Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Форбес: 2017 оны бөмбөрцгийн хамгийн баян хүмүүстэй танилц

Энэ жил тэрбумтан болсон эрхмүүдийн тоо 2043 болж, рекорд тогтоолоо.


Энэ жил тэрбумтан болсон эрхмүүдийн тоо 2043 болж, рекорд тогтоолоо. Харьцуулахад, өнгөрсөн онд 1810 хүн тэрбумтан байсан юм. Бөмбөрцөг дэлхий дээр амьдарч буй 2000 гаруй тэрбумтны нийт хөрөнгө нь өмнөх оноос 18 хувиар өсөж, 7.67 их наяд ам.долларт хүрсэн нь урьд өмнө нь байгаагүй өндөр тоо юм. Тэрбумтнуудын тоо 233 хувиар өссөн нь Форбесийн 31 жилийн түүхэнд огцом өсөөгүй өсөлт болж байна. 

Билл Гейтс дөрвөн жил дараалан дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэгдэж байна. Харин дараалал алдагдсаныг эс тооцвол, өнгөрсөн 23 жилийн 18 жилд нь тэрбээр тэргүүлжээ. Түүний өмч хөрөнгө энэ жил 86 тэрбум ам.доллар болон өсжээ. Харьцуулахад өмнөх онд 75 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан юм. 

Тэгвэл энэ жил хөрөнгө мөнгө нь хамгийн их арвижсан хүнээр “Amazon”-ий Жефф Безос нэрлэгдэж байна. Түүний хөрөнгө ганцхан жилийн дотор 27.6 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Ингэснээр анх удаа дэлхийн ТОП 3 баян хүний нэг болж байна. Уоррен Баффетийн хувьд хөрөнгө нь нэг жилийн дотор 14.8 тэрбум ам.доллараар өссөнөөр хоёрдугаар байранд жагсаж байгаа юм. Түүний хөрөнгө мөнгө ингэтэл өсөх болсон нь Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон нь голлон нөлөөлж байгаа гэнэ.  Харин “Zara” брэндийг үндэслэгч Амансио Ортегагийн хөрөнгө мөнгө энэ жил 4.3 тэрбум ам.доллараар нэмэгджээ. 

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербергийн нэр айргийн тавд анх удаа багтлаа. Түүний хөрөнгө нэг жилийн дотор 11.4 тэрбум ам.доллараар өсжээ. Тэгвэл үүний эсрэг талд Мексикийн тэрбумтан Карлос Слим Хэлу нэг байраар ухарч, зургадугаар байранд орсон байна. 

Ингээд дэлхийн ТОП 10 чинээлэг эрхэмтэй танилцуулъя. 

Билл Гейтс - 86 тэрбум ам.доллар - АНУ
Уоррен Баффет - 75.6 тэрбум - АНУ
Жефф Безос - 72.8 тэрбум - АНУ
Амансио Ортега - 71.3 тэрбум - Испани
Марк Зукерберг - 56 тэрбум - АНУ
 Карлос Слим Хэлу - 54.5 тэрбум - Мексик
Ларри Эллисон - 52.2 тэрбум - АНУ
Чарльз Кох - 48.3 тэрбум - АНУ
Дэвид Кох - 48.3 тэрбум - АНУ
Майкл Блумберг - 47.5 тэрбум - АНУ

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
1 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
38
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.