Хайх зүйлээ бичнэ үү

мин

Андуураад шүүгчээ зодсон тулаанч

Тоглолтыг шүүгч зогсоон, Райст ялалт өгөөд байж байтал ялагдсан Жо гэнэт галзуурсан.


Холимог тулааны "KnockOut Promotions 54” (KOP) тэмцээний үеэр нэгэн хачирхалтай үйл явдал боллоо. Жо Нэм, Райс Бринк нарын тулаан эхний үед Бринкийн хүнд цохилтоор дууссан. Тоглолтыг шүүгч зогсоон, Райст ялалт өгөөд байж байтал ялагдсан Жо гэнэт галзуурсан мэт болжээ. Маш хүнд цохилт амссан тул дэвжээн дээр юу болж байгааг ч ойлгохоо байж, шүүгчийг барьж аваад боож эхэллээ. Бусад шүүгч,зохион байгуулагчид гүйн ирж, арай ядан салгасан бөгөөд азаар шүүгч гэмтсэнгүй.

Тулааны урлагт иймэрхүү зүйл их тохиолддог бөгөөд шүүгч нар нь илүү ур чадвартай байх үе ч бий. Нэг шүүгч күдогийн тэмцээний үеэр үгэнд нь ороогүй хоёр тамирчинг хоёуланг нь цохиод унагааж орхисон юм.

Шүүгч өөрт нь ялалт өгөөгүйд уурласан тулаанч рингний бүсгүйг цохиж орхисон түүхтэй.

Ялагдсан тамирчны дасгалжуулагчийг нам унагаасан энэ шүүгч үнэхээр чанга гар.

Хорват боксчин Видо Лончар Европын идэрчүүдийн АШТ-ий үеэр рингний шүүгчийг унагааж байгаад балбаж эхэлсэн. Харин өрсөлдөгч нь салгахын оронд рингнээс буугаад зугатсан нь гайхалтай.

Шүүгч тамирчнаас хүчтэй бас нэгэн тохиолдол.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Уржигдар
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
4 өдрийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
4 өдрийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
43
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.