Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ингээд чи эр хүн боллоо: Харгис 6 ёслол

Сэтгэл зүй, бие махбодын зовлон зүдгүүрийг даван туулж байж,эр хүн болдог гэсэн нийтлэг ойлголт.


Хэзээ жинхэнэ эр хүн болдог вэ гэсэн асуултад улс орон, цаг үе бүр өөрийн гэсэн хариултыг өгсөөр иржээ. Гэхдээ тэдний дунд нэгэн нийтлэг зүйл байсан нь сэтгэл зүй, бие махбодын зовлон зүдгүүрийг даван туулж байж, өчигдрийн хөвгүүн өнөөдрийн нийгмийн бүрэн эрхт гишүүн болох ёстой гэсэн ойлголт. Манайд иргэний үнэмлэх авахад эрийн цээнд хүрлээ гэж үздэг бол гадаадын зарим улс, ард түмний дунд илүү сонирхолтой ёс заншил байдаг.

1.    Хойд Дакота мужийн яргалал

Америкийн Хойд Дакота мужийн уугуул иргэд жил болгон Okipa хэмээх ёслол зохион байгуулдаг. 15 нас хүрсэн хөвгүүдийг арьс махнаас нь дэгээдээд өлгөж орхидог. Ийм байдалтай бүтэн өдөр болох ёстой бөгөөд энэ маягаар сэтгэлийн хүчтэй болж, өвчин зовлонг тэсвэрлэж чадна гэж индианчууд үздэг байжээ.

2.    Вануату арлын харайлт

Номхон далайн өмнө хэсэгт орших Вануату арлын эрчүүд жил бүрийн дөрөвдүгээр сард залуу хөвгүүдийг “эр хүн” болгох сорилт хийдэг. Эхлээд тэд 100 метр өндөр цамхаг барина. 5-аас дээш насны хөвгүүд хөлөндөө олс уяад цамхгаас доош харайна. Газарт ойрхон очих тусам сайн бөгөөд олс тасрах, осол гарах явдал байнга тохиолдоно.


3.    Спарта маягийн ёслол

“300” киног үзсэн хүмүүс Спартад ямар эрчүүд байдгийг сайн мэдэж байгаа. Тэнд эрэгтэй хүүхдийг тодорхой насанд хүрэхэд нь “анхны аллагаа” хийх эрх олгодог байжээ. Ихэнх тохиолдолд анхны хохирогч нь хэрмэл тэнэмэл хүн болон боолууд болдог байлаа.

4.    Арслантай тулалдах

Одоогийн Кени, Танзанид амьдардаг масаи омгийнхон элит дайчдын отрядтай байлаа. Энэ тусгай ангид орохын тулд улаан гараараа арслан алсан байх ёстой. Гэхдээ одоо хуулиар арслан алахыг хориглосон тул тус омогт жинхэнэ эрчүүдийн тоо эрс нэмэгдсэн гэнэ.

5.    Алконгин омгийн ёслол

Хойд Америкийн алконгин омгийн индианууд насанд хүрэх ёслолын үеэр залууст wysoccan хэмээх мансууруулах хүчтэй хорт бодис уулгадаг. Ингэснээр хөвгүүд бага насны дурсамжаа мартаж, жинхэнэ эр дайчин болно гэж үздэг байв.

6.    Хорт шоргоолж

Амазон мөрний Катер-Мави омгийнхон хөвгүүдээ эр цэрэг болгохдоо шоргоолж ашигладаг. Эндхийн шоргоолж хүнийг алж ч чаддаг хортой шавьж юм. Шоргоолжинд хазуулаад тэвчиж, өвдөхгүй байгаа мэт байсан хүүг омгийн анчин болгодог байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
2 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
3 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
0
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.