Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Аваргуудын лигийн сугалаа: Хэн хэнтэй таарвал бид баярлах вэ

Олон гоолтой, сонирхолтой сайхан тоглолт үзэхийг хүсвэл “Барса” – “Монако” хамгийн сайн сонголт.


Өнөөдөр Швейцарийн Ньон хотод Аваргуудын лигийн шилдэг найман багийн сугалаа явагдаж, хэн хэнтэй “тулалдахаа” шийднэ. Испанийн 3, Германы 2, Итали, Франц, Английн тус бүр нэг баг үлдээд байгаа. Энэ шатанд тааруухан баг үлдэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ багийн бүрэлдэхүүн, түүх, “удам судрыг” нь аваад үзэхэд “Лестер”, “Монако” бусдаасаа арай сулхан. Энэ хоёртой таарахыг бусад нь хүсч байгаа болов уу. Ингээд бодохоор доод тал нь ямар ч гэсэн “үхлийн” гэмээр хоёр халуун тулаан үзэх завшаан бидэнд олдоно гэсэн үг. Хэн нэг нь шүтдэг багаа сулхан багтай таараасай гэж хүсч байгаа нь мэдээж. Харин дэлхийн нийт хөлбөмбөг сонирхогчдын таашаалд нийцүүлнэ гэвэл дор дурдах багууд хоорондоо таарвал бүгд баярлах нь гарцаагүй.

"Барселона" Испани – "Монако" Франц

Сүүлийн үед зоригтой довтолдог баг ховор болсон. Олон гоолтой, сонирхолтой сайхан тоглолт үзэхийг хүсвэл “Барса” – “Монако” хамгийн сайн сонголт. Энэ хоёр баг энэ улиралд хамгийн олон гоол оруулаад байгаа. “Барселона” 45 тоглолтод 129, “Монако” 126 тоглолтод 126 гоолоор өрсөлдөгчдийнхөө хаалгыг мялаасан. Хоёрдугаарт, өс хонзон. Францын “ПСЖ”-г 6:1-ээр ялж, дэлхийн дахинд нэр хүндийг нь шаварт унагаад, шалбаагтай хольсон “Барса”-гаас “Монако” францчуудын нэрийн өмнөөс өшөө авах юм. Сайхан түүх. “Монако”-гийн гол довтлогч, 18 настай Мбаппе (сүүлийн 11 тоглолтод 11 гоол) Парист төрсөн хүн.

"Реал" Испани – "Бавари" Герман

“Реал”-ын дасгалжуулагч Зинедин Зидан “Лестер”-тэй л таармааргүй байна гэж хэлсэн. Гэхдээ энэ бол худлаа шоу гэдэг нь илэрхий. Тэгвэл “Бавари”-тай таараг л дээ. Нэгдүгээрт, энэ хоёр баг одоо дэлхийд хамгийн хүчирхэг багууд. Хоёрдугаарт, Карло Анчелотти цагтаа Зиданд дасгалжуулагчийн хичээл зааж байлаа. Багшийн сургаалыг тэр хэр сурсан бол гэдгийг энэ тоглолт харуулна. Аваргуудын лигийн түүхэнд нэг баг хоёр дараалан түрүүлдэггүй гэсэн “хараал” байдаг. Нэгэнт түрүүлэхгүй юм бол “Реал” сул дорой “Лестер”-т ялагдаж хасагдсанаас “Бавари”-д ялагдвал гомдол байхгүй.

"Борусси" Д – "Атлетико" Испани

Дотоодын тэмцээнд их аваргуудын эсрэг сайхан “барилддаг” арслангууд бол энэ хоёр баг. Европын лигийн тэмцээнүүдэд тогтмол оролцдог ч хоорондоо тааралгүй 20 жил өнгөрчээ. Тулалдах цаг болсон. Сүмогоор бол озэки, манайхаар бол арслангуудын барилдаанд хэн нь ялах бол?

"Ювентус" Итали – "Лестер" Англи

Алдарт Уильям Шекспирийн агуу бүтээл "Отелло", "Ромео Жульетта хоёр"-ын ихэнх үйл явдал Италид өрнөдөг. “Лестерийн үнэгнүүд”-ийн шинэ дасгалжуулагч  Крейг Шекспирийн зохиол Италид бичигдвэл сайхан. Харин тэр зохиол нь эмгэнэлт жүжиг байх уу, инээдмийн зохиол байх уу гэдгийг хөлбөмбөгчид ногоон талбай дээр шийднэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
43
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.