Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Роналдиньогийн амьдралын дүрэм

Сайхан залуу биш гэдгээ би мэднэ. Гэхдээ миний тоглолт хүмүүсийг бишрүүлдэг.


Бразилийн алдарт хөлбөмбөгч Роналдиньо энэ сарын 21-нд 37 нас хүрлээ. Түүний уран сайхан тоглолтын ачаар хөлбөмбөгт дурласан хөгжөөн дэмжигч олон. Хэдий албан ёсоор зодог тайлаагүй байгаа ч Ронни Испанийн “Барселона” багийнхаа элч төлөөлөгчийн ажилд өнгөрсөн сарын 3-наас орсон. Дэлхийн шилдэг тоглогчоос эхлээд түүний авсан шагнал, хүртсэн цомыг тоолоод баршгүй.
Ингээд Роналдиньогийн амьдралын дүрмийг танилцуулья.

Бразилийн шигшээ багт Роналдо байсан болохоор намайг Роналдиньо гэж дууддаг болсон. (жинхэнэ нэр нь Роналдо де Ассис Морейра)
Ухаан ороход минь л хөлний дэргэд бөмбөг байлаа.

1994 оны ДАШТ-ийг үзээд Ромарио шиг болох сон гэж бодож байж билээ.
Би коллежэд байхдаа нэг тоглолтод 23 гоол хийж, шууд алдартай болсон.
Бурхан хүн болгонд бэлэг өгдөг. Заримд нь бүжиглэх авьяас, нөгөөд нь дуулах хоолой. Харин надад хөлбөмбөг тоглох чадвар хайрласан.

Би хөлбөмбөгчөөс өөр мэргэжил сонгох талаар огт бодож байгаагүй.
Хөлбөмбөг бол баяр баясгалан. Уран сайхан хуурах нь хөлбөмбөгийн утга учир.
Би Роналдо, Ромарио, Ривалдо болон бусад олон одуудтай хамт тоглож байсан. Харин одоо би өөрөө залуу тоглогчдын шүтээн болжээ.

Би Болливудын энэтхэг кино үздэг. Ер нь бол Бразилид бүгд л энэтхэг кинонд дуртай.
Би хүмүүст аз жаргал өгөөд өөрөө аз жаргалтай болж чаддаг.
Гэр бүлийнхнийхээ ачаар л би өдий зэрэгт хүрсэн.

Криштиану Роналду азгүй. Учир нь тэр Месситэй нэгэн үед төрчихсөн.
Би гоол хийх боломж байхад ч хуураад гүйхийг илүүд үздэг байсан.
Бөмбөг байхгүй бол би үхдэл гэсэн үг. Би хоол идэж байхдаа ч бөмбөгтэйгээ цуг. Бөмбөгөө тэврээд хамт унтдаг.
Анри техниктэй сайн тоглогч. Түүний тоглолтыг харахаар надад намайг санагдуулаад байдаг.
“Барселона”-д байхдаа хийсэн хамгийн сайхан гоол минь 2006 онд “Вильярреал”-д унаж татаж хийсэн гоол.

Месси хэзээ нэгэн цагт хөлбөмбөгийн оргилоос бууна. Түүнийг Неймар орлохыг хүлээх л үлдлээ.
Би 40 нас хүртлээ тогломоор байна. Өдөр бүр л Роналдиньо хэвээр байгаа гэдгээ хүмүүст харуулмаар санагддаг.
Би аавыгаа өдөр бүр санадаг. Аав намайг найман настай байхад нас барсан. Тэр найзууддаа намайг заагаад “Энэ шилдэг хөлбөмбөгч болно. Дэлхийн аварга болно” гэж хэлдэг байсныг санаж байна.
Аав минь намайг дэлхийн шилдэг болж байгааг хараагүй нь харамсалтай.

Английн “МЮ”-д бараг ороод байж байтал Сандро Россель утасдаж, хамаг эргэлзээ арилсан. Яагаад “Барса”-г сонгосон гэвэл би Ромарио, Роналдо, Ривалдо нарын дараагаар энэ багийн Р үсгээр эхэлсэн бас нэгэн домог болохыг хүссэн.
Сайхан залуу биш гэдгээ би мэднэ. Гэхдээ миний тоглолт хүмүүсийг бишрүүлдэг.
Намайг байнга инээдэг гэж хүмүүс боддог. Үнэндээ би уурлахаараа тун аймар. Гэхдээ хэр барагтай уурладаггүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
40
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.