Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ерөнхий сайдын мэдэгдлийн ХАМГИЙН ХУРЦ ЭШЛЭЛҮҮД

Хөвсгөл аймгийн төвд долоон км замыг долоон тэрбум төгрөгөөр тавьсан байхад, үүнтэй яг адилхан нөхцөл, хэмжээтэй 7 км замыг Архангай аймагт гурав дахин их өртгөөр буюу 21 тэрбум төгрөгөөр тавьсан байх жишээтэй. Үүний зөрүү мөнгө хаашаа орсон бэ?


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн. Энэ үеэр төрийн албан хаагчдад хэлсэн хамгийн хурц, өмнөх Засгийн газрын луйврыг илчилсэн эшлэлүүдийг хүргэж байна. 

2012-2016 онд Архангай, Хөвсгөл аймгийн төвд автозам тавьжээ. Хөвсгөл аймгийн төвд долоон км замыг долоон тэрбум төгрөгөөр тавьсан байхад, үүнтэй яг адилхан нөхцөл, хэмжээтэй 7 км замыг Архангай аймагт гурав дахин их өртгөөр буюу 21 тэрбум төгрөгөөр тавьсан байх жишээтэй. Үүний зөрүү мөнгө хаашаа орсон бэ?  Увс аймагт гэхэд 8 тэрбум төгрөгийн өртөг бүхий замыг төр, засгийн  ямарч шийдвэргүй,  гэрээ хэлцэлгүй барьсан байна. Монголын төр шийдвэрээ гаргаагүй байхад 8 тэрбум төгрөгийн ажил хэний зөвшөөрлөөр, яаж гарав аа! 

Эдийн засгийн сэргээх бодлогын, хямралыг зогсоох хөтөлбөрийн гол ачааны хүнд нь төрийн албаныхан та бидэнд ирнэ. Та бид хамтдаа үүрч гарна. Юуны өмнө төрийн албаны тансаглал, илүү зардлаас татгалзана. Туйлширч, улсын наадмаа таслах нь хаашаа юм, гэхдээ л төсвөөс санхүүжүүлэх, татвар төлөгчдийн хөрөнгөнөөс тэтгэх бүхий л найр наадмаас түр татгалзана. 

ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдлаа ч бидний саяхны мэдэх 17 хувийн өсөлт манай эдийн засагт ирэхэд дэндүү хол байна. Яагаад гэвэл өнгөрсөн жилүүдэд манай эдийн засаг унаж, хямарч болох хамгийн доод төвшиндөө хүртэл, үүнээс цааш газар үгүй болтлоо унасан.

Шат, шатны дарга нар ачаалал нь бага, ажил нь давхардсан илүү орон тоогоо хэмнэ. Ард түмний орлого нэмэгдэх хүртэл  төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүй гэдэг үнэнтэй эвлэрэхээс өөр гарц бидэнд байхгүй. Ард түмний худалдан авах чадвар нэмэгдтэл төрийн элдэв нэмэлт хангамж сэргэнэ гэж байхгүйг энд анхааруулъя. 

Нэг нам нь өр тавьдаг, нөгөө нам нь өр дардаг хуучин замаар бид хол явахгүй. Хямралыг зогсоох, эдийн засгаа аврах энэ тэмцэл бол улс үндэстнийхээ ирээдүйг аврахын төлөө гэдэг утгаараа тусгаар тогтнолоо хамтаараа хамгаалахаас ялгаагүй юм.

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
13 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
2
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.