Хайх зүйлээ бичнэ үү

мин

Тусгай хамгаалалттай газруудад бүрэн тоноглогдсон 14 автомашин хүлээлгэн өглөө

Ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий тусгай хамгаалалттай газрын захиргаадад хүлээлгэн өгөв.


Тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаадад гал түймрийн багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон 14 автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо. 

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар /КFW/ дамжуулан БОАЖЯ “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох“ төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий Богдхан уул, Горхи-Тэрэлж, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу , Нөмрөг, Онон-Балж, Отгонтэнгэр, Тужийн нарс, Тарвагатай нуруу, Улаан Тайга, Хангайн нуруу, Хан Хэнтий, Хөвсгөл нуур, Хөгнө Тарна зэрэг тусгай хамгаалалттай газрын захиргаадад хүлээлгэн өгөв.

Энэхүү арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Дэд сайд Ц.Батбаяр, ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс Ёоахим Фухтел, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Щтефан Дуппел болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Берлин хотод болсон хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр Германы Сэргээн босголтын банкаар дамжуулан хэрэгжүүлж буй энэхүү төслийн хоёрдугаар үе шатыг Монгол орны Баруун болон Говийн бүсэд нийт 13.5 сая Еврогийн төсөвтэйгээр хэрэгжүүлэх болжээ. Төслийн хоёрдугаар үе шат хэрэгжсэнээр Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн бүх бүс нутгийг хамрах боломжтой юм байна.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн зорилго нь тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

Мөн энэ үеэр Хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагч нарт 400 өвөл зуны дүрэмт хувцас, дуран, мэргэжлийн зургийн аппарат, байршил тогтоогч, аяны майхан, хөнжил, гудас зэрэг хяналт шалгалт хээрийн судалгаанд нэн шаардлагатай техник багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө. Уг төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор нийлүүлж буй дүрэмт хувцас, хээрийн ажлын багаж хэрэгсэл болон ой хээрийн түймэртэй тэмцэх иж бүрэн тоноглогдсон автомашиныг хүлээлгэн өгч буй хөрөнгө оруулалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чадавхийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, ялангуяа байгалийн эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд, ой хээрийн түймрийн эрсдлийг бууруулах чухал ач холбогдолтойг албаныхан онцоллоо.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
38
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.