Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монголын нэрийг дуурсгасан Том Н.Энхбатын төрсөн өдөр

Хайдавын Алтанхуяг “Нэргүйн Энхбат бол агуу, мэдрэмжтэй, дайчин, сайн тулаанч. Ховорхон төрөх авьяаслаг боксчин”.


Монголын шилдэг боксчдын нэг Нэргүйн Энхбатын төрсөн өдөр өчигдөр болж өнгөрлөө. “Сөүл 1988” олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Энхбат  1962 оны гуравдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. 1979 онд Нийслэлийн 10 жилийн хорьдугаар дунд сургууль, 1985 онд МУИС-ийн эдийн засгийн ангийг төгссөн.

1979 оноос гавьяат дасгалжуулагч Д.Бандийн удирдлагад боксын спортоор хичээллэж эхэлсэн. 1979-1989 онд үндэсний шигшээ багийн тамирчин, 1989-1993 онд спорт сургалтын төв, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, 1999-2001 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан.

1984 онд Куба улсад болсон “Найрамдал 84” тэмцээний мөнгөн медальт. Кубын домог, дэлхийн хошой аварга Анхель Эррератай тоглож, 2:3-аар хожигдсон. Уг нь ялсан тул одоо ч Кубын бокс сонирхогчид түүний уран сайхан тоглолтыг дурсан ярьдаг.

Герман Улсын Халле хотод болдог “Химийн цом” тэмцээний 2 алт (1983, 1986), 1 мөнгө (1985), Румын улсын Бухарест хотноо болдог “Алтан бүс” олон улсын тэмцээний 2 алт (1984, 1986), 1 мөнгөн (1983) медальтай.
Боксийн шигшээ багт Нэргүйн Энхбат, Сүхбаатарын Энхбат, Дэрэмийн Энхбат, Ноостын Энхбат гэсэн дөрвөн Энхбат байсан тул В.Батбаяр багш ялгахын тулд түүнд “Том” нэр өгсөн нь одоо түүний жинхэнэ нэр мэт болжээ.
Монгол улсын 6 удаагийн аварга (1982-1987), Монголын бүх ард түмний VII спартакиадын аварга, ЗХУ-ын Бүх ард түмний спартакиадын хүрэл медальтай. 1986 онд Москва хотод болсон сайн санааны тоглолтын хүрэл медальтай. 1987 онд Кувейт улсын Эль-Кувейт хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан.
1986 онд АНУ-д болсон ДАШТ-д “хөрөнгөтөн орон”-д очиж болохгүй гээд түүнийг ид үед нь явуулаагүй гэдэг. Тус тэмцээнд түрүүлсэн Кубын Орто “"Монголын боксчин ирээгүй тул би дэлхийн аварга боллоо” гэж байсан гэдэг. 1984 оны олимп, 1986 оны ДАШТ-д оролцсон бол жинхэнэ ид үедээ байсан манай тамирчин ямар медаль хүртэх байсан бол гэж бодохоор харамсалтай.

1988 онд Сөүлийн олимпиос боксын 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнээр уг олимпоос Монголын багийн авсан цорын ганц медалийн эзэн болсон.

Олимпийн тэмцээнд Венесуэлийн Хосе Пересийг 5:0, дараа нь Унгарын тамирчин И.Туруг хожоод шөвгийн наймд Мароккогийн боксчин Х.Маржуанег 5:0 харьцаагаар илт давуу ялж, хүрэл медалийн болзол хангасан. Мөнгөн медалийн төлөө Шведийн Гео́рг Ке́лли Кра́мнед шүүгчдийн будлиантай шийдвэрээр 2:3 оноогоор хожигджээ. Хаалтын ёслолд төрийнхөө далбааг барьж жагссан.

1989 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон тэмцээнд 63.5 кг-ын жинд Ази тивийн аварга болоод зодог тайлжээ. Дэлхийн шилдэг боксчдын жагсаалтанд жингийнхээ 3-7 дугаар байрт нийтдээ 7 удаа бичигдсэн.

Азийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Хайдавын Алтанхуяг “Нэргүйн Энхбат бол агуу, мэдрэмжтэй, дайчин, сайн тулаанч. Ховорхон төрөх авьяаслаг боксчин”.

“Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан “Тамирчны алдар” дууг Н.Энхбатад зориулан зохиожээ. Найзыгаа олимпийн медаль хүртэхэд Д.Жаргалсайханы толгойд  “Та бидний итгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан олдоогүй” гэсэн хоёр мөр шууд орж ирсэн гэдэг.
Том Н.Энхбатад зориулсан энэ дуу одоо Монголын тамирчдын сүлд дуу болсон билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
22
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.