Хайх зүйлээ бичнэ үү

мин

Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулна

“Эрдэнэ зам” ХХК-ийн гэрээг цуцлав.


Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт дахь Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Уг чиглэлийн замыг барих концессийн гэрээг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай байгуулж, төслийн нийт өртгийг 76.9 сая ам.доллартай тэнцэх төгрөг  байхаар гэрээлжээ.  Гэрээгээр хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2017-2019 оны хооронд хийх, автозамыг 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс өмнө ашиглалтад оруулахаар тохирсон байна. Гэвч “Эрдэнэ зам” ХХК  тус төсөлд оролцохоор Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээлж, концессийн давхар гэрээ байгуулжээ. Одоо хоёр компанийн хоорондын маргаан шүүхийн шатанд явж байна.

Иймд Засгийн газрын хуралдаанаар Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замын төсөлд оролцохоор байгуулсан “Эрдэнэ зам” ХХК-ийн гэрээг  цуцалж, маргааныг хуулийн хүрээнд эцэслэн шийдвэрлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад үүрэг болголоо.

Мөн тус чиглэлийн замын төсөлд оролцохоор “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай байгуулсан концессийн гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцалж, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замын төсөлд шууд гэрээ байгуулах хуулийн этгээдийг шинээр сонгох, дүгнэлтийг хамт танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа.  

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
11
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.