Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Казахстаны хамгийн сайхан эрчүүд

Саят Исембаев “Рэкетир” киногоор алдарт гарсан.


Өнөөдөр казах ард түмний баярын өдөр. Төв Азийн өргөн уудам талд нүүдэллэн амьдарч ирсэн казахууд эрэлхэг зориг, ажилч хичээнгүй зангаараа алдартай. Тэдний дундаас олон алдар цуутан төрөн гарсан. Өнөөдөр баярын өдрийг тохиолдуулан бид “Казахстаны хамгийн царайлаг эрчүүд”-ийг танилцуулж байна. Тэдний дунд тамирчин, жүжигчин, улс төрч гээд янз янзын мэргэжлийн хүмүүс багтжээ.

Эхний байрт жүжигчин Санжар Мадиев.

1986 оны наймдугаар сарын 4-нд төржээ. Сайхан залуу, царайлаг жүжигчин гээд төрөл бүрийн чансаанд тэргүүлж ирсэн энэ жүжигчин Нью-Йорк хотын Кино академийг Film Making мэргэжлээр төгссөн. “Казахстаны хамгийн сайхан ганц бие залуу” чансааг олон жил тэргүүлж явсан ч 2014 онд хуримаа хийж, охинтой болоод байгаа.

2. Бизнесмэн Раймбек Баталов.

XVIII зууны үеийн баатар Раймбекийн нэрийг авсан энэ эр царайлаг, маш баян гэдгээрээ элдэв чансаанд байнга багтдаг. 45 настай. Усанд сэлэлт, теннисийн спортоор хичээллэдэг. “Forbes” сэтгүүл түүнийг Казахстаны нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтад оруулсан. Тэр "Raimbek Group”-ийг үүсгэн байгуулагч. Эхнэртэй.

3. Парламентийн гишүүн Айкын Конуров.

Хамгийн зарчимч гишүүдийн нэгт тооцогддог. Хүнийг өөртөө татах чадвар, шудрага зан, энгийн даруу, олон нийтийн сүлжээнд идэвхтэй, шүүмжлэлт том мэдэгдлүүд нь түүнийг улс оронд нь алдартан болгон хувиргасан. Эмэгтэйчүүд өөрчдийг нь хамгаалдаг хүлэг баатарт дуртай байдаг тул Айкын тэдний “баатар” л гэсэн үг. 1972 онд төрсөн.

4. Жүжигчин Максим Акбаров.

1985 онд төрсөн. 13 настайдаа брейк бүжгийн багшаар ажиллаж, "ОбаМа” хамтлагийг үүсгэн байгуулж, КВН-ий багийн ахлагч зэрэг олон нийтийн тун идэвхтэй хүн. Ди жи, продюсер, найруулагч гээд хийж үзээгүй ажил шоуны ертөнцөд бараг үгүй гэхэд болно. Гүн ухаан судлан, йогоор хичээллэж, шатар тоглодог. Одоогийн байдлаар гэрлээгүй, ганц бие хэвээр.

5. Алматы хотын депутат Артур Котенев.

1980 онд төрсөн. Казах хүн ч славян төрхтэй энэ залуу Казахстаны “Орос, казах, славян үндэстнүүдийн холбоо”-ны дэд тэргүүн. Бизнес эрхлэгч, бэлтгэл офицер, “Ирээдүй залуучуудын гарт” сангийн үүсгэн байгуулагч гээд ганц бие энэ залууд хийх юм мундахгүй их.

6. Астана хотын аким Асет Исекешев.

Казахстаны гурван яамны сайд хийж үзсэн энэ эрийг жинхэнэ казах эр хүний бүхий л шинжийг агуулсан гэж үздэг байна. Сайхан залуу, дур булаам эр гээд бүхий л төрлийн чансаанд тогтмол дээгүүр байр эзэлдэг бөгөөд эхнэр, хоёр хүүхэдтэй. 1971 онд төрсөн.

7. Хүндийг өргөлтийн тамирчин Илья Ильин.

Дэлхийн 4 удаагийн аварга, олимпийн хошой аварга Илья Ильин орчин үеийн Геракл л гэсэн үг. Спортын амжилтаас гадна Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай өөрөг зураг авахуулснаараа нэрд гарсан Илья одоо ч даруу төлөв хэвээр. Харамсалтай нь сэргээшийн хэргээр түүний “Бээжин 2008”, “Лондон 2012” олимпийн медалийг хураан авах шийдвэр гарсан ч шүтэн бишрэгчдийнх нь тоо цөөрөөгүй.

8. Доктор Аслан Саринжипов.

Эдийн засгийн ухааны доктор, АНУ-ын Пенсильваний их сургуулийн доктор, Боловсролын сайд асан Аслан одоо “Назарбаевийн нэрэмжит сан”-гийн ерөнхийлөгч. 1974 онд төрсөн. Казахстаны Эдийн засгийн их сургууль, АНУ-ын Оклахома их сургууль, Венагийн дипломат академийг дүүргэсэн энэ эрхэм ухаан мэдлэгээрээ эмэгтэйчүүдийн сэтгэлийг татдаг.

9. “Х-фактор” шоуны хөтлөгч Арнур Истыбаев.

Телевизийн дэлгэцэнд гардаг Арнур нүдний шил, фрак, эрвээхэй зангиатай жинхэнэ жентельмен. Түүнийг “Казахстаны Андрей Малахов” гэж нэрлэх нь олонтаа. “Х-фактор” нэвтрүүлгийг хөтлөх урилга хүлээн аваад тэр анх итгээгүй гэдэг.

10. Жүжигчин Саят Исембаев.

1975 онд төрсөн Саят “Рэкетир” киногоор алдарт гарсан. 2015 онд энэ киноныхоо хоёрдугаар хэсгийн нээлтэд оролцохоор Монголд ирж байсан. Тэр үеэрээ “Рэкетир 3” киноныхоо зураг авалтыг Монголд хийнэ гэж амалсан билээ.

11. Жүжигчин Берик Айтжанов.

Түүнийг Казахстанд танихгүй хүн байхгүй. Орчин үеийн казах залуусын бэлгэ тэмдэг болсон хүн. Нийт 15 кинонд тоглосон Берик 1979 онд төрсөн. Кинонд урвахаасаа өмнө театрт “Гамлет” жүжигт тоглож байжээ.

12. Дуучин, жүжигчин Нурлан Алимжан.

1984 онд төрсөн. Интернет ертөнцөд түүнийг дуучин гэх мэдээлэл олон ч Нурлан Ерөнхийлөгч Назарбаевийн дүрийг бүтээж байсан жүжигчин.

13. Жүжигчин Жандос Айбасов.

1989 онд төрсөн залуу жүжигчин. Хамгийн царайлаг жүжигчний чансаанд ордог ч ганц ч удаа үнсэлдэж байгаа дүрд тоглоогүй гэнэ.  Боксоор хичээллэдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.07
Giphy 2018 оны шилдэг гиф зургаа тодрууллаа
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.03
"National Geographic": 2018 оны шилдэг гэрэл зурганд монгол адуучны зураг багтжээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

shaa 2020.05.21 172.69.252.149

Саят Исембаев. Мундаг жүжигчин

0 Хариулах