Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Фото: Өнөөдөр Бүх дэлхийн нойрны өдөр

Улс төрчид ажлын байрнаасаа холдолгүй энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.


Жил бүрийн гуравдугаар сард Олон улсын нойр эмчилгээний холбооны (World Sleep Day Committee) санаачилгаар Бүх дэлхийн нойрны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 2008 оноос эхлэсэн энэхүү өдөр нь эрүүл зөв унтахын ач тусыг сурталчилж, нойр нь хүний эрүүл мэндэд ямар ашигтайг харуулах зорилготой юм.
Бүх дэлхийн нойрны өдрийг гуравдугаар сарын бүтэн долоон өдөртэй хоёр дахь долоо хоногийн Баасан гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан, улс төрчдийн нойрсож байгаа гэрэл зургуудыг танилцуулья. Тэд ажлын байрнаасаа холдолгүй энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Төрийн Думын Биеийн тамир, спорт, залуучуудын Байнгын хорооны гишүүн Николай Валуев

Дмитрий Медведев “Сочи 2014” олимпийн нээлтийн ажиллагаан дээр

Хууль зүйн сайд Александр Коновалов ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх нарын албан уулзалт дээр

Төрийн Думын Батлан хамгаалах Байнгын хорооны гишүүн Аркадий Пономарев

Энэ депутат уг нь сонин уншиж байсан юм.

Санхүү, татварын Байнгын хорооны дэд тэргүүн Геннадий Кулик

Коммунист намын депутат Руслан Гостев

Сонирхолгүй чуулганы үеэр

Хошин шогийн мэдрэмжтэй газар унтаж болох ч Хойд Солонгост унтах битгий хэл зүүрмэглэх төдийд амь насаа алдана. Энэ улсын Батлан хамгаалахын сайд Хин Ен Чхол Их удирдагчаа цэргийн жагсаал үзэж байхад зүүрмэглээд цаазлуулсан юм.

Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун 2008 онд НҮБ-ын чуулган дээр унтсан, гэхдээ түүнийг буудаагүй.

Хаан удмынхан ч бас унтдаг.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ төсөв хэлэлцэх чуулганы үеэр унтсан. Аргагүй төсөв шиг уйтгартай юм хаана байх билээ. Түүнийг дууриагаад Сангийн сайд Таро Асо ч дугхийгээд авсан.

Польшийн Ерөнхийлөгчийн үг сонирхлыг нь татаагүй тул Барак Обама амгалан нойрссон.

Италийн Ерөнхий сайд Силвио Берлускони угаасаа унтдаг. Тэр Берлиний хана нурсны 20 жилийн ой, Ромын Хамба ламын үг хэлэх ёслол, парламентийн чуулган дээр унтдаг.   

Энэ дунд манай нэг улстөрч байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлч нарт ном айлдаж байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол унтаж байгаа зураг олныг шуугиулсан. Үнэндээ тэр унтаагүй юм билээ шүү.

Ажил дээрээ унтаж болно. Гэхдээ энэ депутат арай хэтэрчээ.

Настан буурал депутатууд

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
3 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
15
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.