Хайх зүйлээ бичнэ үү

мин

Чөлөөт бөх: ОХУ-Дэлхийн шигшээгийн халз барилдаан хойшиллоо

АНУ-ын шигшээ багийнхан улсын аваргын тэмцээндээ ид бэлтгэж байгаа болохоор одоо халз барилдаан зохион байгуулах тохиромжтой цаг биш гэж үзсэн.


Энэ сарын 24-нд Владикавказ хотод ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ баг Дэлхийн шигшээтэй халз үзэлцэх болсон талаар бид мэдээлсэн билээ. Ялсан бөх 10 мянга, ялагдсан нь 3000 ам.долларын шагналтай тус барилдаанд Дэлхийн шигшээ багт олимпийн аварга АНУ-ын Жордан Барроуз, Риогийн медальт Италийн Франк Чамизо нар барилдахаар болсон байсан.

Гэвч тэмцээн хойшилж, тавдугаар сард явагдахаар болжээ. ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Замболат Тедеев "Дэлхийн шигшээ багтай хийх бидний тулаан явагдана, гэхдээ хугацаа нь бага зэрэг хойшилсон. АНУ-ын шигшээ багийнхан улсын аваргын тэмцээндээ ид бэлтгэж байгаа болохоор Жордан Барроуз, Кайл Снайдер нар Владикавказад тулаанд оролцох нь бэлтгэлд нь сөргөөр нөлөөлнө гээд байгаа. Тийм болохоор бид одоо халз барилдаан зохион байгуулах тохиромжтой цаг биш гэж үзсэн. Европын аврага шалгаруулах тэмцээний дараа тавдугаар сарын дундуур зохион байгуулахаар бэлтгэж байна. ОХУ-ын шигшээ багт жин бүрийнхээ шилдгүүдийг сойх бол Дэлхийн шигшээд сүүлийн олимпийн наадам, ДАШТ, Европын АШТ-д сайн барилдсан оддыг сонгоно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
1994 он
ОХУ – Дэлхийн шигшээ – 8:2
Хойд Осет – Дэлхийн шигшээ – 6:4
1995 он
ОХУ – Дэлхийн шигшээ – 7:3
Хойд Осет – Дэлхийн шигшээ – 4:6

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
27
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.