Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“20+1=Онцгой бэлэг” үзэсгэлэн дауны хам шинжтэй хүүхдүүдийг ӨӨР НҮДЭЭР харахад тань туслах болно

Гуравдугаар сар бол “Дауныг зөв таниулах сар”


Яг нэг жилийн өмнө “Blue Moon” арт галерей баяр хөөрөөр дүүрэн хүүхдүүдийн гэрэл зургаар дүүрч, хажуугаар нь зөрж өнгөрсөн хүн бүрд аз жаргалыг бэлэглэж байсан юм. “20+1=Онцгой бэлэг” үзэсгэлэнд тавигдсан тэдгээр бүтээл дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр ойлгуулахад дорвитой нөлөө үзүүлж, дауны хам шинжтэй хүүхдүүд болон, тэдний гэр бүлийнхэнд урам зориг, сэтгэлийн дэм бэлэглэсэн билээ.

Тэгвэл “20+1=Онцгой бэлэг” гэрэл зургийн үзэсгэлэнг “Хорьт” гэрэл зургийн клубын залуус энэ жил ахин зохион байгуулах гэж байна. 20 гэрэл зурагчны буулгасан дауны хам шинжтэй хүүхдүүдийн 20 гэрэл зургаас бүрдсэн эл үзэсгэлэн энэ сарын 28-нд Хүннү Молл-д байрлах “Гамма” галлерейд нээлтээ хийнэ. Үзэсгэлэн ирэх сарын 6 хүртэл үргэлжлэх тул та амжиж үзээрэй.

2011 онд НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас 3-р сарын 21-ныг Дауны хам шинжийн Дэлхийн Өдөр болгон зарласан байдаг. Уг өдрийг угтан даунтай хүүхдүүдийн эцэг эхчүүд өнгөрсөн жилийн 3-р сарын 1-нээс 30-ныг дуустал  олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиалаар дауны хам шинжийн талаар зөв мэдээлэл түгээх нөлөөллийн аян өрнүүлж, олон нийтийн ажил хийсэн. Монголд төдийгүй дэлхий нийтэд түгээмэл тархсан буруу ойлголт, үг хэллэгээс үүдэн дөнгөж төрсөн цаг мөчөөсөө эхлэн даунтай хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн ялгаварлан гадуурхалтад өртөж, нүд үзүүрлэгдэх зэрэг олон асуудал бэрхшээл тулгардагтай эцэг эхчүүд ярьдаг. Үүний улмаас даунтай хүүхдүүд амьдрах, хамгаалуулах, сурч хөгжих, нийгэмд тэгш оролцоотой байх зэрэг НҮБ-ийн Хүүхдийн Эрхийн Конвенцоор тунхагласан үндсэн эрхээ эдэлж чадахгүйгээр өсөж томорч, цаашлаад амьдралынхаа туршид гэртээ нуугдахад хүрдэг.

Иймд даунтай хүүхдүүдийн эцэг эхчүүд нийгэмд тархсан түгээмэл буруу ойлголт, хэллэгийг засаж залруулахад хувь нэмэр оруулах, НҮБ-ийн дэргэдэх Дэлхийн Дауны Холбооноос гаргасан Дауны талаар юу гэж хэлж БОЛОХ, юу гэж хэлж БОЛОХГҮЙ гэсэн уриалгыг нийгэм, олон нийтэд таниулах зорилго бүхий нөлөөллийн аянг 2 дахь жилдээ хийж байна. 

Эцэг эхчүүдийн хийж буй нөлөөллийн сарын аяны мэдээллээ НҮБ-ийн дэргэдэх "Дэлхийн Дауны Холбоо" сайтад байршуулан, Дэлхийн дауны өдөрт дуу хоолойгоо дэлхийн өнцөг булан бүрт хүргэж байгаа юм.

Үзэсгэлэнгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
28
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.