Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголд ХАВАР ирснийг батлах 18 баримт

Урин цаг наашилж, усны шувууд ирээд Монголд минь хавар болжээ.


Урин цаг наашилж, усны шувууд ирээд Монгол оронд минь хавар болжээ. Хөдөө нутагт төл малын дуу цангинаж, түмэн завгүй өдрүүд үргэлжилсээр. Нийслэл хотод маань ч түм түжигнэж, бум бужигнаж, нар ээсэн хавар цагийн дулаахан өдрүүд хүмүүсийн сэтгэлийг эерүүлэх нь таатай. Ингээд Монголд хавар ирснийг батлах 18 баримтыг сонирхуулъя. 


1.    Цасан дороос өндийх яргуй хавар болсныг гэрчилнэ.

2.    Шувуудын жиргээ бол хаврын хамгийн гайхалтай аялгуу.

3.    Малчны хотонд хурга, ишигний дуу цангинана. Энд бүр 4 ихэр хурга ч байна.

4.    Цас, мөс хайлаад л...

via GIPHY

5.    Хун шувууд Монголд ирснийг та мэдсэн үү?

6.    Сэтгэл гэгэлзээд хаа нэг тийшээ гармаар санагдах үе олон тохионо.

via GIPHY

 

7.    Нар эрт мандаж, орой жаргаж байгааг анзаарсан нь лавтай.

8.    Хүмүүсийн хувцас нимгэрч, үзэсгэлэнт бүсгүйчүүд хотын гудамжийг чимж байна.

via GIPHY

 

9.    Тогтуухан байснаа гэнэт салхи хуйсагнаж, шороо босох нь яах аргагүй хаврын араншин. 

10.    Улаанбаатарын утаа багассаар л байна. Урин цаг ирсний шинж шүү.

11.    Тоглоомын талбайг багачууд аль хэдийнэ эзэгнэжээ.

12.    Гадуур алхах хүмүүс нэмэгдсээр л. Ажлаа тараад, хөгжим сонсонгоо алхах нь хаврын оройн хамгийн сайхан нь ч байж мэднэ.

13.    Хосууд гадуур зугаалах нь ихэсчээ.

14.    Наурызын баяр буюу “Нарны баяр” хоёрхон өдрийн дараа болох нь.

15.    Хонхны баяр дөхөөд л байна шүү оюутнууд аа.

16.    Ханш нээгдэж, ан амьтад ичээнээс гарах өдөр тун ойртож байна.

via GIPHY

 

17.    “Эмо”-чид ч юунд дутах вэ. Тэд аль хэдийнэ “ичээнээсээ” гарсан.

18.    Хаврын анхны бороо. Үнэрийнх нь тухай ярих ч юм биш. Тансаг!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
2 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.