Хайх зүйлээ бичнэ үү

мин

Шинэчлэлийн давалгаанд “өртөгсдийн” үзэж болох СОНИРХОЛТОЙ 8 нэвтрүүлэг

Гадаадын болон Монголын шилдэг 180 болон түүнээс олон суваг үзэх боломжтой.


“Юнивишн” компани хэрэглэгчиддээ зориулан илүү олон СУВАГ, илүү олон КИНО, илүү олон СУПЕР БОЛОМЖ-уудыг олгосоор байна. Танай гэр бүлийнхэн аль хэдийнэ ШИНЭЧЛЭЛИЙН ДАВАЛГАА-нд “өртөж”, жаргалтай гэгч нь боломжуудаа ашиглаж байгаа гэдэгт итгэлтэй байна.  

“Шинэчлэлийн давалгаа №5” буюу шинээр 25 суваг энэ сарын 1-нээс нэмэгдсэнийг дуулгахад таатай байна. Одоо та бүхэн сонгосон багцаас хамааран гадаадын болон Монголын шилдэг 180 болон түүнээс олон телевизийн суваг үзэх боломжтой болж байгаа юм. Хамгийн олон суваг бүхий “Юнивишн” танд Монголын төдийгүй дэлхийн хамгийн шилдэг сувгуудыг санал болгодгоороо онцгой.

Нийт 180 суваг нь дотроо 10 төрөлтэй. Тодруулбал, Монгол, Баримтат, Амьдралын хэв маяг, соёлын, Мэдээний, Энтертайнмент, Орос, Спортын, Хүүхдийн, Киноны, Насанд хүрэгчдийн гэсэн 10 төрөлтэй. Та бүхэнд эдгээр сувгуудаас гэр бүлээрээ болон шинэчлэлийн давалгаанд “өртөгсдийн” үзэж болох хамгийн сонирхолтой нэвтрүүлгийг танилцуулж байна.

 

"SPS Хөлбөмбөг"

Спортод дурлагсдад зориулсан SPS сувгуудыг нэмэлт төлбөргүйгээр гаргадаг болсон нь сайхан боломж биш гэж үү? Хөлбөмбөгийн фанатууд сүүлийн үед болж байгаа тэмцээнүүдээ “SPS Хөлбөмбөг HD” сувгаар үзэж, өөр хоорондоо бяцхан бооцоо ч тавьж болох юм. Дашрамад дурдахад, "SPS World HD" суваг 612, "SPS Хөлбөмбөг HD" суваг 613, "SPS Их Спорт HD" 614, "SPS Тулаан HD" 615, "SPS Сагсанбөмбөг HD" 617 дугаар суваг дээр гарч байгаа шүү.

 

“Martin Yan’s Asian Favorites”

Хэрвээ та хоол хийх дуртай, гэр бүлдээ төрөл бүрийн жороор хийсэн шинэ хоол зориулах дуртай бол "Asian food channel HD" суваг таны туслах байх болно. Монголоос бусад азийн орнуудын хүмүүс ямар хоол хийдэг бол? Энэ талаар танд “Martin Yan’s Asian Favorites” нэвтрүүлэг бэлхнээ танилцуулаад өгөх болно. Та удирдлагаа аваад 203 дээр сувгаа тохируулаарай. 

 

“Заншлын хэлхээ”

“Монгол HD” телевизийн “Заншлын хэлхээ” нэвтрүүлгээр монгол туургатны аж амьдрал, ахуй соёлыг дэлгэрэнгүйгээр үзүүлэх болно. Дээд монголчуудын угсаа гарал, идээ ундаа, түүх соёлыг сонирхож байвал энэ нэвтрүүлгийг заавал үзээрэй. Маш сонирхолтой баримт, мэдээллүүдийг хүлээн авах болно шүү.

"BBC World News" 

Дэлхийн мэдээллээс хоцрохыг хүсдэггүй хэн бүхэнд зориулсан мэдээллийн суваг. Дэлхийн өнцөг булан бүрт ямар үйл явдал, гай гамшиг, бүтээн байгуулалт, улс төрийн үймээн самуун өрнөж байгаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг “BBC World News”-ээс үзээрэй. "Юнивишн"-ий 304 дүгээр суваг дээр “BBC World News” гарч байгаа.

 

"Холливудын кино"

Холливудын гайхалтай кинонуудыг эндээс хадмал орчуулгатай үзээрэй. Гэр бүлээрээ хамтдаа англи хэлээ ч давхар сайжруулах боломж бий шүү. Түүнээс гадна “Halfworlds”, “Big Little Lies”, “Girls” зэрэг цувралууд ч гарч байгаа. Хэрвээ та цуврал киноны “ангууч” бол энэ бүхэн таалагдах нь лавтай. Сувгаа 803 дээр тохируулахаа мартуузай.

 

“Guest star”

Дуу хөгжим сонирхогчдод зориулсан “Trace Urban HD” буюу 409 дүгээр суваг таныг хөгжмийн ертөнцөөр аялуулах болно. Та энэ сувгаас сүүлийн үеийн клип үзэхээс гадна “Hits and lyrics”, “Focus”, “Guest star”, “Tropical” зэрэг ТВ шоу үзэх боломжтой.  Эдгээрээс танд “Guest star” нэвтрүүлгийг санал болгож байна. Ямар дуучны дуу, клип олны анхаарлын төвд байна, түүний тухай сонирхолтой мэдээллийг энэ нэвтрүүлгээс үзээрэй.

 

“Catch your dream”

Япон улсын түүх соёл, орчин үеийн амьдралын хэв маягийг сонирхдог хүмүүст “Waku waku Japan HD” сувгийг санал болгоё. Ялангуяа тэндхийн их сургуульд сурахыг хүсдэг бол “Catch your dream” нэвтрүүлгийг заавал үзээрэй. Учир нь Япон улсын их сургуулиудад зочилж, оюутнуудтай нь уулзан тухайн сургуулийн мэдээллийг хүргэдэг тул танд маш их хэрэг болно.

 

“Vibe Lounge”

 

Энэхүү хөгжмийн нэвтрүүлэг таныг уйдаахгүй гэдэгт найдаж болно. “Vibe Lounge” нэвтрүүлэг “Channel-11” телевиз буюу “Юнивишн”-ий 24 дүгээр сувгаар гарч байгаа. Уран бүтээлчдийн танд хүргэх амьд хөгжим, амьд аялгуу зүрх сэтгэлийг тань хөглөх нь мэдээж. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
9 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
14 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
4
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.