Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хиско дуучин Укаг Австралийн Мелбурн хотын гудманд зурсан тухайгаа ийн тайлбарлаж байна

Уран бүтээлч Хиско даяаршилын эрин дэх монгол соёл, уламжлалыг бүтээлүүдээрээ хөндөж байгаа юм.


Дэлхийн нөгөө өнцөг дэхь аль нэг хотын гудмуудад монгол ноёд, хатдын хувцас чимэглэлтэй зургууд үзэгдэх болсон нь монголын уран бүтээлч Х.Хоснаран буюу Хискогийн бүтээлүүд юм. Хамгийн сүүлд түүний зурсан дуучин Укагийн зураг, гартаа “Боргио” барьж, шил зүүсэн донжтой Чингис хааны зураг олны дунд багагүй шуугиан тариад байгаа юм.

Австралид ажиллаж, амьдраад багагүй хугацааг өнгөрүүлсэн тэрбээр графити чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Тэр Сидней болон Мелбурн хотод 6 удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргасан билээ. Контемпорари зураач мэргэжлээр Мелбурны урлагийн их сургуулийг төгссөн үеэс хойш гудамжны урлаг хүртэлээ туулж өнгөрүүлсэн хугацаандаа тэр урлагийн маш олон төрлөөр бүтээлээ туурвиж, олон сэдвийг хөндөж байсан юм. Түүний улс төрийн хүчирхэг фигуруудыг шүүмжилж, “хорон” төрхөөр илрэхийлсэн хөргүүд Австралидаа төдийгүй олон орны хүмүүсийн дунд талархал хүлээж байв.

Тэгвэл тэр сүүлийн үед даяаршил, поп соёлын давалгаанд монгол соёлыг авч үлдэх тухай асуудлыг хөндөх болсон. Монгол хатны чимэг зүүлттэй эмэгтэй томоос том нарын шил зүүж, алтан шүдээ гялалзуулан инээж, тамхи зуусан, алтан ээмэгтэй монгол ноён донж төрхөө гайхуулах мэт.

Яагаад дуучин Укаг сонгож Мелбурн хотын гудамжинд зурсан тухай тодруулахаар Хискотой холбогдоход “Дуучин Укагийн шинэ цомогт орсон нэг дууны клипэнд миний илэрхийлэх гээд байгаа санаа маш тодорхой харагдаж байсан. Монгол үндэсний дээлийг орчин үеийн чимэглэл зүүлт, шилтэй хослуулж, хуучны хөгжмөөс дээж авч орчин үеийн хөгжим бүтээсэн нь поп соёл ба монгол уламжлалын нэгдлийн маш сайн жишээ болсон” хэмээн хариулсан юм. Тийм учраас Хиско түүний хөргийг томоос том ханан дээр дурсан байна.

 

@heesco x @dukeygrimo #heesco #mongohustle ✌️ @movidabdt @deansunshine

A post shared by Heesco (@heesco) on

Мөн тэр Австралид амьдардаг монголын топ модел Одноог ч бас зурсан удаатай.

Монгол түүх соёлоо даяаршлын энэ эрин үед хэрхэн хадгалж үлдэх нь бидний хувьд маш том, чухал асуудал болж байна. Үүнийг би бүтээлүүдээрээ илэрхийлэхийг зорьж, монгол үндэсний хувцастай дүрүүдийг хип хоп гоёл чимэглэлтэй болгон зурж байгаа юм. Үүгээрээ барууны соёл манайд хэрхэн нөлөөлж байгааг харуулах зорилготой гэх үү дээ

хэмээн ярих уран бүтээлч Хиско хоёр хүүхэдтэй. Харийн оронд амьдарч буй ч монголынхоо зан заншил, соёл, сэтгэлгээг өвлүүлэхийг хичээж байгаа тухайгаа тэр бидэнд хуваалцсан юм.

Австрали Английн колони болсноос хойш ердөө 200 гаруй жилийн түүхтэй. Америк ч ялгаагүй түүх багатай улс. Гэтэл Америкийн соёл өнөөдөр дэлхийд ямар хүчтэй байгаа билээ. Би энэ хүмүүстэй  монголынхоо түүх, соёлыг хэдэн ч цаг яриад сууж чадна. Дуусахааргүй их шүү дээ. Гадныханы дунд олон жил амьдрах хугацаандаа би монголын соёл, урлаг ямар баялаг, эртний түүхтэй вэ гэдгийг мэдэрсээр ирсэн. Тийм болохоор өөрийнхөө чадахаар монгол соёлоо энд сурталчлахыг хичээдэг дээ

Хискогийн эл өвөрмөц бүтээлүүд Австралийн графити соёлд цоо шинэ, хүчтэй өнгө төрхийг нэмж буй. Түүний эхлүүлсэн “Mongo Hustle” стилийг ч мэргэжлийн хүмүүс андахгүй.

Чингис хааныг өвөрмөц байдлаар дүрсэлсэн эл зураг олны дунд багагүй маргааны сэдэв болсон удаатай. Их хаанаа ингэж зурлаа гэж шүүмжлэх нэг нь байхад, ойлгож магтах хүмүүс ч байгаа харагдсан. Харин тэр энэ тухайгаа бидэнд ингэж тайлбарлаж байна:

Зарим хүмүүс энэ зургийг хараад “Их хаанаа яаж байгаа юм?” гэж шүүмжилж байсан. Харин би тэднээс эргүүлээд “Харин тийм. Бид нар харин Их хаанаа яаж байгаа юм” гэж асуумаар байдаг юм. Бид Их хаанаа архи, пиво, эд бараан дээр ашиглаад дууслаа шүү дээ. Харин би энэ зургаараа одоогийн их дээдсүүдийг шүүмжлэхийг зорьсон. Манайхан бүгд их мундаг том босс, Их Чингис хаан шиг болох мөрөөдөлдөө автсан хэрнээ материаллаг эд зүйлст хамаг ухаанаа алдчихсан. Бид Чингис хааны ямар алсын хараатай, ер бусын хүн байсныг нэг их сайн мэдэхгүй хэрнээ гадаад дүр төрхөнд нь л бардаж, бахархаад байх шиг санагддаг

хэмээн ярьсан юм. Тэр удахгүй монголдоо ирж бие даасан үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй байгаа. Харин тэр үед уншигч та заавал зорьж үзээрэй гэж зөвлөмөөр байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
2
4 өдрийн өмнө
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
3
2024.04.15
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.