Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өмнөд Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүйчүүд

Америк, Европт солонгос бүсгүйчүүдийг Азид хамгийн хөөрхөн гэж тооцдог нь нууц биш.


Сүүлийн арваад жилийн дотор К-Поп хөгжим, солонгос драм, кино дэлхий нийтийг байлдан дагууллаа. Алс холын Өмнөд Америкт ч К-Поп сонсож, олон ангит киног нь амьсгаа даран хүлээдэг болсон байна. Тиймээс солонгос кинонд тоглосон жүжигчин тэр дороо л дэлхийд танигдан, нэр алдар нь дуурсдаг болжээ. Солонгос жүжигчин, дуучин, загвар өмсөгчид царайлаг, хөөрхөн, нууцлаг төрхөөрөө алдартай. Тэдний дэлгэцэнд бүтээдэг баатрууд хайр дурлалдаа үнэнч, уян зөөлөн, хайр татам. Сэтгэл хөдлөлөө бүгдийг илчлэн харуулах нь ховор ч нүдний ганц харц, инээмсэглэл нь үзэгчдэд олныг өгүүлж чаддаг. Америк, Европт солонгос бүсгүйчүүдийг Азид хамгийн хөөрхөн гэж тооцдог нь нууц биш. Энэ улсад гоо сайхан онцгой байр суурьтай. Царай муутай төрсөн бол ажилд орж, хувийн амьдралаа ахиулах тун хэцүү. Тийм болохоор л сая сая солонгос эмэгтэйчүүд гоо сайхан болох гэж өдөр бүр хичээн зүтгэж байдаг. Ингээд 2017 оны хамгийн хөөрхөн солонгос бүсгүйчүүдийг танилцуулья.

Шин Мин А (Shin Min-ah)

1984 онд төрсөн. Урлагийн карьераа загвар өмсөгчөөр гараагаа эхэлсэн тэрбээр 2001 онд “Галт  уулын цохилт/ Hwasango” кинонд анх тоглож, хоёр жилийн “Мадлен”-д дүр бүтээсэн. Гэнэн цайлган охин, тачаангуй бүсгүй гэсэн эсрэг тэсрэг хоёр шинж түүнд цогцолсон нь нэр алдарт гарах шалтгаан болжээ. “Miracle Blue” дууны клипнээс та үүнийг ажиглаж болно.

Шин Сэ Кён (Shin Se Kyung )

1990 онд төрсөн жүжигчин. Найман настай байхдаа “Со Тэ Жи” цомгийн гол хуудсанд гарсан нь урлагийн амьдралын эхлэл байлаа. Харин алдар нэрийг түүнд “Unstoppable High Kick” киноны ситком авчирсан.

Хан Е Сыл (Han Ye Seul)

Жинхэнэ нэр нь Е Сыл Жи. 1982 онд төрсөн жүжигчин, дуучин, модел. Хан Е Сыл эхлээд загвар өмсдөг байсан ч “Non Stop 4” киноноос жүжигчний гараагаа эхэлсэн. АНУ-д төрсөн тул англиар ус цас.

Пак Ши Ён (Park Si Yeon)

1979 онд төрсөн. Жүжигчин, загвар өмсөгч. “БНСУ-ын мисс”-ийн тэмцээнд орсныхоо дараа загвар өмсөгчөөр ажилласан. Пак 2004 онд Хятадад жүжигчний гараагаа эхлүүлснийхээ дараа эх нутагтаа кинонд тоглосон байдаг.

Сун Е Жин (Son Ye Jin)

1982 онд төрсөн энэ бүсгүй бас л модел, жүжигчний ажлыг хослуулдаг. 2001 онд анхныхаа кинонд тоглож, хоёрхон жилийн дараа “22nd Korean Federation of Film Critics” шагнал хүртсэн. Алдар нэр нь цууриатаж, 2008 онд “The Blue Dragon Film Awards” шагнал хүртсэн.

Кү Хе-Сон (Goo Hye Sun)

1984 онд төрсөн. Кү Хе-Сон дуучин, жүжигчин төдийгүй найруулагч. 2006 онд “Pure in Heart” драмд тоглосных нь дараа хүмүүс түүнийг мэддэг болсон. Энэ киногоороо тэр шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авсан юм.

Бэ Сү Жи (Bae Suzy)

1994 онд төрсөн. Дуучин, жүжигчин, бүжигчин, модел. "Miss A” хамтлагийн гоцлол дуучин байсан. Удалгүй телевизэд шилжиж, хэд хэдэн нэвтрүүлгийн хөтлөгч болсон.

И Ши Ён (Lee Si Young)

1982 онд төрсөн. Жүжигчин төдийгүй тамирчин хүн. Жүжигчин, загвар өмсөгчийн ажил зэрэг хийдэг цорын ганц боксчин эмэгтэй.

Ким Хён А (Kim Hyuna)

1992 онд төрсөн. Дуучин, рэпер, бүжигчин, модел. Хип хоп “4 minute” хамтлагийн гишүүн. Алдарт “Gangman Style”-ийн клипэнд тоглоод улам алдар нэртэй болсон.

И Ха Ни (Lee Honey)

1983 онд төрсөн. Загвар өмсөгч, хөгжимчин, жүжигчин. 2006 оны “БНСУ-ын Мисс”. 2007 оны Дэлхийн миссийн гуравдугаар байрын шагналт. Цагаан хоолны шоутай.  

Пак Шин Хе (Park Shin Hye)

1990 онд төрсөн. Жүжигчин, модел. 2003 онд “Stairway to Heaven” киногоор алдаршиж, 2009 онд “You're Beautiful” киноны гол дүрийг бүтээсэн. "Форбс” сэтгүүл түүнийг Өмнөд Солонгосын хамгийн нөлөө бүхий 40 хүний тоонд оруулсан байдаг.

Сон Хё Гю (Song Hye-Kyo)

1981 онд төрсөн. Загвар өмсөгчөөр урлагийн гараагаа эхлэж, удалгүй кинонд тоглосон. “Olay”, “LG” компанийн нүүр царай. worldstopmost.com цахим сэтгүүлээс түүнийг 2016-2017 оны хамгийн үзэсгэлэнтэй солонгос бүсгүйгээр шалгаруулсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
10
1
1
1
1
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хэ нэгэн 2021.07.16 66.181.161.19

Энэ хүмүүс үнэхээр хөөрхөн ууртай эмож тайвсан хүмүүс үнэхээр сохор юмаа

0 Хариулах