Хайх зүйлээ бичнэ үү

мин

Зөвхөн байрны зээлтэй хүмүүсийн ойлгох 11 ЗОВЛОН

Байрны зээл хөөцөлдөнө гэдэг байж боломгүй олон бичиг баримт бүрдүүлэхийн нэр юм.


1. Байрны зээл хөөцөлдөнө гэдэг байж боломгүй олон бичиг баримт бүрдүүлэхийн нэр юм.

2. Бас банкны ажилтнууд танаас өнгөрсөн жилийн орлогоо юунд зарцуулсан бэ гэдгээс эхлээд хувийн зан чанар, сонирхол, хүүхэд насны дурсамжийг тань хүртэл асуух үе гарах вий.


3. Банкны зээлээ төлөх өдөр хоног ойртох бүрт сэтгэл өвдөж, айдаст автана.

4. Удалгүй “өнөөх өдөр” ирж, утас дуугарах мөч хамгийн аймшигтай нь...

5. Байрны зээл авахын тулд хэн нэгэнтэй заавал “гүнзгий харилцаа”-нд орох хувь тавилантайгаа эвлэрэх л болно.

6. “Байрны зээл тань бүтчихлээ” гэж банкнаас утасдахыг хүлээнэ гэдэг хэдэн зуун жилийг өнгөрүүлж буйтай адил.


7. “Муугүй олон жил өнгөрчихлөө. Одоо ч зээл дуусах дөхөж байгаа байлгүй дээ” гэж бодох ч цаана нь ахиад 15 жил банкинд зээл төлөх ёстой гэдгээ ухаарна гэдэг бол хамгийн гунигтай мэдрэмж.


8. Цалин буудаг өдөр та “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх”-ийн жаргалыг мэдрээгүй удаж байгаа нь лавтай.


9. Байрны зээл, банкны бодлого, хуулийн хэрэгжилт гээд зээлтэй холбоотой бүх зүйлийг чих тавин сонсох нь таны рефлекс болсон гэхэд болно.

10. Та тоонд муу байлаа ч зээлийн төлөлтөө бодох үед таны толгой мэргэжлийн математикч шиг л ажиллаж эхэлдэг.

11. Эцэст нь та энэ олон зовлон шаналлыг давж, банкнаас бүрмөсөн “холбоогоо таслах” мөч эрт орой хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг бодож сэтгэлээ тайтгаруулах болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
7
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Max A Bent 2020.05.12 172.69.253.141

Өр төлбөрөө арилгахын тулд яаралтай зээл хэрэгтэй юу эсвэл бизнесээ сайжруулахын тулд өмчийн зээл хэрэгтэй юу? Таныг банкууд болон бусад санхүүгийн агентлагууд татгалзсан уу? Та зээлийн нэгтгэл эсвэл моргежийн зээл хэрэгтэй юу? Таны санхүүгийн бэрхшээлийг өнгөрсөн үеийнх болгохын тулд энд байгаа тул биднийг хайх хэрэггүй. Бидэнтэй имэйлээр холбоо бариарай. [email protected] хаягаар явуулна уу [email protected] хаягаар явуулна уу Энэ бол Далайн санхүүжилтийн моргейж юм. Бид 2% -ийн хүүтэй хүүтэй зээлийг санал болгож байна. Хүрээ нь 5000,000 еврогоос дээд тал нь 100,000,000.00 Евро хооронд хэлбэлздэг.

0 Хариулах