Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гадаадынхныг гайхуулдаг казах ард түмний 10 онцлог

Казах айлд байдаг хүнсний бүх нөөц зочдод зориулсан эд гээд ойлгочиход буруудахгүй.


“Орчин үеийн сэтгэлгээг эртний уламжлалтай ийм сайхан хослуулсан ард түмэн байхгүй” гэж гадаадынхан казах ард түмний талаар ярьдаг. Үнэхээр ч энэ ард түмэн бусдаас ялгагдах онцлогтой.

1. Маш олон хамаатан садантай. Казах түмэн цусан холбоогоо дээдлэн хадгалж ирсэн уламжлалтай. Тийм болохоор элэнц өвгийн хамаатан гээд нэг хүн гэнэт хүрээд ирэхэд ч огт цочирддоггүй. Учир нь тэд ураг саднаа бүгдийг мэднэ.

2. Хэрэв тэр хамаатан тань сайн мэдээ авчирвал бэлэг авна. Жишээ нь, хүүхэд төрсөн мэдээ дуулгавал "сүйінші" (үнэтэй бэлэг), охин нь их сургуулиа амжилттай төгслөө гэх юм бол "көрімдік" (мөнгө) хэмээх бэлэг өгөх ёстой.
3. Казах гэрбүлд бүх харилцаа "үлкен-кiшi" ("ахмад - залуу") гэсэн зарчмаар явагдана. Энэ зарчмаар хүүхдээ хүмүүжүүлнэ. Ахмад хүнийг та хэмээн дээдлэх нь мэдээжийн хэрэг.

4. Ахмад үеэ хүндлэн дээдэлдэг нь хүүхдэдээ нэр өгөх эрхийг нөхрийнхөө эцэг эхэд өгдгөөс харагдана. Ялангуяа та айлын ууган хүүхэд бол нэрийг тань ата, әже нарын нэг өгсөн гэдэг нь ойлгомжтой.

5. Энэ ёсоор та ахмадуудаас өмнө хоол идэж болохгүй. Зочин, эцэг эхээ зооглосны дараа л багачууд хоол иднэ.

6. Мэдээж мах идэж байж л казах хүн хоол идсэн болдог.

7. Казах айлд байдаг хүнсний бүх нөөц зочдод зориулсан эд гээд ойлгочиход буруудахгүй. Тэд үнэхээр зочломтгой ард түмэн. Зочин ирэх сургаар гэрийн эзэгтэй бүтэн өдөржингөө гал тогоондоо хоол хийн, зочдоо баярлуулахаар үнэн сэтгэлээсээ хичээдэг.

8. Зочин ирэхэд хүүхдүүдийг дастархан хэмээх ширээтэй тусдаа өрөөнд оруулдаг.

9. Гэдэс нь дүүрч, сэтгэл ханасан зочдыг явахад гэрийн эзэгтэй "Ал енді өзіміз шәй ішейік" (одоо өөрсдөө цай ууцгаая) гэж хэлнэ. Ингээд халуун ам бүлээрээ цайлна.

10. Цай ууна гэдэг гэр бүл, айл өрхийн чухал асуудлыг шийдэх цаг. Танайхны дунд бүгдийг мэдэж, бүхнийг дуулдаг нэг хүн байж л таарна. Тэр (ихэнх тохиолдолд эмэгтэй) орж ирээд л ээж, эмээтэй чинь цай уунгаа гэр бүлийн “чухал асуудлууд”-ыг хэлэлцэж эхлэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
34
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.