Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өнөөдөр олон улсын Аз жаргалын өдөр

Өдөр шөнө тэнцдэг өдөр тул дэлхийн бүх хүн аз жаргалтай амьдрах ижил тэгш эрхтэй гэдгийг харуулахыг зорьжээ.


НҮБ-иас жил бүрийн гуравдугаар сарын 20-ныг Олон улсын аз жаргалын өдөр (International Day of Happiness) болгон тэмдэглэхээр 2012 онд шийдвэрлэсэн юм.

Аз жаргалтай амьдрах хүсэл нь дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийг нэгтгэдэг зүйл билээ.

Яагаад энэ өдрийг сонгосон бэ? Өдөр шөнө тэнцдэг өдөр тул дэлхийн бүх хүн аз жаргалтай амьдрах ижил тэгш эрхтэй гэдгийг харуулахыг зорьжээ.

Хүн төрөлхтний гол зорилгын нэг нь аз жаргалтай амьдрах. Тиймээс ард иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхийг энэ өдөр уриалан дууддаг.

НҮБ-иас аз жаргалыг мэдрүүлэхийн тулд ядуурлыг арилгах хэрэгтэй гэж үздэг.

Мөн эдийн засгийн хөгжлөөс гадна нийгмийн асуудлуудыг шийдэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой.

Олон улсын аз жаргалын өдрийг тэмдэглэх санаачилгыг Бутаны вант улс гаргасан.

Бутаны ард түмэн “Gross National Happiness Index” чансаагаар дэлхийн хамгийн аз жаргалтай ард түмнээр шалгарсан юм.

“Gross National Happiness Index” чансааг гаргах аргачлалыг Бутаны хаан боловсруулсан.

“Аз жаргал” гэдэг ойлголт бол Бутан улсын албан ёсны бус гүн ухаан гэнэ.

Хүмүүсийн аз жаргалыг хэмждэг "Happy Planet Index” хэмээх чансаа ч бий.

Аз жаргал хэмээх үзэгдлийг гүн ухаан, сэтгэл судлал, шашин судлал зэрэг шинжлэх ухаан судалдаг байна.

Аз жаргал нь “аж жаргалын гормон” гэгддэг эндорфин, серотонин, дофаминтэй холбоотой.

Яруу найрагч, зохиолч, дуучин, зураач, жүжигчид олон мянган жилийн турш аз жаргалыг магтан дуулсан.

Хүн болгонд өөрийн гэсэн том, жижиг аз жаргал бий.

Аз жаргал бол мөнхийн сэдэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
17
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.