Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өглөө шоколад идэж, жингээ хаяцгаая!


Судлаачдын хэлснээр шоколад нь өглөөний цайнд уух хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн гэнэ. Эрдэмтдийн хийсэн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд, өглөө шоколад идэх нь таны оюун ухаанд ашигтай гэнэ. Түүгээр ч зогсохгүй бүсэлхийн тойрог нарийсахад тусалдаг юм байна. 

Тель-Авивийн их сургуулийн судлаачид өглөөний цайндаа шоколад иддэг болон хэрэглэдэггүй хүмүүсийг 32 долоо хоногийн турш судалгаанд хамруулжээ. Өглөөний цайндаа шоколад иддэггүй хүмүүс жингээ хасах зорилготой байсан гэнэ. 

Гэтэл 32 долоо хоногийн дараа итгэмээргүй үр дүн гарчээ. Өглөөний цайндаа шоколад иддэг хүмүүс хамгийн их жин хаясан байжээ. 

Маш олон аргаар шоколад нь жингээ хаяхад тус болдог. Шоколад идсэнээр хүнд цадсан гэх мэдрэмж төрдөг бөгөөд ингэснээр хоол их идэхээ больдог гэнэ.

“Таны бие машинтай тун төстэй. Шатахуун хийснээр ажилладаг. Үүнтэй ижил жингээ хаях гэдэг нь биеийн калорийг гадагшлуулахын нэр юм. Тэгтэл жингээ хасах дэглэмүүд ихэвчлэн өлсгөж байдаг” гэж Хоол судлалын академийн судлаач Анжела Грин хэлсэн байна. 

Өглөө шоколад идэх нь тархинд яаж нөлөөлдөг вэ?

Жингээ хасаж байх үед какоа нь тархины бүтэц болон эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Сиракузын их сургуулийн эрдэмтэд урт хугацаанд судалгаа хийсний үр дүнд какао нь тархины бүтцийг дэмжиж, ой санамжийг нэмэгдүүлдгийг тогтоожээ. Антиоксидантаар баялаг какаоаны үр нь нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Бусад судалгаанаас үзэхэд шоколад идэх нь цусны эргэлтийн сайжруулснаар тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг болох нь тогтоогджээ. 

Сайн шоколад сонгож хэрэглэ

Бүх төрлийн шоколад нь хүний биед сайн гэсэн үг биш. Таны идэж буй шоколад хамгийн багадаа 70 хувийн какаоны найрлагатай байх учиртай. Ийм шоколад идэхэд тархины үйл ажиллагаанд сайн ба жингээ хасах боломжтой юм шүү. 

Эх сурвалж: www.dailyhealthgen.com

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
14 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
13
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.