Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бизнесийнхээ амжилтын тухай Дэвид Рокфеллерийн хэлсэн ГАЙХАЛТАЙ 10 эшлэл


АНУ-ын тэрбумтан, банкир Дэвид Рокфеллер 101 насандаа таалал төгсжээ. Түүнийг бүтэн зууны бизнесийн түүх гэж хэлэх ч хүн бий. АНУ-ын хамгийн чинээлэг гэр бүлд төрсөн тэрбээр сайн овог хүнд амжилтын хаалгийг нээдэг гэж хэлсэн нь ч бий. Ингээд Дэвид Рокфеллерийн хэлсэн ГАЙХАЛТАЙ 10 эшлэлийг хүргэж байна.   

1. Би гай зовлонг боломж болгох гэж үргэлж хичээсээр ирсэн. 

2. Таны төсөөлөх ч үгүй олон аргаар би мөнгө олж чадна. 

3. Залуу хүний хийж болох хамгийн чухал зүйл бол зээл авах… Энэ нь нэр хүнд болон зан чанарыг тодорхойлдог. 

4. Хөрөнгө мөнгөтэй байхад ганцхан асуулт л урган гардаг. Энэ баялгаар юу хийх вэ? 

5. Дундаж чадвартай хүн удирдлагын түвшинд ажиллаж байвал сайн менежмент хийж байгаагийн илрэл. 

6. Нэг захирал хоёроос илүү байдагт би итгэдэг. Хамтарсан засаглал буюу хоёр толгойтой байх нь ижил албан тушаалтнууд бие биенээ буулган авахад эвгүй байдаг учраас ховорхон үр дүн өгдөг гэдэгт би итгэдэг.

7. Оффистоо шигдэх шаардлагагүй. Тухайлбал, би гэдэг хүн 50 мужийн 42 банкны байнгын үйлчлүүлэгч. Бас төрөлх Нью-Йорк хотдоо уригдаж бас урьсан ажил хэргийн уулзалтаа эс тооцвол 10 мянга орчим удаа ажил хэргийн шугамаар өдрийн хоол идэж байжээ. За тэгээд өөрийн хамтрагч болоод үйлчлүүлэгчийг урьсан бас уригдсан гээд тоолбол хэдэн мянган уулзалт, үдэшлэгт очсон тоо гарна даа.

8. Яв, аль болох хол яв. Би бараг 5 сая гаруй миль зам туулсан байдаг. Энэ нь дэлхийг 200 гаруй удаа тойрсон гэсэн үг. Ид ажлынхаа 35 жилийн хугацаанд  дэлхийн 103 улсад ажиллажээ. Гэхдээ энэ хугацаанд Францад 41, Англид 37 удаа очсон байдаг. Хамгийн холын аялал маань Африкт тэр тусмаа Сахарын их цөлд байсан юм шүү.

9. Найз нөхөдтэйгээ бизнесийн хамтрагч бай. Зөвхөн хамгийн дотны нөхөрлөлд л байдаг бие биенээ ойлгодог, итгэдэг, хүндэлдэг тэр харилцаан дээр суурилсан бизнес амжилтанд хөтөлдөг гэдэгт би итгэдэг.

10. Сайн овог нэр нэг хаалгыг нээдэг. Рокфеллер гэдэг овог миний хувьд давуу тал болдог. Учир нь миний утасны дуудлагыг олон хүн авдаг.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
10
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.