Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн ГҮЙХ дуртай хүмүүсийн ойлгох 17 зүйл


1. Анхны гүйлтүүд харамсал, эргэлзээгээр дүүрэн. Юуны төлөө гүйж байгаагаа ч ойлгохгүй байх үе зөндөө тохиолдоно.

2. Гэсэн ч бага багаар хичээсээр байх болно. Хурдаа аажим аажмаар нэмж сураад, илүү их тэсвэр тэвчээртэй болж буйгаа мэдрэх шиг донтуулдаг зүйл үгүй.

3. Дэлгүүр хэсэх бүртээ гүйлтийн пүүзнүүдийг хараад шүлсээ залгидаг. Гүйх үед сайн гуталнаас өөр түшиг тулгуур гэж хаана байна!

4. “Friends”-ын Фиби шиг хаа хамаагүй, дуртайгаараа гүйхийг хүсдэг ч чаддаггүй. Жаахан санаа зовмоор хэрэг шүү дээ.

5. Гэхдээ та хэчнээн цэх, аятайхан гүйлээ ч гудамжинд хүмүүс гайхаж харахтай таарахгүй байна гэж үгүй.

6. Заримдаа найзууд чинь хүртэл гүйлтийг битүүхэндээ шоолдог. Ялангуяа та марафонд бэлтгэхийн тулд найзуудтайгаа хамт гараагүй эсвэл уулзалтаа алгассан бол бүр ч гоочлох талтай.

7. Мэргэжлийн гүйгчид үргэлж таныг гайхшруулж, тэдэн шиг гүйдэг болохыг мөрөөддөг. Бас амжилт нь яг л таных мэт баяр бахдал төрүүлдэг.

8. Гүйлтийн плэйлистээ шинэчлэх нь хугацаа их шаарддаг ярвигтай ажил.

9. Хотын хаагуур гүйхээ шийдэх гэж төрөл бүрийн маршрут зохиох нь бий.

10. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гүйлтийн зам дээр дугуй унаж яваа бүдүүлэг хүмүүсийг түлхэж унагамаар санагддаг.

11. Жил бүрийн марафонуудыг хүлээж догдолдог. Харин үүний ард бэлтгэл гэж айхтар зүйл бий.

12. Дэлхийн бусад хотуудын марафоны тухай мэдээллийг цуглуулж, хэзээ нэгэн цагт оролцохыг нууцхан хүсдэг.

13. Инстаграмын хуудасны тэн хагасыг гүйлтийн дараа авсан сэлфи эсвэл пүүзний зураг эзэлдэг бол фэйсбүүк тань урам зориг оруулах үгсээр дүүрэн.

14. Гүйж буй хүнтэй хаа нэгтээ таарах нь дотно сайхан санагддаг.

15. Эмэгтэй гүйгчдийн хувьд энэ хувцас пүүзнээс ч чухал санагдах нь бий.

16. Гүйсний дараа та чоно шиг өлссөнөө мэдэрдэг. Хорвоогийн бүх хоолыг идчихмээр мэдрэмж төрнө.

17. Таван км гүйсний эцэст гэр лүүгээ буцах санаа төрөх үед дуртай дуу чинь явж эхлэх тэр мөчийг юутай ч зүйрлэшгүй! Дахиад нэг тойрсон ч яах вэ дээ?

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
15 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.