Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Аз жаргалтай хүмүүсийн 20 дүрэм

Фэйсбүүкийн найзуудаасаа байнга гомдол тавьж, үглэдэг найзуудаа хас.


Жил бүрийн гуравдугаар сарын 20-ныг Олон улсын аз жаргалын өдөр (International Day of Happiness) болгон тэмдэглэдэг. Хүн аз жаргалтай байхын тулд юу хэрэгтэй вэ? “Better Than Before: Mastering the Habits of Our Everyday Lives” номын зохиогч Гретхен Рубин танд зөвлөж байна.

1.    Хүнд хэцүү санагдах үед хүүхэд шиг аашла. Бүр айлын эрх хүүхэд шиг бай.
2.    Ямар нэг асуудлыг шийдэх гэж хэт их бодоод хэрэггүй.

3.    “Хэнд би атаархдаг вэ” гэсэн асуултыг өөртөө тавь. Гадаад оронд аялдаг найздаа атаархдаг бол өөрөө аялах төлөвлөгөө гарга. Хоол сайн хийдэг эгчдээ атаархдаг бол хоолны хичээлд суух цаг ав.
4.    Урьд өмнө тохиолдсон сайхан үйл явдлуудаа эргэн сана.

5.    Шинэ юм худалдаж аваад хэсэг зуур ч гэсэн таашаал эдлэ.
6.    Салхинд гарч, цэвэр агаарт зугаалах нь аз жаргалыг амсах бас нэгэн хэлбэр.

7.    Өөрийгөө хайрла. Алдаа гаргасан ч харамсалгүй, “туршлага боллоо” хэмээн өөдрөгөөр бод.
8.    Аз жаргалтай болох шилдэг арга бол бусдад аз жаргал бэлэглэх.

9.    Бусдыг аз жаргалтай болгох шилдэг арга бол өөрөө аз жаргалтай байх.
10.  Эерэг энергитэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Фэйсбүүкийн найзуудаасаа байнга гомдол тавьж, үглэдэг найзуудаа хас.

11.    Байнга инээмсэглэ. Хөгжилтэй биш байсан ч инээдтэй зүйл бодоод инээхийг хичээ. Бид аз жаргалтай болохоор инээдэггүй, инээж байгаа болохоор аз жаргалтай байдаг.
12.    Жижиг зүйлд ч баярла. Том амжилт, гавьяа байгуулсан бол тэмдэглэх нь ойлгомжтой ч маш жижиг ололт, ялалтад ч баярлаж сурах хэрэгтэй.  

13.    Хүмүүст туслаж дэмж. Буян, хандивийн ажилд оролцох нь хүмүүст аз жаргал бэлэглэдэг. Сэтгэл судлалд “хүнд туслах кайф” гэсэн ойлголт бий. Ийм кайфтай хүн стресст орох нь бага байдаг.
14.    Эргэн тойрноосоо эерэг зүйлийг нь хардаг бай. Ингэснээр та эрүүл мэнд, аз жаргалыг сонгож байна гэсэн үг.

15.    Гар утас, интернэтээс хэсэг зуур холд. Тархи чинь амарч, эрч хүч орно.
16.    Спортоор хичээлэл. Фитнесс, йогоор хичээллэснээр хүн өөрийнхөө биеийг үнэлж, хайрладаг. Мөн хөлсөө гаргах нь аз жаргалын эндорфин гормон ялгаруулдаг.

17.    “Намайг хүмүүс юу гэж бодож байгаа бол” гэж хэзээ ч битгий бод.
18.    Аз жаргал гэдэг зорилго биш харин амьдралын хэв маяг юм.

19.    Хамгийн хүнд, хэцүү ажлаа хамгийн түрүүнд хий. Дараа нь гэж хойшлуулвал энэ ажлын дарамт бүтэн өдөр таныг дагана.
20.    Дуртай юмаа хийж, хүссэн хоолоо идэж, өөрийгөө эрхлүүлэх цаг гарга.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
9 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
39
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нямсүрэн 2019.07.18 66.181.161.119

Аз жаргал мандтугай. Эрүүл энх сэтгэл өөдрөг явах дэндүү сайхан шүү.

0 Хариулах


Зочин 2019.02.25 103.57.92.183

Баярлалаа

0 Хариулах