Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих” концессийн гэрээний төслийг танилцуулахыг үүрэгдлээ

“Богда” ХК, “Жинхуа” ХХК-ийн түншлэлийг сонгох санал ирүүлжээ.


“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг хэрэгжүүлэх, санал тавьсан хуулийн этгээдүүдтэй концессийн гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ажлын хэсэг хэлэлцээрийн үр дүнд ТЭЗҮ болон УИХ-ын Байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яамны саналд зөвлөмжид дурдсан технологийн шийдлийг бүрэн багтаасан санал ирүүлсэн “Богда” ХК, “Жинхуа” ХХК-ийн түншлэлийг сонгох санал ирүүлжээ.

Уг түншлэл нь цэвэрлэх байгууламжийн төслийн 30 хувийг өөрийн хөрөнгөөр,  үлдсэн 70 хувийг 10 жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй, эхний 4 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл бүхий банкны зээлээр  санхүүжүүлэх санал ирүүлжээ.

Танилцуулгатай холбогдуулан “Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр концессийн шууд гэрээний төслийг тохирч, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
48
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.