно. Шинийг эрэлхийлж чадахаа байсан мэт “шилдгийн шилдэг” гэх нэрэн дор хамаг хуучин бүхнээ базаж, нийлүүлээд тоглоно.

Тэдний хөнддөг сэдэв бараг өөрчлөгдөхгүй. Хадам ээж, хардалт, архичин, нууц амраг, цэрэг, эр эмийн хэрүүл гэсэн өнөөх л сэдвүүд дундаа эргэлдэнэ. Эрэгтэй нь эмэгтэй хувцас өмсөж, эмэгтэй нь эрэгтэй дүрд орон, ил задгай хувцастай бүжиглэж, гадаад дууны аян дээр монголчилж дуулсан дуугаа хангинуулсаар төгсгөнө. Үзүүлбэрүүд нь нэг бол энд тэндээс хуулсан санаа эсвэл нэг нэгнээ доош хийсэн өнгө аястай яриа, үйлдэл дээр тогтдог.

Тоглолт болгоноосоо хэдэн зуун саяыг олж байгаа хошин шогийн жүжигчид, продакшн дундаас сайн үйлсийн ажил хийж яваа нь гэвэл хуруу дарам цөөн. Ард түмнийхээ хайр хүндэтгэлд баян тансаг амьдарч байгаа тэд эргүүлээд бидэнд юу өгч байна вэ? Жил ирэх тусам чансаа нь буурах үзүүлбэрүүд, эсвэл өдөр боглон зурагтаар цацагдах “марзан” рекламнууд. Чанар нь үнэндээ хүрэхгүй контентоо овоо үнэтэй зарчихаж байгаа юм.

Одоо хэсэг бүлгээрээ нэгдэн шинийг сэтгэж хийхээр хичээж буй залуу үеэ дэмжих цаг ирсэн гэж бодном. Үнэ төлбөргүй, дээрээс нь ямар ч хар бараан агуулгагүй бичлэгүүд хийж тавьдаг олон залуу гарч ирж байна. Хошин шогийнхны үе үүгээр дуусаж байгаа гэлтэй. Үүнийгээ мэдэрсэн ч юм уу, хошин шогийнхон бараг сар бүр тоглолт хийж, олон арван реклам, кинонд тоглох болсон. Шинийг сэтгэж, өөрчлөлт хийхгүй бол тэд дахин хүмүүсийн анхаарлыг татахаа больж, хүмүүс ч өөр зүйл рүү тэмүүлэн, шинийг хүлээх нь гарцаагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
10
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.